fbpx Д.СУМЪЯАБАЗАР: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ МОНГОЛ РУУ ТАТНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
18 минут 22 секунд

Д.СУМЪЯАБАЗАР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ МОНГОЛ РУУ ТАТНА

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.


-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь Засгийн газраас оруулж ирсэн Эрдэнэс Таван толгой төслийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 30 хувийг нь дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах асуудлыг шийдлээ. Өргөн баригдсан төсөл явцын дунд өөрчлөгдөхөөр байсан. Оруулж ирсэн хэлбэрээрээ батлагдаж чадсан уу?

-Засгийн газраас Таван толгойн орд газрыг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнийг Их хурал маань баталлаа. УИХ-ын тогтоол маш чухал эрх зүйн баримт бичиг л дээ. Таван толгой төслөө эргэлтэд оруулъя гэж бид маш олон жил ярьсан. Одоо олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох ажил хийгдэх боломж бүрдлээ. Энэ ажлыг ард түмнийхээ өмнө нэр төртэй гүйцэтгэх үүрэг Засгийн газарт оногдож байна.

-Эдийн засгийн урьдчилсан тооцоог танилцуулахгүй юу. 1.5 тэрбумаас зургаан тэрбум ам.доллар босгоно гэж яриад байгаа л даа. Босгосон хөрөнгөө ямар үйл ажиллагаанд зарцуулах вэ?

-Таван толгойг тойрсон дэд бүтэц бүтээн байгуулалтаас эхлээд бид нөөцийн нэгдсэн тайлан, уурхайн ТЭЗҮг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон. Үүн дээр түшиглэн баяжуулах үйлдвэрээ барьж, жилдээ 30 хүртэл сая тонн баяжуулсан нүүрсээ олон улсын зах зээл дээр гаргах юм. Таван толгойн төмөр замыг бид олон жил ярьсан. Таван толгойЗүүнбаян чиглэлийн 420, Таван толгойГашуун сухайтын 259 км төмөр зам, хүчитгэсэн суурьтай Таван толгойГашуун сухайт чиглэлийн хүнд даацын авто машин тээвэр хийх 260 орчим км авто зам, Таван толгой-Оюу толгойХанги мандалын чиглэлийн авто замаас эхлээд дагалдах төслүүд хийгдэнэ. Таван толгой төслийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлснээр манай улсын эдийн засагт үлэмж нэмэр болно. Урьдчилсан тооцоог Сангийн яамныхантай хамтарч гаргасан.

" Таван толгой төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 400-1.1 тэрбум ам.долларын орлого орно. Экспортоос орж ирэх орлого жилдээ 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцооллыг хийсэн. Таван толгойн бүлэг орд 7.4 тэрбум тоннын нөөцтэй гэсэн судалгаа бий. Үүнээс 5.1 тэрбум тонн нь коксжих нүүрсний үндсэн нөөц эзэлж байгаа бол 1.9 тэрбум тонн нь эрчим хүчний өндөр чанарын нүүрс гэдэг тооцоог 2011 онд гаргасан байдаг. Бидний хийх гэж буй IPO маань олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн үнэ цэнэд оршиж байгаа." 

Урьдчилсан тооцооллыг УИХ дээр нэлээд ярьсан. Хамгийн багаар бодоход бид 1.5-аас эхлээд зургаан тэрбум хүртэлх тэрбум ам.доллар босгох эх үүсвэр байна гэдгийг манай яамныхан, Сангийн яамныхантай тооцож гаргасан. Гишүүдийн зүгээс 7.4 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг хэтэрхий бага үнээр үнэлж байна гэдэг зүйлийг ярьсан. Энэ тийм биш. Газрын доор байгаа нүүрс ямар үнэ цэнэтэй байх вэ, газрын дээр гарч ирээд ямар үнэ цэнэтэй байх вэ. Бид 30 сая тонн баяжуулсан нүүрсэн дээр суурилсан эдийн засгийн тооцоо явж байгаа гэдгийг бодох ёстой л доо. Манайхан нөөцөөр нь бодоод байгаа юм. Олон улсын хөрөнгийн үнэлгээ хийдэг байгууллагууд 30 жилээс цаашихыг үр өгөөжтэй гэж хардаггүй. 30 жил дотор тооцооллоо хийж гаргаж, тодорхойлдог. Манай уул уурхайн компаниудын үнэ цэнэ яагаад олон улсын дундажаас доогуур байна гэхээр дэд бүтцийн асуудлууд шийдэгдээгүй тул эрсдэл өндөр гэж үздэг. Тиймээс үнэлгээ бага, үнэ цэнэ буураад байгаа юм. Бид дэд бүтцийн асуудлаа шийдэх хүрээнд төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэрээ бариад, уурхайнхаа ТЭЗҮ-г шинэчилбэл олон улсын зохих түвшиндээ удахгүй хүрнэ.

