fbpx Унгарт ширүүн “зодоон” боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 2 секунд

Унгарт ширүүн “зодоон” боллоо

Тийм ээ, тун ширүүн зодоон. Хоёр том хохирогчтой. Тэр хоёр нь Путин, Трамп хоёр. Нэг жижиг хохирогч нь нам нь гэхээсээ Орбан өөрөө, хар толгойгоороо хохироод дууслаа. Шоронгийн хаалга нээлттэй, нэг бол Москва руу Янукович, Ассад нартай очиж нийлнэ. Манайхан төдийлөн сонирхоогүй байгаа болохоос биш өчигдөр 4 дүгээр сарын 12-ны Ням гаригт болсон Парламентынх нь ээлжит сонгууль ширүүн “зодоон” болж Унгар болон Европ тив ёстой л “савлах” шиг л боллоо. Тэр ч аргагүй. Энэ сонгууль хаашаа савна тийшээ зөвхөн Унгар төдийгүй Европын, цаашилбал дэлхийн геополитикийн тэнхлэг “савлах” учиртай байсан санж. Тэгээд ч Европ руугаа “савлаа” даа. Маш хүчтэй, бараг эргэлт буцалтгүйгээр.

сонин mn

Урьдчилсан дүнгээр Европын талыг баримтлагч “Залуу шонхор” Мажарын (Magyar) толгойлсон Украиныг дэмжигч, сөрөг хүчний Тиша (Tisza) нам 52-53%-ийн саналаар ялалт байгуулж байна. Энэ нь Парламентын 199 суудлаас 138-ыг нь дор хаяж авна гэсэн үг. Оросын талыг баримтлагч “Өвгөн бүргэд” Орбаны Фидеш (Fidesz) нам 38%-ийн саналаар 54 суудал авахаар болж байна. Ийнхүү 1998-2002 онд, дараа нь 2010 оноос одоо хүртэл нийтдээ 20 жил Унгарын Ерөнхий Сайдаар ажилласан Путины амин найз-Европ дахь түүний сүүлчийн гар хөл болсон нөхрийн улс төрийн замнал (эгнэгт гэчихвэл яадаг бол?) дууслаа. Намайг нийтлэлээ бичихээр мэдээлэл цуглуулж суугааг сонсоод Улаанбаатарт амьдардаг нэгэн найзын минь хэлснээр “Маргааш өглөө гэхэд Унгарын парламентын сонгуулийн дүн гарна. Орбан шаахайгаа аваад Янукович, Ассад нарын шинэ хөрш нь болохоор Москва руу зугтаахаас өөр аргагүй болно. Кремлийн тэжээвэр гөлөгнүүд энэ мэтээр дуусах болтугай гэж найдъя!” гэдэг үг яг л биеллээ дээ.

“Орос Орбан” ялагдсан нь Унгарын мажоритар-пропорционал холимог сонгуулийн систем улам бүр явуургүй болж байгааг илтгэнэ. Унгарын парламент нийт 199 суудлын 106 нь нэг мандаттай тойргоос, үлдэх 93 нь намын жагсаалтаар сонгогдоно.

Унгар улс нь газар нутгийн хэмжээгээр, монголчууд бидний хувьд бол жижиг улс. Ердөө л манай ганц аймгийн (Хөвсгөл) хэмжээний газар нутагтай. Ийм жижиг газрыг 106 хуваасан нь засаг захиргааг атгадаг эрх баригчдад ашигтай хувилбар юм. Үүнээс 88 нь хөдөө орон нутагт ногдоно. Тэнд нийт хүн амын 70 орчим хувь амьдардаг. Ингэж олон жижиг хэсэгт хувааж мэдээлэл муутай хөдөөнийхөн, ахмадууд, бас цыганууд, боловсрол тааруухан масстай ажиллах харьцангуй хөнгөн. “Хэрэв сөрөг хүчин ялбал чиний хүүхдийг Украины дайнд явуулна”, "Украин манай хил дээр гааз дэлбэлчихлээ" гэх зэрэг өөр олон худал хуурамч мэдээллээр бөмбөгдөөд л байхад “харанхуй хөдөөний гарууд” үнэмшинэ гэж басамжилсан нь ийнхүү гутамшигт ялагдалд хүргэв.

сонин mn

Мажоритар-пропорционал холимог сонгуулийн системд “мөлхөө” сурталчилгаа их чухал гэнэ. Өмнөх олон сонгуульд сөрөг хүчнийхэн хөдөө орон нутгийн энэ онцлогийг үл харгалзан ямагт ялагдсаар 20 жилийг өнгөрөөж. Том том шоу харахад сүрдмээр боловч нөлөө нь тэр сүржинтэйгээ адилгүй. Учир нь тэнд цуглаж байгаа олон мянган хүн тараад тал тал тийшээ тойрог руугаа очно. Ингээд хүч нь сарнина. Тэр тойрог дээр нь “улаан коммунист” тэтгэвэрийн хэнхэг өвгөд эмгэд нь тэр “мөлхөө” сурталчилгааг ёстой л нэг хийх шиг болно доо. Завтай ч юм. Ингээд л олон удаа ялагдаж байснаасаа сургамж авч энэ удаа “Tisza” намынхан орон нутгаар их явж сонгогчдтойгоо тулж уулзаж байв.

Мажар өөрөө зарим өдөр, наашаа эргэж болохуйц 5-6 хүртэл сонгуулийн тойргийг сонгон авч ёстой л “гутлынхаа улыг эргэтэл” нэгээс нөгөө рүү биечлэн очиж өглөөнөөс шөнө дөл болтол хүмүүстэй илэн далангүй ярилцаж ятгаж байсан нь ялалтын бас нэг фактор юм байна.

