fbpx Н.Цэндсүрэн: Жуулчдын тоог нэмэгдүүлэх үү, багасгах уу гэдгийн 90 хувь нь жуулчны баазуудаас шалтгаалдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 19 секунд

Н.Цэндсүрэн: Жуулчдын тоог нэмэгдүүлэх үү, багасгах уу гэдгийн 90 хувь нь жуулчны баазуудаас шалтгаалдаг

Энэ онд жуулчны баазуудад олгох хөнгөлөлтэй зээл одоо болтол олгогдоогүй хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Төв аймгийн Аргалант дахь “Молцог элс” жуулчны баазын гүйцэтгэх захирал Н.Цэндсүрэнг “Бизнес хөгжил” буланд урьж энэ тухай ярилцав.

-Энэ онд жуулчны баазуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрөөс хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Танайх үүнд хүсэлтээ өгсөн гэсэн. Шалгуурыг нь хангаж байгаа юу?

-2023 онд Засгийн газраас аялал жуулчлал, жуулчны баазуудыг дэмжихэд зориулж олгохоор шийдвэрлэж байсан 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийн банкны барьцаа хөрөнгийн босго өндөр нөхцөлтэй байсан учраас тухайн үед ихэнх жуулчны баазууд хамрагдаж чадаагүй.

Албан бус мэдээгээр хоёр л том компани авсан сурагтай. Энэ тухай ч ил тод мэдээлээгүй дөрөв дэх жилээ дамнаж шилний цаанаас чихэр долоолгосон байдалтай өнөөдрийг хүргэсэн.

Шалгуурын нөхцөл нь таван ажилтантай хоёр жилийн хугацаатай байсан. Сүүлд хоёр жилийг нь таван жил болгосон. Гэхдээ бидэнд олдоогүй. Ер нь 55 тэрбум төгрөг хаагуур, ямар компанид олгосон нь мэдээлэл бүрхэг хэвээрээ. Харин энэ онд 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг олгохоор болсон ч одоо болтол бид аваагүй байна. Одоо энэ мөнгө яаман дээр бэлэн байгаа гэсэн.

-Энэ мөнгө нь банкуудад шилжсэн. Соёлын яам үүнд оролцохгүй гэсэн хариуг та нарт өгсөн гэж байсан. Тэгвэл одоо болтол олгоогүй байгаа гэсэн үг үү?

-Үнэнийг хэлэхэд бид яам болон банкны хооронд гүйсэн байдалтай л байна шүү дээ. Жуулчны баазуудын ажил эхэлсэн. Бид эндээс зээлээ аваад ажлаа түргэвчилмээр байдаг. Гэтэл хэрхэх нь мэдэгдэхгүй хүлээсээр байна. Банканд зээл авах хүсэлтээ бүгд өгсөн. Яамнаас бидэнд зээл өгч болно гэдгийг тодорхойлж өгсөн гэсэн.

Жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр шаардлага өндөр болж байна. Өөрөөр хэлбэл, бид баазын үйл ажиллагааг өргөжүүлэх, зөөлөн эдийн шинэчлэл хийх бүх зүйлээ сайжруулах шаардлагатай.

Яам бидний энэ байдлыг ойлгож бор зүрхээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаа биднийг дэмжиж энэ удаагийн зээлийг чиглүүлэх болсонд талархаж байгаа. Жуулчид хотод нэг хоноод шууд хөдөө жуулчны баазууд руу явдаг. Тэдний ая тухыг хангах, буцаж ирэх сэдлийг төрүүлэх гэж бид жилээс жилд өөрсдийн нөөц бололцоогоор ажилласаар ирсэн. Ерөнхийдөө хөдөө дэх зочид буудлын хэрэгцээг жуулчны баазууд хангадаг.

Харамсалтай нь жуулчны баазуудыг дэмжсэн бодлого байдаггүй. Гэтэл жуулчинд ямар сэтгэгдэл үлдээх, Монгол Улсын жуулчдын тоог нэмэгдүүлэх үү, багасгах уу гэдэг нь аяллын 90 орчим хувийг гүйцэтгэж буй хөдөө орон нутгийн жуулчны баазуудын үйл ажиллагаанаас хамаардаг.

Зээлийн шалгуурыг ямар ч жуулчны бааз даван туулахаар байгаа. Өөрөөр хэлбэл, боломжийн нөхцөлүүд хийсэн. Бүгд хаяръя банкуудад хандаад материалаа бүрдүүлээд өгсөн. Тэгсэн хэр нь одоо яах гээд байгаа нь ойлгомжгүй нөхцөлд байна. Гэтэл бид зээл авна гээд бүх зүйлээ төлөвлөж гэр болон нарны хураагуурын шийдэл, бохир усны сэлбэг, хэрэгсэл дагалдах материалуудын захиалгаа хийсэн хүлээгээд байна. Саяхан УИХ-ын индэр дээрээс өмнөх сайд Ч.Номин энэ зээлээ аж ахуйн нэгжүүдэд өгөөч гэдгийг Соёлын яаманд хандаж хэлсэн. Яам уг нь зээл авах компаниудын нэрсийг банканд өгсөн байсан. Манай нэр жагсаалтад байсан. Тэгэхээр шинэ сайд яагаад үүнийг одоо болтол өгөхгүй байгаад учир байна.

