fbpx Аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нараас наадмын түрүү бөх тодорно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 15 секунд

Аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нараас наадмын түрүү бөх тодорно

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам эхлэхэд яг долоо хоног үлдэв. Наадмын түрүү бөх хэн байх бол гэж үзэгч, сонирхогчид дор бүрнээ таамгаа дэвшүүлж байгаа биз. Энэ цагийн үндэсний бөхийн нүүр царай болсон аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууд тус тусынхаа бэлтгэлээ базааж дуусжээ. Одоо наадам болтол үлдсэн хугацаанд сэтгэл зүй болоод хувийн бэлтгэлээ хангах л үлдэж. Энэ жилийн хувьд түрүүлэх бөхийн тааварт гурван хүн дээгүүр эрэмбэлэгдэж байгаа юм. Тэд наадмаас наадам хүртэлх барилдаанд тийм ч олон барилдаагүй. Гэхдээ оролцсон барилдаан бүртээ дээгүүр амжилт үзүүлсэн. Бас наадмын бэлтгэлийг нь шинжвээс түрүүлэх бөхөд илүү ойртож байгаа.

Эхнийх нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдорж. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх. Тэрбээр ардын хувьсгалын 96 жилийн ойн барилдаанд зодоглосноос хойш тоймтой хэдхэн барилдаанд барилдсан. Ихэнх хугацаанд бэртэлтэй байжээ. Бэртлээ бүрэн эдгээсний дараа зодоглосон Хөвсгөл аймгаас төрөн гарсан Уйлган голын гурван аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүлж, наадмын түрүү бөхийн ид хавыг гайхуулсан.

Залуу арслан наадмын бэлтгэлээ “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнийхээ бөхчүүдийн хамт улсын заан С.Хүрэлбаатарын байгуулсан “Хүрэлтулга” амралтын баазад базаажээ. Улсын наадамд нэг түрүүлж, гурван удаа шөвгөрсөн залуу арслангийн бэлтгэл тун сайн байгааг “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг дурдсан байна лээ. Арслан цолоо аварга болгож ахиулан төрийн наадамд хоёр жил дараалан түрүүлэх үү, үгүй юү гэдгийг энэ сарын 12-нд үзэх нь дээ. Ямар ч байсан бэлтгэл ханасан, их л хянуур байгаа сурагтай. Тэрбээр наадмын өмнөх чансаагаар дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамбыг түрүүлэх бөхийн тааварт дэвшүүлэхгүй байхын аргагүй. Тэр өнгөрсөн хугацаанд нам гүмхэн бэлтгэлээ хийсээр явсан. Cap шинийн барилдаанд гурав, Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд таван ч удаа түрүүлж байсан түүний хувьд өнгөрсөн жилийн наадмаа эрт дуусгасан. Гэхдээ хөлийн цэц, засуулуудын гаргасан шийдвэрийн улмаас бүтэн жилийн хөдөлмөрөө үнэгүйдүүлсэн удаатай. Тэр 97 жилийн ойн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлэхийг хамгийн их хүсч буй бөх. Тэр утгаараа нэгийн даваанаас эхлээд л хий гаргалгүй нягт барилдах биз. Өнгөрсөн жилийнх шиг алдаа дахиж гаргахыг хүсэхгүй, Ч.Санжаадамба аварга.

Улсын наадамд гурван удаа заан цолоо баталсны дараа хоёр жилийн өмнө аварпа цолонд хүрсэн залуу аварга төрийн наадмын хоёр дахь түрүүгээ авахаар “Бөхбилэгт” дэвжээнийхээ бөхчүүдтэй бэлтгэлээ базааж дуусжээ. Аваргын хувьд наадмын өмнөх чансаагаар долоодугаарт эрэмбэлэгдсэн байна.

Харин улсын арслан П.Бүрэнтөгсийг наадамд түрүүлэх гурван бөхийн нэгээр таамагласан нь бэлтгэлийн өнгийг шинжсэнийх. Тэр галын сорилго барилдаанд нэг их хүч гаргаагүй ч цаанаа л өнгөтэй харагдана лээ. Аймгийн арслан цолтой байхдаа дөрвөн цолыг шууд алгасаж улсын арслан болсон түүний хувьд тун нягт барилдаантай нэгэн. Өөрийн чац, бярын илүүг учраа бөхдөө харуулж чаддаг түүнийг нэг биш нэлээд хэдэн түрүү авах боломжтой гэж бөх сонирхогчид дүгнэдэг ч санаснаар болоогүй л байна. Ямар ч байсан П.Бүрэнтөгс арслан шөвгөрөх нь ойлгомжтой. Харин түрүү юү, үзүүр үү. Ч.Санжаадамба, Ц.Содномдорж нарын нэгтэй түрүү, үзүүр булаалдах гээд зогсож байхад гайхах зүйлгүй. Төрийн наадамд хэн бэлтгэл сайтай, одтой нь түрүүлдэг хойно. П.Бүрэнтөгс арслан 11 дүгээрт эрэмбэтэй яваа юм.