Үүний хүчинд 106 тойргийн 90-ээс илүү дээр нь Тиша (Tisza) нам ялалт байгуулж гайхалтай юм боллоо. Ёстой л манай Бат-Үүлийн хэлдгээр нөгөө “Цунами” гээч л боллоо. Сониноос Орбаныг дэмжиж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс 4 дүгээр сарын 7-нд Будапештэд ирж сонгуулийн цуглаанд оролцож, Орбаныг дахин сонгохыг уриалсан нь харин ч сөргөөр туссан байх юм. Энэ удаа Трамп ёстой томоор, харамсалтай шатлаа. Сөрөг хүчнийг дийлэх боломж эцэстээ тултал шавхагдсан тул “сүүлчийн цохилт”-ыг Вэнсээр “хийлгэхээр” урьсан ч туршлага тааруухан Вэнс, уг нь Мажарыг “knock dawn” хийх гэтэл “хальт” цохисон бололтой. Харин ч өөрөө нэр хүндээ унагаж, нөгөө Мажарынхаа рейтингийг өсгөчих шиг боллоо гэж шинжээчид тэр оройноо дүгнэн бичиж ярьж байсан нь батлагдаж байна.

Трампын дэмжлэгт маш их найдаж байсан нь талаар болж судалгаагаар, ердөө ганцхан хувийн саналын савалгаа үүсгэсэн гэнэ. Одоо “Ганц хувийн ганган Вэнс” гэдэг онигоо Унгарт дэлгэрч байгаа гэх.

Дөрөвдүгээр сарын 2-нд Сербийн Ерөнхийлөгч А.Вучич гэж бас нэг Оросын “жижиг гар хөл” “Тэсрэх бөмбөг”-өөр унгарчуудыг айлгаж, түүнийг нь Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч шүүрэн авч “даарин дээр нь давс асгаж “Унгарын эрчим хүчний хангамжийг тасалдуулахыг оролдсон хэрэгт Украин (цаагуураа Мажар-Tisza) буруутай” гэж гүтгэснийг нь хэн ч тоосонгүй гэнэ. Ингэснээрээ Трампаас илүү хил бараг залгаа Орос, Путин, Кремль шатчихлаа. Бас л томоор.

сонин mn

“Мажар хүүхдийг чинь Украины дайнд явуулна” гэсэн сүрдүүлэг бараг Москвагаас өгсөн ам тусламж байсан байх аа. Ард иргэд, сонгогчид нь, цаг үе нь өөр болжээ гэдгийг мэдрээгүй “Орос Орбан”-ыхан ийнхүү “шувтарсан цагаан бумбандаа буух” нь энэ. Европын талынхан ялснаар одоо Унгарт 30 гаруй тэрбум еврогийн хөрөнгө оруулалт Европын Холбооноос орж ирэх крант нээгдлээ. Эдийн засаг ойрын 1-2 жилийн дотор эрчимтэй сэргэнэ гэж тооцож байна. Украинд мөн Холбооноос дэмжлэг үзүүлэхээр 90 тэрбум евро төсөвлөөд байсныг Орбан (Унгар биш шүү Орбан) зогсоож байсан.

Одоо тэр крант бас нээгдэнэ. Украины арми улам хүчирхэгжинэ. Оросын ялагдал одоо жинхэнээсээ бодитой болж ирэх биз. Унгарт Путин ялагдаж байгааг Белоруссаас бусад СССР-ийнхэн бүгд л уухайлан дэмжинэ дээ. Би бүр бат итгэж байна.

Энэ зун их юм болно оо гээд л би бичээд байгаа шүү. Европын Холбоо одоо улам өөртөө итгэлтэй, нэгдэлтэй, хүчирхэг болно. Унгарт Европын Холбооны хаалга бүр ч хаалтгүй үүрд нээгдэнэ. Ганц муухай саад “Орос Орбан” нь унаад өглөө. Словакийн Фицо, Сербийн Вучич хоёр тун удахгүй Москва руугаа зугтах биз ээ. Европ дахь ганц “том ах” Орбан нь унаад өгсөн юм чинь. Ер нь тэднийг хэн ч тооцоонд чухалчлан авч үзэж байгаа ч үгүй. Харин Орбан бол өөр, зэвүүн, хүчтэй лидер байсан нь бол үнэн. Гэхдээ тэр одоо тэр “шүдгүй арслан” боллоо. Путин Унгарт үхлийн цохилт авлаа. Конец. Орос дайнд ялагдах нь өөрөө дэлхийн геополитикт асар хүчтэй нөлөө үзүүлэхийг сургуулийн хүүхэд ч ойлгох тул энэ тухай нуршсангүй. Тийм учраас би гуравдугаар сарын 31-нд “Унгар, дэлхийн геополитикийн “тэнхлэг”-ийг эргүүлчих юм биш биз?”гэдэг нийтлэл бичсэн. Харамсалтай нь “gog.mn”-ийг УБ дахь Унгарын ЭСЯ-наас шаардаж дарамталж хаалгасан гэнэ лээ. Одоо тэд уучлал гуйх байлгүй. Тийм ээ, Унгар, дэлхийн геополитикийн “тэнхлэг”-ийг эргүүлчихлээ. Унгарын ард түмэн, Унгар ахан дүүсийг бурхан өршөөг.

Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.04.13

сонин mn

О.Цогтгэрэл: Ямар хүмүүс намайг АН-ын даргаас огцруулсан юм?
О.Цогтгэрэл: Ямар хүмүүс намайг АН-ын даргаас огцруулсан юм?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​