-Таван толгой төслийн тогтоолыг Их хурал баталсан. Нүүрсний үнэ өндөр байгаа энэ цонх үеэ ашиглаад даруйхан хөдөлгөх үү. Цаг хугацаа хэр шаардаж байна вэ?

-Мега төслүүд эрх баригч, сөрөг хүчин, бие даагчидтай ярилцаж, ойлголцож байж явах ёстой. Ойлголтын зөрүүгээс болж хэн нэгэн ташаа мэдээлэл тарааж, блок тавьж, асуудлыг өөр өнцгөөс хараад эхлэхээр төсөл урагшлахаа байдаг. Их эмзэг шүү дээ. Аль болох ойлголцож, аль болох бүгдийнх нь оролцоо, санаа оноог тусгаж байж явах ёстой гэдэг суурь зарчимыг барьсан. Энэ нь төсөл амжилттай хэрэгжих суурь нь болох юм. Таван толгойн бүлэг ордод олон улсын зах зээлд IPO босгох ажил өнөөдрөөс эхэлж байна гэж ойлгож болно. 180 хоногийн дотор дотоод бэлтгэл ажлаа хангаад 2018 оны төгсгөлд УИХ-д оруулж танилцуулна. Шаардлагатай бол намрын чуулганд явцын байдлаар мэдээлэл өгнө. Ер нь маш богино хугацаанд энэ ажлыг хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өссөн, дотоодын улс төрийн нөхцөл байдал таатай, нийгмийн дэмжлэг асар их байгаа энэ үед цаг алдалгүй эхлэх ёстой.

39 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг маань зургаа гаргаж, нарийвлан задлан ярилцана. Хөрөнгийн зах зээл, арилжаа эрхлэгч нарын холбоодыг хамруулан Засгийн газар дээр өргөтгөсөн ажлын хэсэг гарах ёстой. Зам тээврийн хөгжлийн яам замын дэд бүтцийн төслүүд дээр маш сайн ажиллаж байгаа. Зам тээврийн хөгжлийн яамныхан дэд бүтэц дээр сайн ажиллаж байгаа. Сангийн яамныхан IPO босгоход голлож ажиллах ёстой гэж бодож байна. Сайд, дэд сайд хоёр энэ тал дээр нэлээд туршлагатай. Манай яамнаас ТЭЗҮ-г боловсруулж, нөөцийн нэгдсэн тайланг шинэчилнэ. Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг удахгүй эхлүүлнэ. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөл оруулах бодолтой байгаа. Мөн гол хийх ажлуудын нэг нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр голлох байр суурьтай банкуудыг урих явдал. Одоогоор нэлээд олон банк саналаа өгсөн. Дотооддоо хийх ажил бол “Эрдэнэс Таван толгой” компанийн бүрдүүлэлтийн ажлын явцыг түргэтгэх. Одоогийн байдлаар бэлтгэл ажил 37 хувьтай байна. Гол нь “Эрдэнэс Таван толгой” компанийн засаглал, хүний нөөц, үйл ажиллагааг цэгцтэй, зөв байдлаар шийдэх ёстой. Хөрөнгөө оруулж байгаа хүмүүсийн хөрөнгийг зав удирдаж, цаашлаад Монгол Улсын нэр хүнд, төсөл хөтөлбөрийг доголдуулалгүй авч явах чадвартай сор болсон залуусаар удирдуулах нь зүйтэй гэж боддог. Бүх л салбарыг хамруулсан бүтээн байгуулалтын том ажил эхэлж байна гэж шууд утгаар нь ойлгож болно.

-Компанийн 30 хувийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалах нь ойлгомжтой боллоо. Хувийг яаж тогтоож байгаа юм бэ?

-Дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр гарна. Гадныханд санал болгох хувьцаа маань 30 хувь юм. Одоогоор төр компанийн 78.9 хувийг эзэмшиж байгаа. Харин иргэд 21, 486 аж ахуйн нэгж 0.05 орчим хувийг нь эзэмшдэг юм. Иргэдийн хувьцааг шууд эргэлтэд гаргахгүй. Төрд байгаа хувьтай хамт багцад байрлаж байна. 30 хувийг худалдаанд гаргахаар иргэдэд эзэмшлийн хувьцаагаа борлуулах эрх нээгдэх ёстой. Үүний тулд Монголын хөрөнгийн бирж зэрэг холбогдох албаныхны үгийг сонсож, шийдвэр гаргана гэж төлөвлөж байгаа.

