fbpx “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
2 минут 46 секунд

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилго бүхий “Хотын дарга сонсож байна" платформыг нэвтрүүллээ.

Иргэд 150-150 тусгай дугаарт зурвас илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна [email protected] И-мэйл хаягаар холбогдох боломжтой.

Тус ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва үүрэн холбооны оператор компаниуд болох "Мобиком" корпораци, "Скайтел" групп, "Юнител" групп, "Жи-Мобайл" ХХК, "ONDO" ХХК төлөөлөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

сонин mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатарыг аюулгүй, амьдралын чанар сайтай, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хот болгох эхлэл тавигдлаа. Хот удаан байна, хөшүүн байна, бидэнтэй ойр биш байна, төрийн хүнд суртлыг тулгаж байна гэж иргэд шүүмжилдэг. Бид иргэдийнхээ зөвлөх нь, туслах нь байхын тулд маш сайн сонсох, хүсэлтүүдийн дагуу үр дүн гарган ажиллах тогтолцоонд ийнхүү шилжлээ. 150-150 тусгай дугаар, [email protected] И-мэйл хаягаар ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажлын тав хоногт багтаан хариу өгөх юм. Ингэснээр шийдвэрлэлтийн хяналт, эргэх холбоо, иргэдийн сэтгэл ханамж, үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилготой” гэлээ.

сонин mn

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “НЗДТГ-тай үүрэн холбооны операторууд хамтран ажиллах санамж бичиг зурлаа. Иргэдийн санал, хүсэлт, гомдлыг шуурхай хүлээн авах энэхүү платформыг хэрэгжүүлэхэд, хотын иргэдийн ажил амьдралыг дээшлүүлэхэд үүрэн холбооны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж оролцож байна. Хот цаашид иргэдийг сонсохоос гадна бизнесийн байгууллагуудыг сонсдог шугамыг бий болгох саналыг дэвшүүллээ. Харилцаа холбооны салбарт бий болсон технологи, бизнесийн чадавхуудыг ашиглах боломжтой талаар мөн хэлэлцэн цаашид гүнзгийрүүлэн ажиллах талаар санал солилцлоо” гэв.

сонин mn

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “Манай байгууллага болон оператор компаниуд бодлогын хүрээнд санал нэгтэй оролцож байна. Энэхүү ажил үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​