
Замын эвдэрсэн хэсгүүдэд суурь, далангийн шинэчлэл хийж, асфальтан хучилт болон тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажлыг аравдугаар сар гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэ онд дөрвөн багц ажил хийх бөгөөд эхний хоёр багц ажил эхлээд байна. Зам засварт нийт 33.7 тэрбум төгрөг зарцуулна.