Дотоодын хөрөнгийн зах зээлийг ойрын хугацаанд их зөв голдиролд оруулах ёстой. Уул уурхайн салбарын үйл ажиллагааг санхүүтэй зөв уялдуулбал амжилттай урагшилдаг. Урьд өмнө нь хосолж ажиллах арга, барил нь дутмаг байснаас амжилттай алхам хийж байгаагүй. Энэ жилийн хувьд олон улсад хөрөнгийн биржэд бүртгэлтэй “Эрдэнэ ресурс” дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргалаа. Канадын зах зээл дэх, олон улсын хөрөнгө оруулалттай “Степ голд” компани Монгол Улсын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаа илэрхийлж байна. Энэ мэтээр хөдөлгөөнд орлоо. “Эрдэнэс Таван толгой' гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол руу татна.

-Хувьцааны нэрлэсэн үнийг зарим хүн шүүмжилж байсан. 1072 ширхэг хувьцааны үнийг унагачих юм биш биз дээ гэдэг байр суурь илэрхийлсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ. Хувьцаа арилжаалах хөрөнгийн биржээ хэрхэн сонгох юм бол?

-Хамгийн доод үнэ нь 933 төгрөг байгаа. Тухайн үеийн 2.2 сая иргэндээ 5.7 тэрбум төгрөгийн үнэлгээг хувааж, гаргаж ирсэн тооцоо юм билээ. Тэгэхээс 933 төгрөгөөс доош оруулж болохгүй. Сайн ТЭЗҮ боловсруулж, компанийн засаглалыг сайжруулах зэрэг ажлыг хийсний үр дүнд олон улсын зөвлөх болон холбогдох хүмүүстэй ярилцаж Монгол Улсад хамгийн таатай нөхцөл санал болгосон хөрөнгийн захад орох ёстой. Улмаар УИХ-д танилцуулж, орд болон хувьцааны үнийг тогтоох нь зүй ёсны асуудал. Гадаадын хөрөнгийн биржүүдээс бид санал авна.

" Хонгконг, Нью-Йорк, Шанхай, Токио, Торонтогийн хөрөнгийн биржүүд Тавантолгойд ямар үнэлгээ, санал өгөхийг харна. Хэрэглэгч, зах зээл нь хаана байгаа билээ гэдгийг бодолцож үзэх ёстой. Нью-Йоркийн хөрөнгийн биржээс манай 'Чингис бонд'-ын 1.5 тэрбум ам.долларын 80 хувь нь босч байсан түүхтэй. Хонгконгийн бирж дээр ч маш олон үйл ажиллагаа явуулж, харилцаж байгаа. Бидний харж буйгаар энэ хоёр хөрөнгийн бирж илүү өгөөжтэй, илүү үнэлэх нөхцлийг тавих боломжтой юм байна гэж анхан шатанд ярьж байгаа. Мөн олон улсын нэр хүндтэй, томоохон хөрөнгө оруулалтын банкуудтай хэлцэлд орж, албан даалгавар өгч, богино хугацаанд хөрөнгийн зах зээлийг судлах зэрэгт дотоод гадаадын зөвлөхүүдтэй хамтарч ажиллана." 

-Хүмүүс “Одоо “Эрдэнэс Таван толгой” ашигтай ажиллаж байгаа. Ийм компанийнхаа хувьцааг зах зээлд гаргах шаардлага байна уу. Нүүрсээ өндөр үнээр борлуулах боломж байхад нэрлэсэн үнээр худалдах гээд байна” гэсэн ойлголттой байгаа?

-Одоо гаргаж байгаа нүүрсээ 10 ам.доллараар үржүүлээд байгаа юм. Одоогийн байгаа нэгж хувьцааны үнэ болох 933 төгрөгийг өсгөх ажлыг л хийнэ шүү дээ. Дотоод ажлаа зохион байгуулалттай хийж байж л үнэ цэнийн асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар бид уурхайн аман дээрээс нүүрсээ 70.1 ам.доллараар борлуулж байгаа. Үүн дээр тээвэрлэлтийн зардал болох 14 ам.долларыг нэмэхээр Цагаан хадны боомтод 91 орчим доллараар очиж байгаа юм. Үүнээс цааш Ганц мод руу очиход 119 доллар болох жишээтэй. Үүнээс харахад бид богинын тээвэрт 28-30 ам.доллар төлж байна гэсэн үг. Энэ нь “Эрдэнэс Таван толгой”-н өрсөлдөх чадварыг бууруулдаг. Орж ирэх орлогын дийлэнх нь тээвэрлэлтийн зардалд явж байгаа биз. Тэгэхээр үүнийг бууруулах хэрэгтэй. Төмөр зам барьснаар энэ зардал эрс буурч, улсад үлдэх ашиг нэмэгдэнэ. Нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөс доош оруулж болохгүй. Сайн ажиллаж, нэг ам.долларт хүргэх боломжийг ирэлхийлэх ёстой.

