fbpx Үзэл суртал, шашин – биегүй, шууд баталгаагүй, субъектив зүйл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
13 минут 43 секунд

Үзэл суртал, шашин – биегүй, шууд баталгаагүй, субъектив зүйл

Аливаа үзэл суртал бол биегүй, шууд баталгаагүй, субъектив зүйл мөн болохынхоо хувьд үнэт мэдлэг, зөв мэдээлэл гэхэд ч хэцүү, мөн худал, хийсвэр, үл биелэх зүйл гэхэд ч хэцүү байдаг. Үзэл суртлын нэг төрөл болохынхоо хувьд шашин ч мөн тийм шинжтэй. Ингэхлээр аль нэгэн үзэл, онол-измд итгэх, дагах, мөн аль нэгэн шашинд шүтэх, сүсэглэх нь үндсэндээ төсөөтэй үзэгдэл юм.

Хүн төрөлхтөн эртнээс нааш л өөрсдийн зохиосон үлгэртээ (домог, шашин, үлгэр туульс, үзэл онол, зурхай, элдэв -изм г.м) итгэж, баримжаалж аж төрж ирсэн гэх үг буй. Энэ нь ч үнэний хувьтай. Хатуу хандах аваас ганцхүү шашинд ч биш, мөн шинжлэх ухаанд ч хуудуутай зүйл олон буй.

Бүдүүлэг, харгис үзэл суртал ч буй, бүдүүлэг, харгис шашинцрууд ч буй. Хүн төрөлхтөнд харш, хүмүүнлэг ёс суртахуунд харш үзэл суртал ч олон, мөн тийм шинжтэй шашинцрууд ч олон. Чухам тиймийн учир аль ч үзэл, онол,-изм, бас аль ч шашин, шашинцрын “учрыг олж, хужрыг тунгааж байж л” итгэх, үнэлэх хэрэгтэй. Ихэнх үзэл, онол,-изм сайныг хүсэмжилж, хөгжилрүү чиглүүлж, уриалж байдаг. Шашинд ч гэсэн мөн тийм шинж буй. Зөв, зохистой ёс суртахуунд уриалсан шашин суртал ч цөөн бус. Их юм үзэж, их юм сонсож, нүд тайлсан орчин үеийн хүмүүс аль нэгэн -изм, аль нэгэн шашинд мухар сохроор итгэх нь яг үнэндээ бол тэр хүний боловсрол, соёлын түвшин нэн дорой болохын л илрэл юм. Хэн хүнд аливаад хандах, харьцах зохистой ухамсар, арга барил хэрэгтэй. XXI зууны хүмүүст ийм чадавх буй болчихсон байх учиртай. Орчин үеийн хүмүүс шинэ, хуучин, уламжлалт бүх шашин, бүх үзэл сурталд өндөр ухамсар, өргөн мэдлэг, бүтээлч, зөв үнэлгээтэйгээр хандаж байх ёстой. Өнөөгийн бид бол хүн төрөлхтний нялх балчир үеийнхэн ч биш, ойворгон залуу үеийнхэн ч биш, ёстой л нэг хашир нь дэндсэн гэхээр байж чадах хожуу үеийнхэн шүү дээ! Бидэнд олон мянган жилийн түүх, туршлага байгаа билээ.

“Хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг” гэх үг бий дээ? Хүмүүс бид олон олон -измд хууртаж байв. Мөн олон олон шашинд ч хууртаж, олон бурхдад итгэж мөргөж байв. Далайн бурхан, дайны бурхан, дурлалын бурхан, уул усны эзэн савдаг, ертөнцийн эзэн, чөтгөр, шулам гээд л тоочвол мөн ч олон шүү дээ.

