fbpx С.Баярцогт: С.Зориг агсан бид хоёр онцгой харьцаатай байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
2 минут 55 секунд

С.Баярцогт: С.Зориг агсан бид хоёр онцгой харьцаатай байсан

Монголын Ардчилсан Холбооны анхны Ерөнхий Зохицуулагч С.Зориг агсны хөшөөнд АН-ын төлөөллүүд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

Цэцэг өргөсний дараа АН-ын ЕНБДарга С.Баярцогт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: "Миний хувьд С.Зориг агсантай олон зүйлээр холбоотой. Анх Москвагийн их сургуулийн нэгдүгээр курсын оюутан болж очиход С.Зориг агсан тавдугаар курсийн ах байсан.

Бидний үлгэр дуурайлал болсон гол хүн байлаа. Дараа нь ардчилсан хөдөлгөөний үйл явцад хамт оролцоод Ардчилсан Үндсэн хуулийг хамтарч баталсан. Үргэлжлүүлээд УИХ-д хамт сонгогдоод С.Зоригийн фракцыг байгуулахад би нэг гишүүн нь байсан.

Дээрээс нь Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдахад С.Зориг агсан Дэд бүтцийн сайд, би Байгаль орчны сайдаар хамт ажиллаж байлаа. Мөн УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэгт хамт байсан. С.Зориг тэр үеийн залуучуудын үлгэр жишээ байсан. Бид хоёрын хувьд их онцгой харьцаатай байсан. Намайг ерөөсөө нэрээр дууддаггүй, кохай гэж дууддаг байсан. Тэр нь Японоор доод ангийн дүү гэсэн үг.

Өөрийгөө сэнсэй сэнпай гэж дуудаж байгаарай гэдэг байсан. Ордны коридорт тааралдаад, "Юу байна? Кохай" гэж дууддаг байсан.

Маш их олон төрлийн авьяастай, маш их уншдаг, боддог, үзэл санааг маш сайн илэрхийлдэг хүн байлаа. Оюутан байхдаа цуг сагс их тоглодог байсан. Тэгэхэд заалны нэг талаас нөгөө тал хүртэл гар дээрээ алхдаг байв. Бас цуг байхдаа бүх хүмүүсийн нэрийг Орос руу орчуулж дууддаг байсан. Тухайн үед зургийн аппараттай байсан, бидний залуугийн бүхий л зургийг энэ аппаратаар авсан байдаг.

Энэ хүний үхлээр улс төр хийдэг нь Монголын улс төрийн эмгэнэл болсон. 2000 оноос хойш 2024 он хүртэл энэ хүний үхлээр сонгуулийн улс төр хийдэг нь нийт Монголчууд ялагдсан үр дүнд хүргэсэн.

Энэ хүний үйл хэргийг үеийн үед үргэлжлүүлэх ёстой. Хэрэг гараад олон жил болсон, ажлын хэсгүүд солигдоод байгаа нь хэргийн ул мөр их бүдгэрсэн гэж би боддог. Орчин үед бүх зүйл сайжирсан учраас олон жилийн өмнөх хэргүүд илрэх болсон. Иймээс ч энэ хэрэг удахгүй илрэнэ гэдэгт би итгэлтэй байгаа" гэв.

М.Чой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийж буй айлчлал эхэллээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​