fbpx С.ИДЭР: МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫГ ЗУРАГ ЭНЭ ЗУНЫ ТУРШ ТАНЫ АМРАЛТ, ЗУГААЛГЫН ЛУУЖИН БАЙНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 8 секунд

С.ИДЭР: МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫГ ЗУРАГ ЭНЭ ЗУНЫ ТУРШ ТАНЫ АМРАЛТ, ЗУГААЛГЫН ЛУУЖИН БАЙНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Зуны урин дулаан цагт гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялалд гарахад хэрэг болох мэдээллийг багтаасан Монгол орны аяллын газрын зураг иргэдийн гар дээр очиход бэлэн боллоо. Энэ талаар Голомт банкны Маркетингийн захирал С.Идэртэй ярилцлаа.

 

Голомт банк хоёр дахь жилдээ Монгол орны аяллын газрын зураг бүтээжээ. Банк аялал хоёр яагаад холбогдох болов оо?

Нэг үеэ бодвол дотоодын аялал жуулчлал их хөгжиж байна. Зуны сайхан цагт эх орныхоо түүх, байгалийн сайханд аялахаар хүн бүр төлөвлөж, гэр бүл, найз нөхөд, ах дүү хамаатан саднаараа явдаг болжээ.

Өдөр тутмын нэг хэвийн ажил, ар гэрийн аливаа асуудал, хотын дуу шуугиан, дарамт, ачааллаас аялал л биднийг чөлөөлж, эрч хүч, танин мэдэхүйн мэдлэгээр цэнэглэгдэх боломжийг олгодог шүү дээ.

 Аяллын хамгийн сайхан нь гэр бүл найз нөхдийн халуун дулаан уур амьсгал, адал явдалтай учрах, шинэ сорилттой тулгарах, өөрийгөө ялан дийлэх, олон сайхан дурсамжийг бүтээхэд оршдог.

Гэтэл харамсалтай нь бидэнд мэдээлэл дутуу байдгаас хаашаа аялах вэ гэдэгтээ их эргэлздэг. Хэдхэн жилийн өмнө Хөвсгөл рүү засмал зам тавигдах үед бүгд хошуурч явснаас, тэнд багтаж шингэхээ байж, байгаль орчноо ихээр бохирдуулсан тал ч бий. Гэтэл Монгол Улс маань ямар өргөн уудам газар нутагтай билээ. Дэлхийг бишрүүлж явсан 800 зууны түүхтэй улс оронд дурсгалт газрууд хичнээн их билээ. Тиймээс бид аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн хүмүүстэй хамтарч Монголд анх удаа Монгол орны аяллын газрын зургийг бүтээсэн юм.

 

Аяллын газрын зургаас яг ямар мэдээлэл авах вэ?

Монгол орны аяллын газрын зурагт 21 аймаг дахь түүхэн дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий заавал үзэх ёстой газруудын талаарх мэдээлэл бий.  Мөн хаашаа ямар замаар аялах маршрутыг тэмдэглэсэн учраас замдаа ямар газруудыг дайраад юу үзэж харахаа төлөвлөчихнө гэсэн үг. Аялал жуулчлалын чиглэлээр мэргэшсэн аялагчдын зөвлөгөө, аялалд явахдаа мартаж үл болох зүйлс, яаралтай үед холбоо барих утасны дугаар зэрэг аялагчдад хэрэгтэй бүхий л мэдээлэл багтсан байгаа.

Хамгийн гол нь ЗЭС картаараа аяллын бэлтгэлээ 10 хувийн хөнгөлөлттэй үнээр базаачих газрын жагсаалтууд бий. Өөрөөр хэлбэл аяллын хувцас, хэрэглэл зэрэг аялалд шаардлагатай зүйлсээ Зэс картаараа хөнгөлүүлээд авчихвал аялалдаа зориулах мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.  

Монгол орны аяллын газрын зургийг хаанаас авах вэ?  

Бид Зэс картын хэрэглэгч 70.000 гаруй харилцагчид болон шинээр Зэс карт авч буй хүмүүст ямар нэгэн үнэ төлбөргүйгээр онлайн болон цаасан аяллын газрын зураг ашиглах боломжийг олгох юм. Хэдийгээр бүх зүйл цахимжиж байгаа ч цаасан дээр хэвлэсэн газрын зураг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй.

Ялангуяа Монгол орны аяллын газрын зурган дахь мэдээлэл нь хэзээ ч хуучрахгүй учраас олон жил ашиглаж  болно. Тэгээд ч газрын зураг тайлж уншина гэдэг нь өөрөө танин мэдэхүйн ач холбогдолтой шүү дээ. Мөн мартагдашгүй сайхан аялалд явмаар байгаа ч яг одоо бэлэн мөнгө гаргачих боломжгүй хүмүүсийн асуудлыг Зэс карт хангалттай шийдвэрлэчихнэ. Тийм болохоор Зэс болон Ган карт шинээр авсан хүмүүстээ Монгол орны аяллын газрын зургийг бэлэглэхээр зэхэж байна. Ган картын хувьд азийн орнуудад олон төрлийн урамшуулал, өндөр хувьтай хөнгөлөлтөд хамрагдах боломжтой карт юм.   

Зэс картын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

Энэ картыг 2016 онд зах зээлд нэвтрүүлснээс хойш харилцагчдын талархалыг хүлээсэн, дэлхийд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн Монголын брэнд карт болжээ. Харилцагчид маань мэдэж байгаа. Зэс карт бол дараа төлбөрт карт.

Зарим хүмүүс ярьдаг л даа. Өрөнд орно гэж. Гэтэл манайд л дараа төлбөрт картын хэрэглээ саяхнаас зүгширч байгаа болохоос дэлхий нийтээр хэрэглэж хэвшээд олон жил болж байна. Хэтэрхий замбараагүй үрвэл мэдээж бэрхшээл дагуулна. Харин санхүүгийн боловсролтой, мөнгөө хэрэгцээтэй зүйлд л зарцуулдаг  хүмүүст бол тун хэрэгтэй хөрөнгө оруулалт юм. Эхний 45 хоногт картаар хийсэн гүйлгээнд огт хүү тооцдоггүй. Олон төрлийн хөнгөлөлт урамшуулалд хамрагддаг, дэлхийн аль ч улсад валютаа хөрвүүлээд гүйлгээ хийчихдэг, бүх банкны харилцагч авах боломжтой гээд олон давуу талтай.

Эцэст нь хэлэхэд та www.cards.mn сайт, эсвэл Голомт банкны салбар нэгжид хандаж Зэс, Ган карт эзэмшигч болж Монгол орны аяллын газрын зургаа бэлгэнд аваарай. Таны мөрөөдлийн аялал хэдэн төгрөгийн асуудлаас болж замхрах учиргүй юм. Та санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлээд, эх орноороо сайхан аялаарай.  

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь- таны үүрэг”  хэлэлцүүлэг боллоо
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь- таны үүрэг” хэлэлцүүлэг боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​