fbpx Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?
 
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
11 минут 6 секунд

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт баригдаж байгаа “Будда вилла” хотхоны захиалагчид орон сууцны ордероо авч чадахгүйд хүрэхээр нөхцөл үүссэн байна. Учир нь, “Ай ти жи эм” ХХК нь дээрх хаяг дээр 2014 оноос 145800 мкв газар эзэмшиж, түүн дээрээ орон сууцны “Парк вью” хотхоныг төлөвлөж, улмаар барилга угсралтын ажлыг хийгээд эхэлжээ. Гэтэл тус хотхоны төлөвлөсөн газарт “Дизель прогресс” ХХК нь 1700 мкв газар эзэмших болж, түүн дээрээ хоёр блок 82 айлын 2-5 өрөө 53-109 мкв орон сууцнуудтай “Будда вилла”-г босгожээ.

Тодруулбал, “Ай ти жи эм” ХХК нь 2014 оноос хойш эзэмшиж хотхон барихаар Орхон аймгийн төлөвлөлтөд оруулж, ажлаа эхлэх үед нь уг төслийн газрын дунд “Дизель прогресс” ХХК нь 1700 мкв газар эзэмшдэг болоод гарч иржээ. Улмаар, “Дизель прогресс” ХХК нь уг 1700 мкв газар дээрээ 2024 онд барилга угсралтын ажлыг хийж эхэлсэн байна. Гэтэл тэр үед зураг төсөв нь батлагдаагүй, Орхон аймгийн хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтнууд үүнээс жилийн дараа 2025 онд баталжээ. Тодруулбал, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар 2025 оны тавдугаар сарын 16-ны АТД-61-0019/25, АТД-61-0020/25 дугаартай архитектурын төлөвлөлтийн даалгавруудыг баталсан. Мөн тус компанийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийн БАЭҮЗ-61-0052/25 дугаартай гэрчилгээ, БАЭҮЗ-61-0053/25 дугаартай гэрчилгээ гаргуулж авчээ.

Маш ноцтой нь “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар батлахдаа ногоон байгууламжийг нь “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн газар дээр төлөвлөснийг баталсан байгаа юм. Гэтэл хууль дүрмийн дагуу “Дизель прогресс” ХХК нь 1700 мкв газрынхаа 60 хувьд барилга байгууламжаа, 40 хувьд ногоон байгууламж төлөвлөх ёстой. Гэтэл Орхон аймгийн дээрх албан тушаалтнууд бусдын эзэмшил газарт ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөө баталж өгснөөр өдгөө хоёр компанийн дунд зөрчил үүсгэж, энэ явсаар “Будда вилла”-д захиалга өгсөн иргэдийн эрхийг зөрчихөд хүргээд байна. Уг нь, дээрх албан тушаалтнууд “Будда вилла”-гийн ерөнхий төлөвлөгөөг “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны 06101-А/395/2025 тоот захирамжаар Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1700 мкв газар олголт, Одон орон геофизикийн хүрээлэнгийн 2017 онд боловсруулсан дэвсгэр зураг, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНБД 30.01.04-ийн зүйл, АТД-74/23-ийг үндэслэн ерөнхий төлөвлөгөөний зургийг гүйцэтгэв. ГХБХБГ-ын 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн АТД-61-0020/25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж гаргав” гэсэн байгаа юм. Гэхдээ уг ерөнхий төлөвлөгөө нь бусдын эзэмшил газар дээр хийгдсэн, үүнийг батлах үед “Дизель прогресс” ХХК аль хэдийнэ “Будда вилла” -гаа бариад эхэлсэн байгаа юм. Үүнийг нь “Ай ти жи эм” ХХК-ийнхан “Ингэж хууль зөрчиж болохгүй” гэхээр Газрын албаны Г.Буянхүү л гэхэд “Та нар “Дизель прогресс” ХХК-ийнханд уян хатан ханд л даа” гэдэг байна. Өдгөө “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг тийнхүү батлахдаа албан тушаалдаа хайнга хандаж, 80 гаруй өрх айлыг эрсдэл рүү түлхсэн байж магадгүй асуудлаар тухайн үеийн Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар АТГ-т шалгуулахаар болж байх шиг байна. Ер нь бол иргэд орон сууцны залиланд өртөхөд гол нөлөөлдөг хүчин зүйл нь тухай орон сууцыг хуулийн дагуу бариулахын тулд хяналт тавьж, зөвшөөрөл өгдөг төрийн захиргааны байгууллагынхан, мөн хууль хяналтын байгууллагуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбогддог байна.

