fbpx Ойрх Дорнод болон түүний хөрш орнуудад нөлөөлж буй геополитикийн доргилт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
12 минут 4 секунд

Ойрх Дорнод болон түүний хөрш орнуудад нөлөөлж буй геополитикийн доргилт

The Chicago Council on Global Affairs сэтгүүлийн геополитикийн анализ тойм

Арабын Нэгдсэн Эмират улс Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон ОПЕК+ бүлгээс гарч буйгаа дөрөвдүгээр сарын 28-нд зарлахад санхүүгийн нийслэлүүд болон гадаад хэргийн яамдууд ихээхэн цочирдож хүлээж авав. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн жилийн турш Абу Дабиг анхааралтай ажиглаж байсан зах зээлүүд тектоник хөдөлгөөн аажмаар өсөж буйг мэдэрч байсан юм. Тэд Арабын Нэгдсэн Эмиратын энэ шийдвэрийг яг тодорхой биш ч гэсэн урьдчилан таамаглаж байв. АНЭУ-ын ОПЕК-д сэтгэл дундуур байгаа нь бодит нөхцөл байдлаас үүдэлтэй: Эмиратад ногдуулсан газрын тосны үйлдвэрлэлийн квот нь тус улсын бодит хөрөнгө оруулалт, хүчин чадалтай уялдаа холбоогүй байсан юм. Абу Дабигийн Төрийн өмчит Үндэсний газрын тосны Компани нь үйлдвэрлэлээ системтэйгээр нэмэгдүүлж, 2027 он гэхэд өдөрт таван сая баррельд хүрэхийг зорьж байна. Гэвч 2018 онд батлагдсан ОПЕК+ бүлгийн журам нь АНЭУ-ын үйлдвэрлэлийг өдөрт ойролцоогоор 3.2 сая баррель хүртэл хязгаарлаж, улмаар тус улсыг газрын тосны үйлдвэрлэлээсээ ашиг олох боломжийг хязгаарлаж байгаа юм. Райсын Их Сургуулийн Бейкерийн хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор 2023 онд газрын тосны олборлолтыг нь хязгаарлаагүй бол АНЭУ-ын төсөвт жилд 50 тэрбум гаруй ам.долларын нэмэлт орлого орж ирэхээр байв. Бодит нөхцөл байдал, хязгаарлалт хоёрын зөрүү нь эцэстээ тэвчихийн аргагүй нөхцөл байдалд хүргэжээ.

Харин АНЭУ-ын шийдвэр гаргасан цаг хугацаа үнэхээр оновчтой байлаа. Тус улс Персийн буланд идэвхтэй мөргөлдөөн өрнөж байгаа үед цагаа олж шийдвэр гаргав. Иран улс Арабын булангийн орнууд руу мянга мянган пуужин харваж, нисгэгчгүй онгоцоор цохилт өгөхдөө Арабын булангийн эрчим хүчний дэд бүтцийг онилсон юм. Өнөөдрийн байдлаар Ормузын хоолой хаалттай, тус бүс нутаг бүхэлдээ түгшүүртэй байна.

Арабын булангийн судлаач Ф.Грегори Гауз III хэрэв Арабын булангийн улс орнуудын дунд эв нэгдэлтэй байх цаг мөч хэзээ нэгэн цагт тохионо гэж үзвэл тэр нь яг одоо иржээ гэж дүгнэжээ. Арабын Нэгдсэн Эмират улс ОПЕК-оос гарах шийдвэр гаргасан нь төвийг сахисан үйлдэл биш юм. Энэхүү шийдвэр дэлхийн газрын тосны хамгийн том экспортлогч, ОПЕК-ийг байгуулагдсан цагаас нь хойш удирдаж байгаа Саудын Арабын хувьд тодорхой сорилт болж байна. АНЭУ нь олон улсын хэмжээнд тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөгдөхөөс дөрвөн жилийн өмнө 1967 онд Абу Дабигийн Эмирээр дамжин ОПЕК-т элссэн юм. Тус улс ОПЕК дахь 59 жилийн гишүүнчлэлээ дуусгавар болгож буйгаа зүгээр л хэвлэлийн мэдээгээр зарлаад л өнгөрлөө. Хэдийгээр анхны дүн шинжилгээний ихэнх хэсэг нь зүй ёсоор гео эдийн засгийн үр дагавар, газрын тосны үнэ, ОПЕК-ийн нөлөө, дэлхийн эрчим хүчний зах зээлд яаж нөлөөлөхийг авч үзсэн ч АНЭУ ОПЕК-оос гарах нь гео эдийн засгийн хувьд төдийгүй геополитикийн хувьд ч хүчтэй доргилт мөн. Тус улсын шийдвэрээс нэгэнт ил болсон хагарлын шугамууд олон жилийн турш хуримтлагдаж, Африкийн өмнөд эргээс Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Өмнөд Ази хүртэлх өргөн уудам газар нутгийг хамарч байна.

