fbpx Д.Баярхүү: Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 58 секунд

Д.Баярхүү: Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд!

-Социализмаа санагалздаг, Алтан Москваг шүтдэг, одоо Израилийг үзэн ядаад Ираны талд зогсож буй монголчууддаа сонин баримт хүргэх үү? Хүргэх үү ч гэж дээ дэлгэчих үү?

-Уншаад үнэхээр гайхширна!

-Хэнийг үзэн ядахаа тэгээд Та шийднэ!

Би гэж жүүд нарыг шүтчихсэн нэг фанат нөхөр яваад байдаг юм биш. Израильд дипломатын курс төгсгөсөн анхны гурван монгол дипломатчдын нэг нь (нөгөө хоёр нь Д.Цогтбаатар, К.Сайраан), бид гурваас хойш тэгж олон монгол хүн Израилийн ГХЯ-ны Машав курсэд суралцаагүй, Каирт Элчин сайд байхдаа Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Израиль Улсыг түр хавсран, тэндхийн монголчуудын иргэний шинэчилсэн бүртгэлийг удирдаж явуулсан хүн нь би байна. Израильд олонтаа очиж, түүх соёл, хүмүүстэй нь танилцсан, бас ч үгүй дэлхийн ба олон улсын харилцааны түүх сонирхдогийн хувьд жүүд нарыг гадарлахтайгаа. Иймд нүд бүлтийлгэх, чих сортолзуулах баахан баримт “Мэдлэгт дусал нэмэр” гээд дор зүгээр л хэлхчихлээ.

Коммунист итгэл үнэмшлээс эхлэе. Дараа нь Орост хайртайчуудад баримт дэлгэе. Хаант Орост хүн амын 7% еврейчүүд (жүүдүүд), гэтэл хувьсгалт нам, байгууллагуудын гишүүдийн 40% нь еврейчүүд байсан баримт ил байна.

Эсер намын гурван гишүүн тутмын нэг нь еврей, большевикуудын 4 хүн тутмын нэг нь еврей, Еврейн социалист намын гэхэд 33 мянган гишүүнтэй гэхчлэн. Яагаад ийм хувьсгалч болчихсон юм бэ гэвэл тэдний улс төрийн боловсролтойнх биш. Еврейчүүдийг ямагт, бүх шатанд хавчин гадуурхаж, алж талж, хөөж тууж, хомроголон гэсгээж ирсэнтэй нь холбоотой. Тийм учраас тэд аль ч нийгэмд сөрөг хүчин байсан.

“Октябрийн хувьсгал” нэртэй Октябрь сарын Төрийн эргэлтийн авторууд хэн бэ? Хуурамч нууц нэр ба еврей нэрээр нь харьцуулаад үзнэ үү. Октябрийн хувьсгалын жинхэнэ удирдагч ба Улаан армийг үндэслэгч Лев Троцкий–еврей унаган нэр нь Лейба Бронштейн, Зөвлөлт Оросын Төвийн гүйцэтгэх хорооны анхны дарга бөгөөд Зөвлөлт Төрийн анхны тэргүүн Яков Свердлов–Яков-Аарон Светлов, Зөвлөлт Оросын Төвийн гүйцэтгэх хорооны удаахи дарга Лев Каменев–Лев Розенфельд, Коминтерний дарга, Лениний баруун гар Григорий Зиновьев–Овсей-Гершен Радомысльский, Зөвлөлт Оросын анхны Сангийн сайд Григорий Сокольников–Гирш Бриллиант, сүүлхэнд СССР-ийн Гадаад хэргийн ардын комиссар Максим Литвинов–Меер-Генох Валлах гэх мэт.

сонин mn

“Октябрийн хувьсгал”-ын яг маргааш 1917.10.26-нд байгуулагдсан Зөвлөлт Засгийн газрын Ерөнхий сайдын тушаалыг Ленин Троцкийд санал болгоход “Би еврей хүн, тариачны Орост бүтэхгүй” гээд хавьтуулаагүй. Ингээд Ерөнхий сайд нь В.И.Ленин. Эхийн талаасаа еврей, швед цус холилдсон. Засгийн газрын хоёр дахь лидер нь Гадаад хэргийн анхны сайд Л.Троцкий өөрөө. Газар тариалангийн анхны ардын комиссар еврей А.Шлихтер, Хууль зүйн анхны ардын комиссар еврей И.Штейнберг, Санхүүгийн ардын комиссар еврей И.Гуковский гэх мэт.

Большевик намын Төв Хорооны 21 гишүүний 6 нь еврей: Г.Зиновьев, Л.Каменев, Л.Троцкий, Я.Свердлов, М.Урицкий, Г.Сокольников. Араас нь Төв Хороонд нөхөж орж ирсэн нь М.Лашевич, К.Радек гэхчлэн. Хувьсгалчид, нам-засгийн удирдагчдаас гадна Улаан армийн дарга нар, комиссарууд, чекистүүд гээд ёстой давалгаалж өгнө. Гэтэл өөрсдөө еврей байхаас гадна нэг үе еврей бүсгүйтэй гэрлэдэг нь бараг моод байжээ. Еврей гэргийтэй алдартнууд гэхэд л нэрсээрээ байна.

