fbpx Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 0 секунд

Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна

Коп-17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Харамсалтай нь хурлын бэлтгэл ажил зуун задгай шахуу, наадмынхаа өмнөх өглөө нээлтийн ёслолоо аанай л бэлдэж суудаг сумын наадмын түвшинд л яваа нь хэн бүхний өмнө ил болжээ. Коп-17 бага хурлын тухай анхны албан ёсны хэвлэлийн бага хурал гэхэд л хэрүүл, хулгай тойрсон сэдвээр эхэлж байв.

Тодруулбал нэр бүхий хэсэг зальт этгээдүүд өөртөө ямар ч хамааралгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн нэрийг барин, сурталчилгаа хийх нэрийдлээр олон тооны гэрээ байгуулсан нь ил болсон.

Залилангийн гэмт хэргийн шинжийг ч агуулсан байж мэдэх эдгээр үйлдлийг хариуцлагыг тухайн зальт этгээдүүдээс гадна төр төлөөлөн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан албан тушаалтнууд ч давхар хариуцах учиртай. Нөгөөтэйгүүр зохион байгуулалтын асуудал ч эмх цэгц муутай байна. Хэдхэн хоногийн өмнө НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул НИТХ-ын хуралдаан дээр: "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд онгоц буулгах талбай хийнэ, "Хаалгаа нээ" гээд Иргэний нисэхээс хүмүүс ирж байна, энэ одоо юу болоод байна вэ. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр дээр дахин цемент цутгуулмааргүй байна" хэмээн мэдэгдэж, Нийслэлийн Ерөнхий Архитектур нь "Харин ээ. Иргэний нисэхийн Ерөнхий Газрынхнаас асууя" гэж хариулаад сууж байв.

Энэ бүхний цаана үйл ажиллагааны холболт, менежмэнт дутагдсан гэдэг нь илэрхий.

Коп-17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд улсын төсвөөс 267 тэрбум төгрөг зарцуулж буй гэх. Энэ мөнгө оновчтой зарцуулсан эсэхийг хожим нь тогтоож, үнэн мөнийг олох биз. Бэлтгэл ажил зуун задгай гэдгийн тухайд бас нэг зүйл. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өчигдөр "COP17"-ын хурлын талбайд ажиллаж, нийслэлээс зарласан ажлуудыг гүйцэтгэж буй шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын явц болон захиалагчийн хяналтыг шалгах үеэрээ ногоон байгууламжийн өнгө үзэмж, орчны тохижилтыг сайжруулахыг чиглэл болгож байх юм.

Сайн зүйлийг сайжруулна гэж үгүй. Тэгэхээр орчны тохижилт ч одоо хүртэл цэгцрээгүй болж таарч байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлийг хангах үндэсний хорооны даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир ажиллаж буй. Мэдээж салбарын сайдын ажил их, анхаарах асуудал олон. Иймээс ч СОР 17 хурлын бэлтгэлийг хангах үндэсний хорооны дэд даргаар Байгаль Орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд Сайд Б.Мөнхтамирыг томилсон хэрэг.Өөрөөр хэлбэл энэ бол түүнд Монгол төрөөс өгсөн чухал үүрэг даалгавар байсан гэхэд болно. Эргэн сануулахад Б.Мөнхтамир нь "МИАТ" ТӨХК-ы гүйцэтгэх захирлаас чөлөлөгдөх үедээ "улс төрийн карьераа хөөнө" хэмээн мэдэгдэж байв. Гэвч Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж буйгаас харахад түүний улс төрийн карьерийн ирээдүйд эргэлзэх сэтгэл төрөх ажээ.

Э.Солонго

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​