Геополитикийн хавтангууд шинээр өрөгдөж байна

1960 онд Кувейт, Ирак, Иран, Саудын Араб, Венесуэл улсууд газрын тосны үнийг зохицуулах, барууны компаниудаас дотоодын үйлдвэрлэлээ хяналтандаа авах зорилгоор ОПЕК-ийг байгуулсан. 1970-аад онд гишүүн улс орнууд нь 1973, 1979 оны газрын тосны хямралыг өдөөсөн суурь шалтгааныг зохицуулснаар тус байгууллага олон улсын хэмжээнд нэр хүндтэй болсон юм. 2016 оноос АНУ-ын занарын үйлдвэрлэл дэлхийн газрын тосны үнэд дарамт учруулах болсон. Хүйтэн дайны үеийн хурцадмал байдал намжихын хэрээр ОПЕК ОПЕК+ бүлэг байгуулах шийдвэр гаргаж, Орос, Казахстан, Мексик зэрэг 10 томоохон экспортлогчийг газрын тос олборлогчдын хүрээлэлд нэмж оруулж ирсэн юм.

ОПЕК доторх дургүйцэл цаг хугацааны явцад ужгирсаар, ялангуяа Эр-Рияд, Москва хоёр тус тусын дотоодын болон дэлхийн хэмжээний хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхийн тулд газрын тосны ханшийг өндөр байлгахаар тохиролцоонд хүрснээс хойш улам даамжирсан. Арабын Нэгдсэн Эмиратын хувьд Ираны дайнаас үүдэлтэй хямрал хамгийн ашигтай шалтаг болсон юм. АНЭУ-ын Эрчим хүчний сайд Сухайл Аль Мазруи “АНЭУ-ын ОПЕК-оос гарах шийдвэр нь "газрын тосны үнэд маш бага нөлөө үзүүлэхийн зэрэгцээ ОПЕК болон ОПЕК+ бүлэг доторх түнш улсуудад нь тэгж их нөлөөлөл үзүүлэхгүй” гэж мэдэгдэв. Үнэндээ, Ормузын хоолой хаагдсан, АНЭУ-ын экспорт аль хэдийн хязгаарлагдсан учраас зах зээлээс гарах шууд нөлөө хязгаарлагдмал байна. Одоогийн бодит байдлыг харгалзан үзвэл Саудын Араб газрын тосны илүүдлээ зах зээл рүү гэнэт шахаж чадахгүй - энэ бол ОПЕК-ийн дуулгаваргүй гишүүдийг шийтгэх батлагдсан тактик юм. Харин жинхэнэ нөлөөлөл ямар байх нь дайны дараа Абу Даби Саудын зөвшөөрлийг авахгүйгээр өөрийн хүссэн хэмжээгээр газрын тосны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Саудын Араб үүний эсрэг бодлого явуулж эхлэх үеэс л бодитоор мэдрэгдэх болно.

Аюулгүй байдлын асуудлууд АНЭУ-ын шийдвэр гаргах цаг хугацааг тодорхой болгож өгөв

АНЭУ Ираны пуужин, нисгэгчгүй онгоцны дайралтын багахан хувийг үүрч байгаа бол Саудын Араб зэрэг Абу Дабигийн Арабын булан дахь түншүүд нь Израил, АНУ, Европын орнуудаас бага тусламж авч байна. Жишээлбэл, Израилын Батлан хамгаалах хүчин АНЭУ-д бие бүрэлдэхүүн болон агаарын дайралтаас эсэргүүцэн хамгаалах системээ байршуулсан нь уг системийг Израилаас гадуур анх удаа ашигласан явдал болов. Гэхдээ АНЭУ-ын ОПЕК-оос гарах шийдвэрийг бүрэн ойлгохын тулд Йемен, Судан, Сомали, Газар дундын тэнгисийн зүүн эргийн улс төрийн шийдвэрүүд, Исламабад, Шинэ Дели рүү урсаж буй хөрөнгө оруулалт гэх зэргээр өргөн хүрээг хамруулж авч үзэх шаардлагатай. Энэ нөхцөлд Эмират улс ОПЕК-оос гарсан нь Арабын Нэгдсэн Эмиратын талынхан, Саудын Арабын талынхан гэсэн хоёр хэсэгт хуваагдсан тус бүс нутагт улс төрийн уялдаа холбоог тасралтгүй өөрчлөн зохион байгуулах хамгийн сүүлийн алхам болж байгаа юм.