-Засгийн газар, УИХ-аас энэ ордтой холбоотой маш олон тогтоол, шийдвэр гарч байсан. Хүмүүс 39 дүгээр тогтоолыг их ярьдаг. Стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх зорилготой уг тогтоол шүү дээ. Гэтэл байнга нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Их хурлын баталсан шийдвэр хэрэгжих болов уу?

-2010 оны долдугаар сарын 7-нд баталсан уг тогтоолыг сайн болсон гэж ярьдаг. Харамсалтай нь, тогтоолд тусгаж өгсөн үйл ажиллагаа төдийлөн амжилттай болоогүй. Тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлаас болоод хэрэгжүүлэх боломж ч хомс байсан болов уу. Ер нь бол “Эрдэнэс Таван толгой”-н асуудал зургаан удаа Их хуралд орж, буцсан. Харин өнөө жил долоо дахиа оруулж, УИХ бидэнд итгэл үзүүлж, тогтоол баталлаа. Засгийн газрын ажлын чиг үүрэг гээд энэ удаагийн тогтоолыг сайн боловсруулсан гэж бодож байгаа. Тогтоолын хүрээнд ажиллах бүхий л боломжийг Их хурлаас өгсөн. Шаардлагатай тохиолдолд зарим нэг хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахыг эрхийг ч тус тогтоолд оруулсан. Үүнтэй уялдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Ер нь бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олгосон зөвлөмжийн дагуу энэ тогтоол гарч байгаа юм. Ингээд “Эрдэнэс Таван толгой” олон улсын стандартад нийцсэн, ард түмэнд үр өгөөжөө өгсөн төсөл болж байна. Одоо ёстой л нөгөө нойр, хоолгүй зүтгэж, зуны саруудыг алдалгүй бүтээн байгуулалтаа эхлүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллана. Ард түмний итгэлийг алдахгүй байна гэдэг сайхан ч их амаргүй. Энэ ажил нэлээд их хүч, зохион байгуулалт, ухаан шаардсан ажил.

-Төмөр замын ажил хэзээ эхлэх вэ?

-Таван толгойг эрчимжүүлэх ажлын томоохон үндэс суурь бол төмөр зам. Тиймээс төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлнэ. Мөн гурван чиглэлийн авто зам байна. Сонирхож байгаа ААН-үүдтэй дэд бүтцийн төслүүдэд гэрээ хэлцэл хийж яаралтай ажилд нь оруулна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд 31 мянга орчим ажлын байр бий болно. Эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус үр нөлөө асар их. Уул уурхайн салбарт орж ирж буй 100 ам.доллар тутмын 90 ам.доллар нь өөр салбаруудаар дамждаг. Тиймээс уул уурхай нь бусад салбараа дагуулан хөгждөг гэдгийг энд тодотгож хэлмээр байна. Хоёр төмөр замын ажлыг бас энэ зун эхлүүлэхээр ярилцаж байна. Бид 180 хоногт багтаж дотоод ажлаа эхлүүлнэ гэдэгтэй бүрэн итгэлтэй байгаа. Үүний дараа гадаадын хөрөнгийн бирж дээр гарах ажлуудаа үе шаттай хийнэ. Их ажил бий ч “Эрдэнэс Таван толгой” жил орчмын дотор гадаадын хөрөнгийн биржид гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-“Эрдэнэс Монгол”-ын 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх, худалдах асуудлыг оруулж ирсэн нь сая хэлэлцүүлгээр дэмжигдсэнгүй. Ардчилсан намынхан зөв зүйл дээрээ МАН-ынхан хаалт хийлээ гээд байгаа?

-'Эрдэнэс Монгол' бол стратегийн 16 ордын нэгдэл. Цаашлаад 39 орд орно. Тиймээс Монголын хамгийн том компаниудын нэгдэл байх ёстой. Энэ бол дараагийн бидний хийх ажлын нэг байх нь зайлшгүй. Судалгаа тооцоог гаргаж, орд тус бүрээр үнэлэх нь зөв. 34 хувийг иргэдэд эзэмшүүлнэ гэсэн АН-ын бүлгийн саналыг судалж үзээд эргээд намрын чуулганд танилцуулж болно. Аль аль талдаа зөв. Зөвхөн намын бүлгүүд бус улс орны эрх ашиг учир гишүүд хамтраад намрын чуулганд тогтоолын төсөл боловсруулаад хэлэлцэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Авилгын сүлжээг хамгаалагч-АТГ
Авилгын сүлжээг хамгаалагч-АТГ
 
Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана
Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

Төр ба нам

Төр ба нам

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Хамтарсан Засгийн газар огцорно

Хамтарсан Засгийн газар огцорно

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​