Тэдгээрийн яг байсан эсэх, одоо байгаа эсэхийг нь ч бид мэдэхгүй. Хүмүүст хэрхэн, яаж тусалж, бас хорлож ирснийг нь ч бид баримтаар хэлж чадахгүй. Амьддаа бурхан, чөтгөр, шулам мэтийг үзсэн, тэдний хэн нэгэнтэй нь биечлэн уулзсан хүн ч байхгүй... Элдэв үзэл, онол, -изм, мөн элдэв шашны улмаас учирсан хохирол, зөрчил, мөргөлдөөн, дайн дажин гэвэл харин тун олон. Зарим улс үндэстэн шашны шалтгаан, үндэстэй том зөрчилд ороод хохирч, сүйрч, бүр устаж байсан жишээ, баримт ч бас олон. 5 тивээр үзэх, тооцох аваас том тоо гардаг юм. Энд зөвхөн 17-р зуунаас хойшхи Монголынхоо зарим баримтыг л дурдъя. Газар нутаг, хэл, соёл ойролцоо, адилавтар хүмүүс, угсаатнуудыг шашин суртал нэгтгэж нягтруулдаг нь үнэн. Гэхдээ уг шашин нь дотроо олон урсгалтай, урсгалууд нь зөрчилддөг, харилцан дайсагналцдаг бол харин тухайн ард түмнийг хагалж буталдаг, бүр иргэний дайнд хүргэдэг. Бурхны шашин Монголд дэлгэрэх үед яг л ийм нөхцөл, тохироо бүрдсэний улмаас Төвдөд дэгдээд байсан иргэний дайнд монголчууд хоёр талд нь хуваагдан оролцож маш том хохирол амсаж, хагаралд оржээ. Энэний улмаас буй болсон өш хонзон 200 гаруй жилийн туршид элдвээр илэрсээр Монголын нэг хэсгийг Манж гүрний вассал болгож, Баруун монголчууд Манжийн нөлөөний эсрэг 100 шахам жил цус урсган тулалдаж байв.

Харин одоо бол тарж сарнисан монголчуудыг ойртуулах, нягтруулахад энэ шашин тус болох ёстой. Монголчуудын ихэнх нь сүсэг бишрэлтэй хүмүүс шүү дээ. Олон зуун жил шүтсэн юм болохоор Бурхны шашнаа л дээдэлсэн нь зөв байх. Сольж, хольчихоор өөр гайгүй шашин ч байхгүй.

Гэхдээ шүтлэг бол мухар сүсгээс өөр зүйл шүү! Шашинд байдаг сайн зүйл, зөв зүйл бүхнийг дээдэлнэ, сахина гэдэг бол хүмүүжлийн, хүмүүнлэгийн ихээхэн ач холбогдолтой. Будда өөрөө мухар сүсэгтэй байгаагүй, Будда соён гэгээрүүлэгч байсан. Түүний сургаал, номлолыг шашинжуулан шүтэх болсонд тэр өөрөө буруугүй. Бүхий л үзэл онол, сургаал, номлол шашны хэлбэрийг олж, шашны байдлаар оршиж ирсэнд л хамаг учир байгаа юм. Эрдэм номтой хүнийг ид шидтэйд тооцдог, бурханчлан шүтдэг үзэгдэл улс орон бүрд л байсаар, гэгээнтнүүдийг тодруулсаар өнөөг хүрсэн нь үнэн билээ. Бурхны шашин Монголд XVII зуунд дэлгэрэхдээ олон сөрөг үр дагаврыг авч иржээ.

НЭГДҮГЭЭРТ; Буддагийн сургаал, номлолыг ихэд гажуудуулж, соён гэгээрүүлэх шинж, ач холбогдлыг нь бүүдгэрүүлж, ид шидэд итгэх, сүсэглэх талыг нь хэт товойлгож сурталчилсан,

ХОЁРДУГААРТ; Монголчуудын идэвхтэй, дайчин шинжийг нь мохоож, номхон хүлцэнгүй болгосон,

ГУРАВДУГААРТ; Цөөхөн хүн амтай улс орон, угсаатны эрчүүдийг зөвхөн шашны хэрэгт бүх насаа зориулж, гэрлэх, үр хүүхэдтэй болохоос татгалзуулсан (ингэснээр хүн амын өсөлт зогсож, бууралт эхэлсэн),

ДӨРӨВДҮГЭЭРТ; Лам нар бүтээлч хөдөлмөрөөс чөлөөлөгдөж, баялаг үл бүтээж, мөлжигч давхраа болсон, энэ нь ядуурлын нэг шалтгаан болжээ.

