fbpx Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 19 секунд

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Ч.Бямбаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажилласан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Бид эцэг эхчүүд. Үр хүүхдүүдээ тамхи, вэйп татаасай гэж нэг ч хүн бодохгүй байгаа байх. Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна. 4000 гаруй иргэн тамхинаас болж нас барсан байна. Тэгэхээр энэ хорт зуршил ирээдүйг хорлож байгаа. Электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүд хорт зуршилд өртөх магадлал хэр байдаг вэ. ОХУ, Тайланд тамхи борлуулахдаа ил зардаггүй, бүх тамхи нь ижил өнгийх байдаг. Тэгэхээр шинэ хэрэглэгч, сурталчилгаанд автах, сонгох боломжгүй байдаг юм билээ. Хуулийн төсөлд шинэ хэрэглэгчдийг нэмэхгүй байх талаар тусгасан уу.

Хууль санаачлагч руугаа ямар их дайрдаг юм бэ. Хамрын тамхийг хориглосон мэтээр дайрлаа. Монгол Улсад вейдээр дамжуулж хар тамхины төрлийн бүтээгдэхүүн орж ирсэн үү.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Үнэр, амт бүр хорих саналыг оруулж ирсэн. Ажлын хэсэг, байнгын хороо дэмжсэн. Ямар ч тамхи бүгд никотин агуулж байгаа учраас бага насандаа хэрэглэх нь донтолт үүсгэдэг. Тиймээс өсвөр насандаа тамхи хэрэглэхгүй байх нь никотинд донтохоос сэргийлдэг. Тиймээс худалдааны байгууллагуудад тамхийг ил тавьж зарахыг хориглоно. Мөн татварыг нэмснээр хэрэглээг хязгаарладаг. Задгай систем учраас дотор нь юу ч хийж болно. Тиймээс Монгол Улсад задгай систем буюу цэнэглэдэг тамхиыг бүрэн хорьсон.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь зөв. Гэхдээ бид энэ хуулийг хэлэлцэхийг өмнө Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцсэн. Хүүхдийн төлөө, хүүхдийг донтолтоос сэргийлэхийн төлөө оруулж ирж байгаа. Гэтэл вейп болон бусад тамхины үнэр амтыг хориглож, татварыг нэмж өгч байгаа нь насанд хүрсэн хэрэглээний эрх чөлөө, сонголтыг боомилсон хууль. Дөрвөн хүүхэд тутмын 3 нь вейп татаж байна гэсэн судалгаа 2019 онд хийсэн. Хүүхдүүд янжуур тамхи болон гааз үнэрлэх, мансуурах бодис руу явуулахгүй байх баталгаа байгаа юу. Хар зах зээлийг хэрхэн хаах вэ. Үнэр, амттай вейп оруулж ирээд борлуулдаг байдлыг хэрхэн хянах вэ. Үнэр амтгүй тамхин бүтээгдэхүүнийг хүүхдүүд худалдаж авахгүй гэсэн баталгаа байгаа юу?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Бид олон улсын туршлагын араас явж байгаа. Манай улс анх энэ хуулийг батлах гэж байгаа юм биш. Тухайн улс ямар зорилгоор энэ хуулийг баталж байгаагаас шалтгаалж байна. Хүүхдүүдийн тамхины хэрэглээг хорих бол амт, үнэрийг хорих, тамхи татдаг насанд хүрэгчдэд зориулж байгаа бол амт, үнэрийг хорихгүй байх ёстой юм билээ.

Олон улсын судалгаанаас харахад амт, үнэр хорих нь хүүхдүүдийг тамхи татах дур сонирхлыг хязгаарлах арга хэмжээ гэдгийг баталсан байна.

Ажлын хэсэг, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Ажлын хэсэг хоёр сонголт дээр байсан. Өсвөр үе хүүхдүүдээ хамгаалах уу, насанд хүрсэн тамхи татдаг хүмүүс рүүгээ чиглэсэн бодлого барих уу гэсэн сонголт байсан. Ингээд хүүхдүүдээ тамхинаас хамгаалахын тулд үнэр, амтыг хориглох ёстой гэж үзсэн.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Вейпийг хуулийн хүрээнд журамлаж байгаа нь зөв. О.Номинчимэг гишүүн нийслэлийн Засаг даргын орлогч байхдаа худалдааны журамд өөрчлөлт оруулж 21 насанд хүрээгүй хүнд вейп борлуулахгүй байхаар тусгасан.