Саудын Араб-АНЭУ-ын зөрчил ба түүний бүс нутагт үзүүлж буй үр дагавар

Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсын хоорондох хагарал Йеменд цэргийн хамтарсан хүч оруулснаас үүдсэн: Саудын Араб нэгдсэн Йемен улсыг дэмжиж байсан бол Арабын Нэгдсэн Эмират улс салан тусгаарлагч хүчийг дэмжиж байв. 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Саудын Араб Йемений боомт руу зорчиж явсан Эмиратын зэвсэг тээвэрлэгч хөлөг онгоцыг бөмбөгдсөнөөр зөрчил улам газар авсан. Энэ нь Арабын булангийн түнш гэгдэх улсынхаа эсрэг хийсэн түрэмгийлэл байсан юм.

Суданд үүний нэгэн адил түүх өрнөж байна. Абу Даби, Эр-Рияд хоёр дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хямралын нэгийг бий болгосон Суданы дайнд сөргөлдөгч бүлэглэлүүдийг хоёр талаас нь дэмжиж байна. Саудын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман 2025 оны арваннэгдүгээр сард Цагаан ордонд айлчлах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Арабын Нэгдсэн Эмират улсын үйл ажиллагааны талаар ярилцсан нь бүс нутгийн дипломат харилцаанд ноцтой үр дагавар авчирсан юм.

Израил улс 2025 оны арванхоёрдугаар сард Сомалиландын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын анхны гишүүн улс болсон бөгөөд энэ алхам нь Арабын орнуудаас ихээхэн шүүмжлэл хүлээсэн. Тус бүс нутгийн дэд бүтэц, эдийн засагт хөрөнгө оруулалт хийсэн АНЭУ Израилын уг үйлдлийг зэмлэн буруутгах зорилгоор Саудын Арабын удирдлага дор нэгдсэн ислам шашинт улсуудын эвсэлд нэгдэхээс татгалзсан юм. Шинжээч Жоржио Кафиерогийн хэлснээр эдгээр үйл явдал нь "Ойрх Дорнодын хүчирхэг гүрнүүдийн нөлөөллийн хүрээгээ тогтоохын төлөө өрсөлдөж буй нарийн төвөгтэй тэмцлийг харуулж байна".

Энэ хоёр улсын стратегийн ялгаа нь Африкийн эргээс цааш хальж байна. Саудын Араб Пакистантай харилцаагаа гүнзгийрүүлсэн бол Арабын Нэгдсэн Эмират улс Абу Дабигийн Исламист улс төрийн талаарх болгоомжлолыг нь ойлгодог Энэтхэгтэй харилцах харилцаагаа улам зузаатгав. Саудын Араб улс Катар, Турк улсуудтай ойртох тусам АНЭУ Израилтай харилцаагаа зузаатгаж байна. Эрчим хүчний хямралын энэ үед АНЭУ, Израил, Грек, Энэтхэг улсууд Газар дундын тэнгисийн зүүн эргийн байгалийн хийн нөөцийн тал дээр нэгдэж байгаа бол Саудын Араб нь Турктэй ашиг сонирхлоо нэгтгэхийн тулд Сириэр дамжин өнгөрөх эрчим хүчний коридоруудыг дэмжиж байгаа бололтой.

Ираны хүчийг хязгаарлах, исламын шашныг удирдах, эрчим хүчний шинэ боломжуудыг ашиглах чиглэлээр Арабын Нэгдсэн Эмират Улс, Израил, Энэтхэг, Грек улсууд ойртон нягтарч байна. Нөгөө талд Саудын Араб, Турк, Пакистан, Катар улсууд Оростой ойртож нягтрах төлөв харагдаж байна. Эдгээр нь албан ёсны холбоо эвсэл биш боловч геополитикийн хавтангууд өөрчлөгдөж буйг илтгэж байна. Уолл Стрийт Жорнал АНЭУ-ын ОПЕК-оос гарах шийдвэр нь "Ойрх Дорнодын бүс нутаг шинэ дэг журам тогтох дохио өгч байна" гэсэн санааг гаргасан нь хэтрүүлэг байж магадгүй юм.

Эх сурвалж: https://globalaffairs.org/commentary/analysis/beyond-opec-geopolitical-earthquake-reshaping-middle-east-and-its-neighbors

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 87 (7829)

БАРИМТ: Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ
БАРИМТ: Б.Батцэцэг Гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​