ТАВДУГААРТ; Лам нар цэргийн албанаас чөлөөлөгдсөн нь улс орны батлан хамгаалах чадавхыг доройтуулсан,

ЗУРГААДУГААРТ; Шашныг харь хэлээр дэлгэрүүлсэн нь түүний эерэг зүйлүүдийг жирийн иргэд ойлгох, сахих боломжгүй болгосон,

ДОЛООДУГААРТ; Төрийн хэрэг манж хэлээр, шашны хэрэг төвд хэлээр явагдах болсон нь жирийн иргэд бүх нийтээрээ бичиг үсэггүй болоход хүргэжээ. Өөр ч олон сөрөг үр дагаврыг үүдэж, бас үлдээжээ.

Жилээс жилд д лам нарын тоо өсөж, хошуу нутаг бүрд л сүм дуган баригдаж, ихээхэн хөрөнгө шарын шашныг дэлгэрүүлэхэд зарцуулагдаж байв. Жасын мал олширч, хамжлага ардын мал цөөрч, сүм хийд бараадсан ядуусын байдал хүндэрсээр байв. Ингэхлээр Шарын шашны буй болгосон эдийн засгийн үр дагавар Монгол орны, монголчуудын хувьд сөрөг, хортой байсан нь үнэн юм. Шарын шашин дэлгэрснээр нөхөргүй эмэгтэйчүүдийн тоо өссөн, хүн амын өсөлт зогсож, тоо цөөрсөн, өрх толгойлсон эхчүүд, ээжээрээ овоглосон хүү, охид, эрлийз хүний тоо олон болсон гэх мэтээр хүн амзүйн таагүй нөхцөл бүрдсэн нь ч үнэн билээ.

Аль нэгэн орны үндэсний эрх, ашиг, сонирхолд сөрөг нөлөө үзүүлж, хор хорлол болох үйлдэл нь гаднаас хүчирхийллийн арга, замаар хэрэгжиж байна уу, эсвээс зөөлөн бодлогоор, шашин суртлаар хэрэгжиж байна уу гэдэгт элдэв ялгаа байдаг боловч хохирогч улс үндэстний хувьд бол үр дагавар нь ижилхэн байдаг.

Хохирсоор, хорлогдсоор тухайн улс үндэстэн сөнөх, мөхөхөд хүрдэг. Америкчууд хүчирхийлэх арга, замаар уг тивийн уугуул иргэдийг хөнөөж, цөөрүүлж, үлдсэн цөөнхийг нь "хашаалж", бараг л зоопаркийн амьтад мэт болгож чаджээ. АНУ одоо яг л энэхүү хүчирхийлэх арга барилаараа бусад улс оронтой харилцаж байна. Чингэж хүчирхийлэх нь АНУ-ын элит давхрааны үл өөрчлөгдөх сэтгэлзүй байсаар, 250 жилийн туршид хүчирхийлж хожсоор, завшсаар бүр эрэмшин танхайрах түвшинд хүрчээ. Европын цагаачид Америк тивд очоод “онцгой хүмүүс, онцгой гарал, ухаантан, бурхдад таалагдсан, шилмэл, сонгодог, ер бусын үндэстэн болчихсон” мэтээр одоо тэд өөрсдийгөө дөвийлгөн магтаж, дээрэнгүй ааш авир гаргаж, омойтож, сүржигнэж байгаа нь “буруу сэхэх, амжилтнаас толгой эргэх, хүмүүн бус болж төрөл арилжих, босоо ороолон болж хувирах” гэх мэтийн үг, утгаар л нэрлэгдэхэд хүрээд байна. Тэд атомын бөмбөгөөр түрэмгийллээ, Ардчилал гэх үг, утгаар бамбай хийж, баг өмсөж түрэмгийллээ, олон тооны улс орны улстөрчдийг гар хөлөө болгож, тэжээж, зэвсэглэж, элдвээр турхирч, дайн хийлгэж түрэмгийллээ, улстөр, эдийн засаг, үзэл суртал, хэвлэл мэдээлэл, долларыг жич жич хурц зэвсэг болгон хувиргаж түрэмгийллээ, олон олон оронд нам дагаж яс горьдсон ноход болж явсан уваагүй, болчимгүй хүмүүсийг ашиглан түрэмгийллээ.