Хуулийн 6.7.14-т сургуулийн 500 метрт тамхи зарахыг хориглосон байдаг. Гэтэл сумын төв дээр энэ хэрэгжих боломжгүй юм билээ. Сумын төв дээрээ сургууль, цэцэрлэг нь ч байдаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчид тамхийг нууцаар зарах нөхцөл байдал руу түлхэж байна. Тиймээс хуулийг дагаж гаргах УИХ-ын тогтоолыг амьдралд ойртуулж болох уу. 21 насанд хүрээгүй хүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн зарахыг хориглох хэрэгтэй.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Хууль санаачлагч хөндөөгүй сэдвийг ажлын хэсэг хөндөх боломжгүй. Сургууль, цэцэрлэгийн 500 метрт тамхи зарахгүй гэдгийг хууль санаачлагч хөндөөгүй. Тиймээс гишүүд дахин хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих боломжтой. Эсвэл УИХ-ын тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгч болно.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Тамхины хуулийг хэлэлцсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр маш сайн хэлэлцүүлэг явж байналээ. Би УИХ-ын гишүүн болоод 2 жил болоход анх удаа ийм айхтар хэлэлцүүлэгтэй хуулийн төслийг анх удаа харлаа. Цаашид бүх хууль дээр ингэж хэлэлцүүлэг хийвэл сайн байна. Хоёр тал болж хуваагдаад бие биеэ яасан их үгүйсгэж, элдвээр хэлдэг юм.

Ер нь тамхи л бол тамхи. Электрон тамхи гэхээрээ тамхи биш болчихгүй. Халаадаг тамхи тамхи биш болчихгүй. Импортоор оруулж ирж байгаа согтууруулах ундаан дээр бүгдэд нь онцгой албан татвар тогтоогоод явж байгаа. Үүнтэй л ижил байх ёстой. Ижил тэгш хандах ёстой юм. Нэг нь татвар төлөөд нөгөө нь татвар төлдөггүй байж болохгүй. Байнгын хороо нь ч, ажлын хэсэг нь ч хоёр хуваагдаад. Одоо УИХ нь хэрхэн хоёр хуваагдахыг санал өгөхөд нь харъя. Анх өргөн барьсан 78 гишүүн хуулийн төсөлдөө үнэнч, ач холбогдол өгөхийг хүсье. Энэ хүүхэд залуучуудыг ирээдүйд үүсгэх муу хорт зуршил, өвчнөөс нь хамгаалах хууль. Боловсролын сайд байсан хүн вейпийг зарж болно гээд хэлчихвүү. 500 метр дотор тамхи зарахыг болиулъя гэдэг лобби хаанаас явж байгааг бүгд мэдэж байгаа. Энэ хэдхэн компанийн эрх ашиг. Гаатай тамхийг үлдээх лобби хийж байгааг бүгд мэдэж байгаа. Ийм улаан цагаандаа гарч лоббинд автаж байгаа хуулийн төслийг би хоёр жилийн хугацаанд анх удаа харлаа. Үзэл баримтлалаасаа өөрчлөгдөж байгаа хүмүүсээс ичиж байна. Цахилгаан дулаан, татвар нэмж байхад А гэж дуугараагүй хүмүүс вейпийг татвартай болгохыг эсэргүүцэж байна. Жилийн 800 тэрбумын зах зээлийн 10 хувийг тараахад 80 тэрбум. Парламентын зарим гишүүнийг хэдээр худалдаж авсан бэ. Цаашдаа ил хэлнэ. Хаанаас лобби хийж байгааг мэдэж байна. Нэг хуушуур 3500 төгрөг байгаа. Нэг хуушуураас хямд тамхитай улс байж болох уу.

Эх сурвалж: www.polit.mn

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”
МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​