Түрүүлэх магадлал өөр олон бөх байхад яагаад нэрлэхгүй байна вэ гэж үү. Улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, арслан Э.Оюунболд, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Т.Баасанхүү, начин Э.Даш. Бүгд л сайн барилдаж байгаа. Наадмаас наадмын хооронд дор бүрнээ тодорхой хэмжээнд амжилт үзүүлсэн.

Гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш нарын хувьд допингийн асуудалтай. Хэдийгээр шүүхийн шийдвэр дээрх хоёр бөхийн талд гарсан ч Үндэсний баяр наадмын комисс барилдуулахгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс хэрхэх нь тодорхой бус. Барилдлаа ч сэтгэлзүйн бэлтгэл тааруу болов уу гэж дүгнэж байна. Б.Пүрэвсайхан заан ч ялгаагүй. Уг нь дан ганц бөхчүүд бус спортын 16 төрлөөр 160 гаруй тамирчнаас сэргээшний шинжилгээ авсан байдаг билээ.

Тэгвэл Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж нарын араас түрүү бөхийн тааварт яваа хүчтэнүүд нь улсын заан Н.Жаргалбаяр, харцага О.Хангай, Б.Бат-Өлзий нар. Залуу заан Н.Жаргалбаярын хувьд өнгөрсөн хугацаанд бэртэлтэй байсны улмаас хэд хэдэн барилдаан өнжсөн. Гэхдээ одоо түүний бэртэл бүрэн эдгэсэн тухай бөхчүүдийн хүрээнд ярьж байна. Ямартай ч заан цолоо баталчих болов уу. Бэлтгэлийн өнгийг ажваас тийм ч сайнгүй харагдана лээ.

Харин О.Хангай харцага энэ жилийн наадмаар хүсээд байсан заан цолондоо хүрэх магадлал өндөр. Тэр ч бүү хэл түүнтэй нутаг нэгтэй Б.Бат-Өлзий бас зааны эрэмбэтэй гэдгээ өнгөрсөн наадмаас наадмын хооронд болсон барилдаан бүрт батлан харуулсан. Тун жигд барилдаантай тэрбээр чансаагаараа 10 дугаарт эрэмбэтэй байна. О.Хангай, Б.Бат-Өлзий нар заан цолонд “хүрэх ч түрүү бөхийн тааварт энэ жилдээ багтаж чадахгүй.

Харин дээрх гурван бөхийн оронд улсын гарьд Б.Гончигдамба их шөвөгт шалгарч, цаашлаад хоёр дахь удаагаа түрүү, үзүүр булаалдаж магадгүй. 2013 онд үзүүрлэж гарьд цолонд хүрснээс хойш таван жилийн дараа төрийн наадамдаа анх удаа түрүүлж арслан болохыг байг гэх газаргүй. Улсын наадамд зургаан удаа шөвгөрсөн бөхөөс ийм хэмжээний амжилт харалгүй яах вэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бэртэл гэмтлээс хол байж чадсан тэрбээр “Сүүж”-д бэлтгэлээ базаасан. Тун өнгөтэй байна билээ. Уран барилдаант харцага Т.Баасанхүүг зааны эрэмбэтэй гэдэг ч түүнээс цааш түрүү, үзүүрийн талаар өнөөдөртөө яриад хэрэггүй биз.

Хурц, шаламгай, дайчин барилдаантай ч хийтэй барилддаг учраас даваа ахих тусам түүнд хүнд байна гэсэн үг. Улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын хувьд аваргын буурь зааж шөвгөрөх нь ойлгомжтой. Дунд шөвөгт шалгарах ч боломж бий. Харин түрүү, үзүүрийн хувьд яривал энэ цаг ид бужигнуулж байгаа залуу хүчтэнүүдийг арай л дийлдэхгүй байх. Энэ нь таавар төдий ч үнэнд бараг дөхнө. Улсын арслан Р.Пүрэвдагва наадмын өмнөх сүүлийн чансаагаар нийт бөхчүүдийг тэргүүлж байгаа ч наадамд түрүүлэх магадлал бага. Энэ цаг үед ид барилдаж буй гурван аварга, дөрвөн арслан наадамд зодоглолоо гэхэд таван бөхийн дараа ам авна.

Гурван аварга, арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар бүгд зургаагийн даваанд үлдэхэд л Р.Пүрэвдагвын аманд өдгөө түрүү бөхийн тааварт багтаж буй О.Хангай, Н.Жаргалбаяр, Ц.Содномдорж нарын нэг нь очиж таарах юм. Тухайн өдрийн од гийдэггүй л юм бол Р.Пүрэвдагва түрүүлэх бөхийн тааварт багтах магадлал бага.

Харин улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд нарын хувьд долоогийн даваа хүртэл л барилдах болов уу. Ялангуяа Э.Оюунболд арслан тийм ч сайнгүй байгаа. Наадмаас наадмын хооронд зохион байгуулсан барилдаанд ердөө нэг л удаа түрүүлсэн. Бас тун цөөхөн барилджээ.

 
Л.Энх-Амгалан: Хамгийн их тасалсан 10 гишүүний нэрийг зарлана
Л.Энх-Амгалан: Хамгийн их тасалсан 10 гишүүний нэрийг зарлана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​