Өөрөөр хэлбэл, голдуу Орхон аймагт үйл ажиллагаа явуулж, тэндээ барилга орон сууц барьдаг “Дизель прогресс” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг тус аймгийн төрийн захиргааны байгууллага, хууль хяналтынхан өөгшүүлээд байгаа нь олон баримт, жишээгээр ил болж байна. Зөвхөн дээрх ерөнхий төлөвлөгөөг баталсан, түүнд хяналт тавилгүй орхисон зэргээс Орхон аймаг дахь төрийн захиргааны байгууллагуудад “төрийн мафи” бий болж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд илтэд хууль бусаар үйлчилж, нөгөөх “Дизель прогресс” ХХК нь даам гарчихсан, харин хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй “гаднын” компанийг дээрэлхдэг тогтолцоо нэгэнт тогтжээ. Үүнд цагдаагийн алба хаагчид нь хүртэл оролцдог. Уг ерөнхий төлөвлөгөөнд “Хоёр блок барилга, барилгажих талбай 1056.6.мкв, 82 айлын орон сууц, 27 автомашины зогсоол, ил 19 автмашины зогсоол, далд 27 автомашины зогсоол, ногоон байгууламж 573.12 мкв, автозам 910.77 мкв, явган хүний зам 797.86 мкв-д хийнэ” гэсэн байна. Гэтэл яг барилгаа уг 1700 мкв газартаа дүүргэж бариад, ногоон байгууламж, автомашины зогсоол, явган хүний зам зэргээ “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн 3400 мкв газар дээр хүчээр барьжээ. Уг газар нь “Ай ти жи эм” ХХК-ийн нэр дээрх кадастрын зургаар эзэмших газрынх нь зах тал руугаа тул ийн 3400 мкв газраас гадна цаана үлдсэн 2000 гаруй мкв, нийтдээ 6000 орчим мкв газраа ашиглах боломжгүй болж, үндсэндээ алдчихаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Будда вилла”-гийн тагт нь хүртэл “Ай ти жи эм” ХХК-ийн газар руу орчихсон. Тиймээс “Ай ти жи эм” ХХК-ийнхан уг хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хамгаалалтын хашаа барьсан байгаа юм. Гэтэл “Дизель прогресс” ХХК-ийнхан шөнөдөө нураачихдаг. Энэ талаар Орхон аймгийн Цагдаагийн газарт хандахаар хэрэг үүсгэхээс татгалздаг. Татгалзсан талаараа тус компанийнханд мэдэгдэлгүй хугацаа хождог. Санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй ийм олон удаагийн үйлдэл Орхон аймгийн төрийн захиргааны ажилтан албан тушаалтнууд, хууль хяналтынхан, тэр дундаа Цагдаагийн газрын нэр бүхий алб хаагчидтай холбогдож байна. “Ай ти жи эм” ХХК-иас хууль бус үйлдлийн талаар мэдээлэхд ирсэн алба хаагчид нь “Маргаан шүүхээр шийдэгдэж дуустал та нар ч гэсэн газраа ашиглах хэрэггүй” гэж дарамталдаг. Тиймээс “Ай ти жи эм” ХХК-ийнхан ЦЕГ, АТГ-аар үнэн мөн хийгээд цаадах учир шалтгааны олуулахаар шийдсэн байна. Угаасаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нь орон сууцны захиалгын залиланд өртсөн иргэдийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах чиглэлээр байгуулсан Засгийн газрын ажлын хэсгийг ахалдаг. Өнгөрсөн долоо хоногт энэ ажлын хэсэг хуралдахад ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд “2024-2026 оны хооронд орон сууцны захиалга нэрээр бусдыг залилсан 2008 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр хэргийн улмаас 3613 иргэн нийт 118.2 тэрбум төгрөгийн хохирол амссан. Одоогоор 282 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн захиалгын гэрээгээр 2918 иргэнийг 53.3 тэрбум төгрөгөөр хохироосон 114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирлыг барагдуулах хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 35 үл хөдлөх хөрөнгө, 70-90 хувийн гүйцэтгэлтэй дөрвөн блок барилга, 178 айлын амины орон сууц, үйлчилгээний зориулалттай 2974 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хамгаалалтын арга хэмжээ аваад байгаа” гэсэн танилцуулгыг хийжээ.

Ер нь бол, Улаанбаатарт барилга, орон сууцны залилан хэмээх гэмт хэрэг газар аваад байгаа ч яг ийм кэйс байхгүй. Гарах ч үгүй. Учир нь, ямар ч барилгын компани ийм байдлаар газрын дээрэм хийхгүй. Төрийн захиргааны байгууллага нь ч ийм ерөнхий төлөвлөгөө бүхий зургийг батлахгүй. Цагдаагийн байгууллага ч ийм хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэн дэмжиж үйлчлэхгүй. Тов тодорхой нь, ийм замналаар босгож худалдаалж буй орон сууцыг Улсын комисс хэзээ ч хүлээж авахгүй. Гэвч “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар хохирогч болж мэдэхээр болоод байна, харамсалтай.

Үргэлжлэл бий…

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ
 
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

Д.Баярхүү: Аз жаргалтай улс орон!

Д.Баярхүү: Аз жаргалтай улс орон!

Алтыг олборлоход ч ус хэрэгтэй

Алтыг олборлоход ч ус хэрэгтэй

Шонхорын отогт хяналт тавихаас гадна хууль, гэрээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах цаг болжээ

Шонхорын отогт хяналт тавихаас гадна хууль, гэрээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах цаг болжээ

50 мянган төгрөг болон тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт Бямба гарагаас хүчингүй болно

50 мянган төгрөг болон тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт Бямба гарагаас хүчингүй болно

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна

Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Монголд метро барих ямар ч хэрэггүй

Монголд метро барих ямар ч хэрэггүй

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​