Трампын уриалснаар Америк ахиад аугаа их болж болно л доо. Гэхдээ бусад улс орныг элдвээр дарангуйлж, сүрдүүлж, өвдөг сөгдүүлж, амандаа багтааж байж аугаа их болно гэвэл харин бүтэхгүй нь тодорхой юм.

Орчин үед Америк л ганцаараа хүчирхэг, ижилгүй хүчирхэг биш шүү дээ! АНУ-тай эн чацуурч чадах, бүр илүү гарах улс орон, холбоотнууд буй болчихсон цаг үе билээ. Трамп бол жижигрүүлсэн, хураангуйлсан АНУ юм. Дүрсэлж хэлэх аваас бууны нохой гэсэн үг. Эзэн нь АНУ-ын гүнийн төр засаг. Банк санхүүгийн, цэрэг зэвсгийн аж үйлдвэрийн, хэвлэл мэдээллийн гэх мэт салбаруудын олигархиудын ашиг, сонирхлыг л гүнийн төр засаг нь илэрхийлж, Трамп тэрнийг нь хэрэгжүүлэх гэж нэлээд бүдүүлгээр оролдсоор байна. Энэ байдлыг нь ч одоо дэлхий даяараа ойлгосон бололтой. Тоохоос тоохгүй нь, хэрэгсэхээс хэрэгсэхгүй нь олон болсоор байна. Олон улсын харилцааны дэлхий нийтээрээ сахидаг хэм хэмжээ, дүрэм, горимыг үл хэрэгсдэг нь Трампын нэр хүндийг ихэд гутаалаа. Аль, ямар ч орны төр, засаг, төрийн тэргүүн зоргоороо авирлах учиргүй шүү дээ! Ганцхан АНУ, ганцхан Трамп бусдаас давуу эрхтэй, дур зоргоороо авирлах онцгой эрхтэй байхыг дэлхий нийт яав ч хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой. Юм их үзэж, нүд тайлсан, юуг ч болов ойлгох мэдлэг, мэдээлэл, ухамсартай хүмүүс энэ зуунд аж төрж байгаа билээ. Төгсгөлд нь нэг зүйлийг онцолж хэлье. Намуудын үзэл суртал, мөн төрийн нь үзэл суртал нь шашин, шашны элдэв урсгал болчихсон улс орон өөдөлж байсан түүх дэлхийд байхгүй. Шашны хуваагдал, шашны сургаал, номлолд суурилсан хийрхэл нь мэдрэлийн өвчин гажигаас болсон солиорол, галзуурлаас ч илүү их аюултай, сөрөг үр дагавартай байдаг. Яг тийм гэдгийг нотлох түүхийн баримт олон буй. Бэлээхэн, шинэхэн жишээ нь Ойрх Дорнод дахь дайн самуун, тэдгээрийн эцэс төгсгөлгүй ужиграл.

Судлаач, проф Д.Чулуунжав

Баабар: Хувьсгалын гар хол хүрнэ
Баабар: Хувьсгалын гар хол хүрнэ
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​