fbpx Илүү дээврийн хэрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 9 секунд

Илүү дээврийн хэрэг

 

Хөгжлийн банкны хүүдийг цоолж, алгаа амтайгаа тосоод сууж байсан нөхөд аавын хаалга татан ийнхүү шалгагдаж байгаа. Тэдний араас Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал ч АТГ-ынхны овоо хараанд өртөв. Өртөхгүй байхын ч аргагүй. Эл ноцтой, нотой үеийн Монголбанкийг тэргүүлж байсан түүнийг анзаарахгүй өнгөрнө гэвэл харин ч хачирхалтай болох юм. Тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 0.85 хувийн хүүтэй зээлийг хэд хэдэн аж ахуйн нэгжид олгосон болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг санхүүгийн шалгалтаар илрүүлсэн. Өдгөө АТГ-аас Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Монголбанкны 2012-2016 онд салхинд хийсгэсэн 14 их наяд төгрөгийн асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн нь энэ. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Монголбанкинд 2012-2016 оныг хамруулсан шалгалт хийсэн. Шалгалтын хугацаанд АН Засгийн эрхийг барьж байсан бөгөөд Засгийн газар бие даан ажиллах хуулийн зохицуулалттай Төвбанкны үйл ажиллагаанд хэт оролцож, Монгол Улсын эдийн засгийг доройтуулахад ихээхэн нөлөөлсөн тухай дүгнэлтэд дурьдсан байдаг. Товчхондоо, Монголыг модоо барихад хүргэсэн цөөн хэдэн хүний нэг нь энэ.

Монголбанкинд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Монголбанкны 2016 оны эцсийн байдлаар хуримтлагдсан алдагдал нь 3.019.3 тэрбум төгрөгт хүрч, 4.0329.3 тэрбум төгрөгийн өртэй болохыг тогтоожээ. Төвбанк ийм алдагдалд орсон нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой байдал бий болгож, эдийн засгийн өсөлт зогсож доройтох, гадаад өр төлбөр нэмэгдэхэд гол нөлөө үзүүлсэн хэрэг. Үндсэндээ Монгол Улсын мөнгөний авдар хоосрох эх үүсвэр эндээс үүдэлтэй аж.

Ийм их алдагдал хүлээх болсны үндсэн шалтгаан нь Төвбанкны тухай Монгол Улсын хуулийг зөрчиж, Засгийн газрын төсөл, арга хэмжээг шууд санхүүжүүлдэг арилжааны банкны үүрэг гүйцэтгэж, тухайн банкны удирдлагын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой болохыг шалгалтын дүгнэлтэд тодотгосон байдаг.

Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо зээлийн хүүг хууль зөрчиж, Бодлогын хүүгийн түвшнээс хэт бага хэмжээнд тогтоосон. Улмаар зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож банкны алдагдал өссөн. Үүний зэрэгцээ ямар ч тооцоо судалгаагүй, богино хугацаатай, өндөр хүүтэй авсан Чингис бондын хүүгийн зардал, Хятадын ардын банкинд своп хэлцлийн дагуу төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал хүлээсэн болох нь мөн шалгалтаар тогтоогджээ.

Үүнээс гадна Монгол банк 2012-2016 онд дотоодын банкуудтай давхардсан тоогоор 1.673 тэрбум юанийн, 8.9 тэрбум ам.долларын, 17.5 тэрбум төгрөгийн своп хэмээх хэлцэл хийж, ханшийн зөрүүгээс нийт 1.726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ алдагдлын 1.683.3 тэрбум төгрөг нь зөвхөн 2014-2016 оны хугацаанд бий болжээ.
Гадаад зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч, импортын зардал багассаар байтал шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөр гэгчийг Засгийн газар баталж, энэ хөтөлбөрийн хүрээнд 2013 оны нэгдүгээр сараас 25-наас 2015 оны гуравдугаар сарын 18-ны хугацаанд Монголбанк нийт 1.579.95 сая ам.долларыг шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдсан.

Энэхүү хөнгөлөлтөөс Монголбанк 354.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Үүний зэрэгцээ Монголбанк уг хөтөлбөрт хамрагдсан компаниудад 2012 оны арваннэгдүгээр сараас 2014 оны гуравдугаар сарын хооронд нийт 226.4 тэрбум төгрөгийг дур мэдэн жилийн 0.89 хувийн хүүтэйгээр арилжааны банкаар дамжуулж олгосон. Ийм байхад арилжааны банкууд Монголбанкны зээлийн хүү дээр 2.91 хувийн ашиг нэмж шатахууны компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэйгээр зээлж, арилжааны банкууд дундаас нь ашиг хүртэх боломж олгосон байгаа юм. Уг зээлийн хүү нь тухайн үеийн Монголбанкны бодлогын хүүгийн дунджаас 13 дахин бага. Монголбанк энэхүү зээлийн хүү болон бодлогын хүүгийн зөрүүгээс нийт 54.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.
Харин дэд хөтөлбөрт хамрагдсан компаниуд дээрх нөхцөл байдалтай уялдуулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах бүрэн боломжтой байсан ч Засгийн газраас татварын зохицуулалт хийж байгаа гэдгээр халхавч хийж жижиглэнгийн үнийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд бууруулаагүй.

Монголбанк уг хөтөлбөрийн улмаас нийт 408.4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшны алдагдал хүлээж байхад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ашиг нэмэгдсэн нь Татварын ерөнхий газрын тайлангаас харагдана. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээл олгох үед дээрх компаниудын ашиг 1.6 хувь байсан бол зээл олгосны дараа 2013 онд 4.8 хувь, 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.8 хувь болж нэмэгдсэн нь үүнийг гэрчилнэ.

Үргэлжлэлийг

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​