-Танай бааз хэдэн оноос үйл ажиллагаагаа явуул байна. Хэдэн төгрөгийн зээл хүссэн бэ. Зээлээрээ үйл ажиллагаа яаж өргөжүүлэхээр төлөвлөсөн вэ?

-Манайх 1999 оноос хойш 26 жил үйл ажиллагаа явуулж байна. Төв аймгийн Аргалант сум буюу үзэсгэлэнт Хустайн нуруунд байрлах “Молцог элс” жуулчны бааз. 500 сая төгрөгийн зээл хүссэн. Манай бааз улирлын чанартай хязгаарлагдмал үйл ажиллагаа эрхэлдэг болохоор олон тэрбумын зээлийн хөрөнгө оруулалт шаардлагагүй. Угаасаа их хэмжээний зээл авчихвал эргүүлэн төлөхөд хүндрэлтэй тул эрсдэлээ тооцож тооцоолсон. Энэ хөрөнгө оруулалтаар дотроо 00, душтэй гэр барьж өргөтгөх юм. Мөн ариун цэврийн байгууламжаа өргөжүүлэх, нарны батарей хураагуур ашиглах шинэчлэлийг хийнэ. Ялангуяа зуны улиралд ачаалал ихтэй учраас тог тасардаг. Ингэснээр жуулчдынхаа ая тухтай байдлыг хангахад л анхаарч байгаа юм.

-Танайд ирсэн жуулчид юу,юу үзэж хардаг вэ. Нэг жуулчин ойролцоогоор хэд хонодог вэ?

-Манай бааз Хустайн байгалийн цогцолбор газрын хажууд байрладгаараа онцлог. Манайд ирсэн жуулчин хоёр хонодог. Нэг өдөр тус цогцолбор газраар зочилж тахь, буга, согоо, зэрлэг ан амьтан үзнэ. Мөн дэргэдээ жижиг, молцог элстэй. Энэ элсэн дээгүүр явдаг “мини элс” үйлчилгээтэй.Бямбын Ренчин гуай “Монголын говь руу явж амжихгүй бол “Молцог элс”-т ирж жижгэрүүлсэн говийг үзээрэй” гэдэг үгтэй. Нэг үгээр хэлбэл говийн тогтолцоотой нутаг.

-Танай эргэн тойронд хэчнээн жуулчны бааз байдаг вэ?

-Манай эргэн тойронд амралтын газар болон жуулчны 10 гаруй бааз бий. Хоорондоо тодорхой хэмжээний зайд байрладаг. Ерөнхийдөө манайх шиг нэг ижил зүйлийн үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ үйлчилгээ, хоол ундны чанар зэргээрээ ялгаатай л даа.

-Танай баазууд нийлээд дундаа ямар нэгэн үндэсний өв соёлоо харуулсан брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож ирсэн жуулчдаа дахин хоёр, гурав хонуулах боломжтой юу. Энэ тухай ер нь ярилцдаг уу?

-Манай тэр хавийн баазууд олон жил болсон. Нэгдүгээрт, Хустайн байгалийн цогцолбор газар маань давуу талтай. Бид өөрсдийнхөө хүчээр 2-3 бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлсэн. Тухайлбал, “Номадик” жуулчны бааз тэмээ, морь, сарлаг зэрэг таван хошуу малыг танилцуулах, үзүүлбэр үйлчилгээг үзүүлдэг. Ингэснээр тэр хавийн 10 км радиуст байгаа бүх жуулчны баазуудад ирсэн бүх жуулчин хамрагддаг. Мөн Шувууны аялал зохион байгуулдаг. Малчин гэр бүлтэй танилцах хотонд нь очих аялал зэргийг бид хөгжүүлсэн. Хамгийн гол нь жуулчдын хүсээд байгаа зүйл юу гэвэл дотроо 00, душтэй өрөө хүсээд байдаг. Мөн 10 гэр бас багадаад байна. 15 жуулчин ирлээ гэхэд 1-2 нь хоёроороо байдаг. Бусад нь бүгд нэг нэгээрээ байх сонирхолтой. 10 гэр маань хүрэлцдэггүй. Тиймээс гэрийн тоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.Батжаргал: Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн станц, Сэлбэ дэд төвтэй холбоотой нэг удаагийн хууль батална
Ж.Батжаргал: Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн станц, Сэлбэ дэд төвтэй холбоотой нэг удаагийн хууль батална
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​