fbpx А.С.Гатапов: Чингис хаан гэж хүн байгаагүй бол дэлхийн түүх хаашаа чиглэх байсныг мэдэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 33 секунд

А.С.Гатапов: Чингис хаан гэж хүн байгаагүй бол дэлхийн түүх хаашаа чиглэх байсныг мэдэхгүй

“Хэрэв зээ би Монголын болон Чингис хааныхаа түүхийг худлаа болон буруу бичвэл тэнгэр намайг гэсгээг” хэмээн хэлсэн ОХУ-ын Буриадын нэрт зохиолч А.С.Гатаповын хэлсэн үг нь түүний уран бүтээлдээ хэрхэн хандаж, ямар хариуцлага үүрч байдгийн тод илрэл юм. Тэгвэл өчигдөр А.С.Гатапов зохиолчийн “Эгэл хөвүүн Тэмүжин” номын нээлт “Чингис хаан үндэсний музей”-д боллоо.

Уг бүтээлийг МЗЭ-ийн шагналт зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва монгол хэлээ яруу тансаг үг хэллэгээр орчуулж, уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. Номын нээлтийн үеэр зохиолч А.С.Гатапов сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрээр “Энэ номыг 2001 онд бичиж эхлээд 2021 онд дуусгасан. Өөрөөр хэлбэл, 20 жилийн хөдөлмөр шингэсэн бүтээл.Анх эхлэхдээ хэзээ дуусахыг нь мэдээгүй ч уншигчдад үнэн зөв түүхийг хүргэхийн төлөө бүх хүчээ дайчилсан. Тухайн үед нэлээн олон түүхэн романууд гарч байсан. Гэвч зохиолч, түүхч хүний хувьд тэдгээр бүтээлүүд уран сайхны болон утга агуулгын талаасаа ч миний сэтгэлд хүрээгүй. Учир нь түүхийн урт хугацааг хамруулж, тоймлон бичихэд нарийн үйл явдлыг гаргахад төвөгтэй байсан байх.

Романдаа Тэмүжиний 9-13 насны хоорондох дөрвөн жилийн хугацааг авч үзсэн. Энэ үе бол Уильям Шексприйн “Орших уу, эс орших уу” гэдэг шиг Чингис хаан гэж хүн хэн болох нь шийдэгдэж байсан хагийн чухал мөч байсан.

Энэ дөрвөн жилд Орос улс гэж байх уу үгүй юу, Хятад улс гэж байх уу, үгүй юу, Төв азийн улсууд байх уу, үгүй юу гэдэг чухал ач холбогдолтой дөрвөн жил байсан юм. Өөрөөр хэлбэл, Чингис хаан гэж хүн байгаагүй бол дэлхийн түүх хаашаа чиглэх байсныг бүү мэд ээ” хэмээсэн юм.

сонин mn

Н.Пүрэвдагва: Жирийн монгол хүүхдүүдэд жигүүр ургуулахаар ном шүү

сонин mn

МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Пүрэвдагва, ОХУ-ын Буриадын нэрт зохиолч А.С.Гатапов нар.

Харин тус бүтээлийн орчуулагч МЗЭ-ийн шагналт зохиолч Н.Пүрэвдагва “Би юу хэлэх ээ, юу хэлэх ёстойгоо ч мэдэхгүй байна. Эхлээд нэг зүйл хэлье гэж бодлоо. Би бол орчуулагч, оршуулагч гэдэг хоёр үгийг их боддог хүн. 50 гаруй жил орчуулагчаар ажиллажээ. Гэхдээ “Энэ хог чинь нэг тийм ном орчуулж байхдаа, орчуулга хийгээгүй оршуулга хийчихсэн байна шүү дээ “новш” чинь гэж хэлэх вий” гэж айдаг хүн. Энэ ном ямар ном бэ.

Монголын түүхийн багш нарын анхдугаар чуулга уулзалт хурал дээр хагас өдөр суулаа. Шинжлэх ухааны суурь бүтээл гэдэг зүйлийг голлож ярьж байна. Багш яаж суурь бүтээлд оролцох, суурь бүтээлээ хэрхэн тайлбарлах вэ гэдэг дээр голлож анхаарал тавьж байна.