Хамгийн томчуудаас нь дурдвал өөрийнх нь нэр ба гэргийнх нь еврей нэрс: Феликс Дзержинский–Софья Сигизмундовна Мушкат, Сергей Киров–Мария Маркус, Климент Ворошилов–Голда Горбман, Андрей Андреев–Дора Хазан, Вячеслав Молотов–Перл Карповская, Яков Жугашвили–Юдифь Мельцер, Николай Бухарин–Эсфирь Гурвич гэхчлэн. Еврей гэргийтэй ханилсан Луначарский, Ежов, Куйбышев, Рыков, Брежнев гээд цаашаа нэрс явж өгнө.

СССР-ийн нам-төр, КГБ гээд бүх эрх мэдлийг атгаж байсан, Монголын ард түмний дотно анд Юрий Владимирович Андропов гэхэд л эцэг нь Вэлв Либерман, эх нь Евгения Карловна Файнштейн гээд цэвэр 100% еврей гэр бүлийн хөвгүүн байна.

Зөвлөлт Холбоот Улсын маршал, нэрт жанжин Родион Яковлевич Малиновский гэхэд л Одессын Яков (Янкел, эсвэл Яким) гэгч еврей хүний хүү байна. Орчин үе рүү татаж авчраад ОХУ дээр жишээлэх үү? Б.Ельциний үед Гадаад хэргийн сайд, дараа нь ОХУ-ын Засгийн газрын дарга асан Евгений Примаков нь төрөхдөө эцэг эх хоёрынхоо овгийн нэрээр Е.М.Киршенблат, Марк Каждан нэртэй явсан байх юм. Нэг үгээр 100% еврей. ОХУ-ын Ерөнхий сайд байхдаа манай улсад айлчлан ирж байсан Михаил Ефимович Фрадков гэж еврей байна. 2009 онд “Медведев Дмитрий Анатольевич” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн тухай ийм нэг баримт сайтуудад явж байсан. Жинхэнэ нэр нь Давид Ааронович Мендель (буюу Дмитрий Анатольевич Медведев).

2009 оны ОХУ-ын Засгийн газрын дарга Владимир Владимирович Путин бол “Шаломов” гэсэн овгийн нэртэй түүнийг бас еврей гээд дагалдуулаад биччихсэн байсан. Тэр үед Путины залгамжлагчаар тодорсон Дмитрий Медведев нь гарлаараа галахийн еврей, эх Юлия Вениаминовна нь Линник гэсэн овогтой 100% еврейка.

Эцэг Аарон Абрамович Мендель нь профессор. Паспорт дээрээ орос гэж хэргээр бүртгүүлсэн. Медведевийн эмэг эх Циля Виниаминовна нь паспорт дээр еврейка гэж бичигдсэн гэхчлэн. Оросын сошиал сайтыг энэчлэн ухаад байвал шинжлэх ухаан, урлаг соёл, олигархи-бизнес гээд орос хүн гэж цаана нь байна уу гэмээр, оросын ба хуучин зөвлөлтийн еврейчүүдийн талаар далай шиг их мэдээлэл байна. Украиных ч ялгаагүй дээ.

сонин mn

Израиль Улсын тухайд урт үлгэр хэрэггүй. Зүгээр л ганц баримт. Муугаар нэрээ дуудуулаад “ҮХЭЭЧ!” гээд хараалгаад байгаа Беньямин Нетаньяху болбаас Белоруссын нэртэй зохиолч, номлогчийн (Н.Милейковский–овгийн нэр нь Цви Милейковский, Либа Гитель Галеви; нэг үгээр Нетаньяху гэдэг нэр байхгүй) ач хүү шүү дээ! Орос ба Зөвлөлт гаралтай еврейчүүдийн Исраэль ба-Алия нам (лидер нь зөвлөлтийн тэрс үзэлтэн нэртэй зохиолч Натан Щаранский), түүнээс салж гарсан өөр нэг нам НДИ (бүр оросоороо Наш Дом Израиль буюу Миний гэр орон Израиль гэж нэрлэгдсэн) болбаас Израилийн Кнессетэд нөлөө бүхий, бусад намуудад ч (Нетаньяхугийн Ликуд намын нэг лидер Юлий Эдельштейн гэж зөвлөлтийн нэг еврей Израилийн парламентын спикер байв) орос хэлтнүүд олуулаа буй.Гэм нь Зөвлөлтөд төрж өссөн Израильд цагаачилсан (2 саяуулаа) тэд болбаас энэ террорист ХАМАС-ыг, Хезболлаг, цаад эзэн Ирантай нь газрын хөрснөөс арчаад өг, үгүй хий гэдэг талынхан шүү дээ! Арабын “террорист”-уудыг цустай нь хутгаж тавьсан ЦАХАЛ-ын нэртэй генерал, хурандаа нар (маш олон) Израилийн армийн түүхэнд нэрээ мөнхөлжээ. Генерал Роман Гофман, хурандаа Герман Гильтман, Борис Шустер, Ольга Полякова гээд нэрс нь ярайж байна. Зүгээр л сонирхуулах үүднээс...

Д.Баярхүү:

Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​