fbpx С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 22 секунд

С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна

Т.БАТСАЙХАН

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонслоо.Энэ үеэр Жеффри Эпштейний хэргийн баримтуудтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргана гэдгээ хэлсэн юм. Жеффри Эпштейний хэргийн баримтад Монгол Улсын нэр бүхий улстөрчид дурдагдсан бөгөөд энэ хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг тодруулахад шалгаагүй гэсэн хариуг өгсөн юм. Түүнчлэн Дубайн гэрээ байгуулахаас нэг жилийн өмнө манай нэр бүхий улстөрчид АНУ-д 23 сая төгрөгийн тасалбартай морин уралдааныг Жеффри Эпштейний зуучлалаар Дубайн гэрээтэй холбоотой хүмүүстэй үзсэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: -Эпштейний асуудлууд бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана. Яригдаад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодитой мэдээллийг олон нийтэд өгнө. Ямар нэгэн асуудал байгаа бол тэр эргэлзээг тайлах ёстой. Хэрэв манай улсад хамааралгүй сенсац, сураг төдий асуудлыг мухарлах ёстой. Ямар асуудлууд дээр уулзалт яриа явсан, сөрөг эерэг үр дагавар юу байсныг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж мэдээлэл өгнө.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: -Сүүлийн жилүүдийн тоон мэдээллийг харахад нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг харуулж байна. Тухайлбал, сүүлийн 5-6 жилийн хугацаанд нийт 92 хохирогч бүртгэгдсэнээс 54 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа нь онцгой анхаарал татаж байна. Жеффри Эпштейний хэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн цар хүрээ, зохион байгуулалт ямар түвшинд байж болохыг харуулсан томоохон жишээ болсон. Үүнтэй холбоотойгоор олон улсын эх сурвалжид байршуулсан баримт, мэдээллүүдийг шүүн үзэхэд Монгол Улстай холбоотой 900 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. Эдгээрт байгалийн баялаг, улс төрийн үйл явц, тэр дундаа сонгуультай холбоотой мэдээллүүд цаг минут тутам гарч байсан. Мөн үнэт эдлэл, бэлэг солилцох, уулзалт зохион байгуулах зэрэг харилцааны хэлбэрүүдийн цаана ямар нөхцөл байдал өрнөж байсныг тодорхойлох шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор зарим гэрээ хэлцэл, тухайлбал Дубайн гэрээтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд шалгалт явуулж байгаа эсэх талаар тодруулга хийх шаардлага үүсэж байна. Бичлэгийг нь хийж барьснаас болоод барьцаанд орж, ийм ашиггүй гэрээ хийсэн байх вий.Мөн цахим харилцаа, мессеж, и-мэйлээр дамжуулан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гадаад улс руу авч явах талаар харилцсан байж болзошгүй баримтууд илэрсэн бөгөөд үүнээс илүү олон тохиолдол байх магадлалтай байна. Иймд олон улсын жишгийн дагуу хохирогч, гэрчүүдийг хамгаалах тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, зарим улс оронд гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамруулж, ил гарсан тохиолдолд аюулгүй байдлыг нь бүрэн хангадаг туршлага бий.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотойгоо сэтгэл эмзэглүүлсэн зүйл хэлье. АНУ-ын төрийн департментын веб сайтад манайхтай холбоотой, тэр бүү хэл манай зарим улс төрчдийн нэр гарч ирээд байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ц.Элбэгдорж болон Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд байсан Пүрэвсүрэн гээд хүмүүсийн нэр гараад байна. Монгол охидтой цагийг өнгөрөөх гэх мэт бичвэрүүд байна. Үүнийг шалгаж үзсэн юм байгаа юу н.Ганчулуун дарга аа. Яг үнэнийг хэлэхэд бусад улс орнууд чинь мэдээллийн сайтуудыг нягтлаад, өөр өөрийн шугамаар мэдээллүүдийг мухарлаад, олон нийтэд эргэлзээ төрүүлэхгүйгээр цэгцлээд байна. Бид хэд ийм ноцтой зүйлийг, АНУ-ын төрийн эрх бүхий байгууллагын сайтад нэр гарч ирээд байхад анзаардаггүй. Тэнд, "Монгол охидыг авч очиж байна. Монгол охины виз гараагүй байна шүү. Монгол охидтой цагийг өнгөрөөх" гэсэн зүйл байгаад байна. Үүнийг манай цагдаагийн байгууллага анзаардаг юм болов уу. Олон нийтийн сүлжээнд дэх ийм мэдээллийг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун: -АНУ-д сүүлийн үед цахим орчинд гарч буй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж судалж байгаа. Хийгдэж ажлууд бий.Тухайн асуудлууд бодитой үнэн эсэх нотолгоо бүрдүүлэх дээр АНУ-тай эрх зүйн харилцан туслалцаа байгуулахад тодорхой хэмжээний саад тотгор байна. Гэхдээ бид ингээд зогсчихгүй, албан бус харилцаагаар мэдээлэл солилцох хийгдэж ажлууд бий.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:- Хэрэгтэй холбоотой асуудлуудыг илүү өндөр түвшний зохион байгуулалтад оруулж ажиллах шаардлагатай байна. Ялангуяа хүний наймаа, хар тамхи, цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд дээр тусгай ажлын хэсгүүд байгуулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллах нь зүйтэй. Манай улсад нэг буруу ойлголт байсаар ирсэн. Тухайлбал, хар тамхины асуудлыг хөндөж яривал хэрэглээг нь нэмэгдүүлнэ гэж үздэг байснаас нөгөө талдаа урьдчилан сэргийлэх ажлууд орхигдож ирсэн. Үүний улмаас хар тамхины хэрэглээ хяналтаас гарч, "хар тахал" гэх хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болохоор байна. Ялангуяа өсвөр насныхны дунд энэ асуудал ноцтой түвшинд хүрчээ. Иймд нэгдүгээрт, энэ чиглэлээр ажиллаж буй нэгж, бүлэг бүрэлдэхүүнийг өргөтгөж, тодорхой стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хүний наймаа нь зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш бөгөөд олон хэлбэрээр, далд байдлаар үйлдэгдэж байгаа тул тусгай ажлын хэсэг байгуулж, нарийвчлан шалгах шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 86 (7828)

Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ
Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​