fbpx Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 28 секунд

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

СИНГАПУР, 2026 оны гуравдугаар сарын 3 /CNN/. XIV зууны үед хамаарах цагаан хөх шаазан эдлэл их хэмжээгээр тээвэрлэж явсан хөлөг онгоцны үлдэгдэл Сингапурын эрэг орчмоос олдсон нь Монголын эзэнт гүрний үед Хятадын гар урлалын түүхийг шинээр харуулж байгаа юм.

Хятадын эргээс одоогийн Сингапур буюу тэр үеийн Темасек сууринг чиглэн явж байсан, 650 орчим жилийн өмнө бүтээгдсэн уг хөлөг онгоц Юань гүрний үеийн шаазан эдлэл их хэмжээгээр тээвэрлэж явж байжээ.

Далайн археологич Майкл Флекерийн ахалсан баг дөрвөн жилийн турш ажиллаж, XIV зууны үеийн уг хөлгийн ачааг амжилттай гаргаж авсан байна. Археологичид нийт 3.5 тонн орчим шавар хагархайг илрүүлснээс 136 кг нь Юань гүрний үеийн нарийн хийцтэй, цагаан хөх шаазан эдлэлүүдийнх байжээ. Хэдийгээр хөлөг онгоц живсэн газар гүехэн устай байсан ч далайн хүчтэй урсгал, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас судалгааны баг сард ердөө нэг удаа шумбах боломжтой байв.

Хөлөг онгоцны их бие ихээхэн сүйдсэн байсан боловч Дундад зууны эхэн үед өргөн ашиглаж байсан Хятадын "жанк" төрлийн дарвуулт онгоц байсан гэж судлаачид үзэж байгаа ажээ.

Олдворуудын дунд дөрвөн сарвуутай луу, удвал цэцгээр хүрээлсэн галт шувууг дүрсэлсэн эдлэлүүд байжээ. Ялангуяа нугас бүхий бадамлянхуа цэцэгтэй цөөрөмний дүрсэлсэн эдлэлүүд олдсон нь хөлөг онгоцны живсэн хугацааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэхүү хээг Юань гүрний Тугтөмөр хаан (1328-1332) зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулж ашиглахыг тушаасан байдаг ч түүний хаанчлал дууссаны дараа худалдааны зориулалтаар олноор үйлдвэрлэх болжээ.

сонин mn

Судлаачдын үзэж буйгаар, Улаан алчууртны бослогоос үүдэж эзэн хааны шаазангийн үйлдвэрүүд хаагдсан, мөн 1368 онд Юань гүрэн мөхөж, Мин гүрний эхэн үед гадаад худалдааг хориглосон зэргээс үзэхэд уг хөлөг онгоцыг 1320-иод оны сүүлээс 1371 оны хооронд живсэн гэж тогтоожээ. Юань гүрний шаазан эдлэл нь тухайн үеийн Евразийн язгууртнуудын хамгийн ихээр хүсэмжилдэг эд байсныг Лондонгийн их сургуулийн профессор Шейн МакКосланд онцолжээ.

"Энэ бол зөвхөн ахуйн хэрэглээний бус түүний гэрэлтсэн тунгалаг байдал, ер бусын хатуу чанар нь хүмүүст "шидтэй" мэт санагддаг байсан. Тэр ч байтугай хортой хоол хийвэл шаазан хагардаг гэсэн домог яриа хүртэл байсан нь хаадын аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцдэг байв" хэмээн тэрбээр ярилаа.

Мөн уг олдвор нь тухайн үеийн худалдааны сүлжээний цар хүрээг тодорхойлж байна. Персээс (одоогийн Иран) гаралтай кобальт будгийг ашиглан хятад дархчуудын урласан эдгээр шаазанг монголчуудын эрхшээлд байсан далайн болон эх газрын Торгоны замаар дамжуулан дэлхий даяар түгээдэг байжээ. Профессор МакКосланд Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд нь урлаг, технологийн томоохон дэвшил байсныг дурдаад, эдгээр олдвор нь монголчуудыг зөвхөн "байлдан дагуулагч" байсан гэх өрөөсгөл ойлголтыг няцааж буйг онцолсон байна. Уг хөлөг онгоц Хятадын зүүн эргийн Чуанжөү боомтоос хөдөлсөн байх магадлалтай бөгөөд энэхүү нээлт нь 14 дүгээр зууны үеийн Темасек буюу одоогийн Сингапур нь бүс нутгийн худалдааны томоохон зангилаа газар, чинээлэг суурин байсныг гэрчилж буйг археологич М.Флекер хэллээ. Уг судалгааны талаарх өгүүлэл 2025 оны зургаадугаар сард "Journal of International Ceramic Studies" сэтгүүлд нийтлэгджээ.

Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Туйлын туяа үзэж 20 мянган км аялсан тэмдэглэл
Туйлын туяа үзэж 20 мянган км аялсан тэмдэглэл
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​