Энэ номыг та нар унших учраас олон зүйл яриад яах вэ. Гэхдээ нэг зүйл байна. Энэ ном уран зохиолын бүтээл. Энэ ном шинжлэх ухаан, судалгааны бүтээл биш. Гэхдээ биш гэж хэлэхэд бас учир байна. Яагаад, гэхээр А.С.Гатапов гэдэг зохиолч яаж хийснийг нь багцаалж, сүүлийн 2-3 жил төсөөлсөн учраас тэгж хэлж байгаа юм. Энэ таван боть номыг хийхийн тулд энэ хүн он дараалал, овог нэр, гарал угсаагаар нь Монголын түүхийн тайлбар толь өөртөө зориулж хийснийхээ дараа бичсэн. Тэгээд бодохоор “Шинжлэх ухааны судалгааны бүтээл мөн үү” гэхээр мөн байгаа биз. Гэхдээ бичгийн байдал, энгийн хэлбэр зэргийг харвал маш энгийн ойлгомжтой өгүүлэмжтэй зохиол. Зургаа дах боть арай дуусаагүй байх шиг байна.

Өөр нэг зүйл хэлье. Энэ ном над дээр ирээд маш богино хугацаанд орчуулагдсан. 3-4 сар болсон. Би энэ хүний энэ номд автаад тэр хугацаанд хоногт 18 цаг суусан байдаг юм. Өөрөөр хэлбэл, А.С.Гатапов гэдэг хүнд ховстуулсан болох гээд байгаа юм. Ховсдуулсан болохоор бодоход “гайгүй юм байлгүй” гэж бодож сууна.

А.С.Гатапов зохиолч сая хэллээ. Намайг 2001 онд зохиол бичиж байх үед ямар ямар зохиолд Чингис хааны тухай, Монголын өнө эртний түүхийн тухай гарсан бэ гэж. Тэр үед надад ч гэсэн тэгж санагддаг байсан. Энэ бол миний Монголын өвөг дээдсийн түүх лав биш байна гэж бодож байлаа. Мал муулахдаа хүртэл учиртай муулдаг байсан Монголчуудыг “Хэвтүүлж нуруун дээр нь шал тавьж байгаад найрлаж, наадаж байсан алуурчин, адгуусууд” гэж дүрсэлж бичсэн тэр зохиолыг уншаад омогшиж, уурлаж, шаралхаж бичсэн ном энэ. Энэ хүний тэгж шаралхаж бичсэн сэтгэгдэл миний дотор бас байсан учраас цөөн хэдэн сарын дотор сууж хийсэн хэрэг.Одоо дараагийнхаа зүйлийг хийхэд бэлэн байгаа. Хоёр боть гарсан учраас та хэд маань үнэлээд болох ёстой гэвэл тэр биз. Харин “болохгүй ээ” гэвэл би заавал зууралдах ёстой биш гэж бодож байна” гэлээ.

Мөн тэрээр “Эгэл хөвүүн Тэмүжин” романыг “Жирийн монгол хүүхдэд жигүүр ургуулахаар ном шүү” хэмээн онцолсон юм.

“Эгэл хөвүүн Тэмүжин” романы нээлт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнтэй давхцсан нь онцлог байлаа. Номын нээлтийн үйл ажиллагаанд нийслэл болон орон нутгаас хүрэлцэн ирсэн багш нар оролцсон юм. Энэ үеэр “Чингис хаан үндэсний музей” -н захирал, академич С.Чулуун “Нягт нямбай чадварлаг орчуулагч сонгосноор зохиолын утгас санаа яруу сайхан монгол хэлээр бүрэн илэрхийлэгдсэн байна.Энэ сайхан бүтээлийг олон оюутан, сурагчдад түгээн дэлгэрүүлэх үүргийг багш нар та бүхэн сайн биелүүлээрэй. Олон олон Чингис хаан, Тэмүжинг төрүүлээрэй гэж ерөөе” гэлээ.

Фото сурвалжилга: "Эгэл хөвүүн Тэмүжин"

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно
Бодлогыг сайжруулснаар 150 тэрбум төгрөг хэмнэж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэг шатлалтай болгоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​