fbpx Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 3 секунд

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

Н.ТҮШИГ

Өмнөговь, Дундговь аймгийг нийслэлтэй холбодог стратегийн ач холбогдолтой автозам дээр жил бүр засварын ажил явуулж байгаа хэдий ч зохион байгуулалт муутайгаас зорчигчид эрсдэлд өртсөөр байна. Замын гадаргуугийн эвдрэл гэмтэл, том оврын ачааны машинуудын дэгдээх тоос шороо зэрэг асуудлууд, нэмээд зам засварын ажлын үеэр хэд хэдэн газарт зам хаасан нь зорчигчдын эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амь насанд шууд аюул учруулж байна. Өнгөрсөн амралтын өдөр тус замаар зорчиж, нөхцөл байдлыг сурвалжиллаа. 2-3 газар зам хааж, засварын ажил явуулахдаа зам хаасан тэмдэглэгээг тавиагүйн улмаас хэд хэдэн автомашин овоолгоостой шороо мөргөж, хурдтай явж сандарсандаа замын хажуу руу орсон харамсалтай ослууд гарсан байв. Үүнд мэдээж жолоочийн хариуцлагын асуудал яригдана. Гэхдээ үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнө оройн цагаар зорчиж байхдаа голдуу ийм осолд өртөж байгаа нь тэмдэг тэмдэглээг муу тавьсантай холбоотой. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны өгсөн мэдээллээр тус зам засварын ажлыг ЗТХЯ-ны харьяа Авто замын хөгжлийн төв хариуцаж байгаа бөгөөд Төв аймгийн АЗЗА засварын ажилд хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Тендерт хоёр компани шалгарсан бөгөөд Дундговийн иргэдийн гомдлоор хяналтаа сайжруулах, түр замынхаа аюулгүй байдлыг хангах саналаа хүргүүлсэн” гэв.

Стратегийн ач холбогдолтой зам

Улаанбаатар – Мандалговь чиглэлийн авто зам нь нийслэлийг Дундговь, Өмнөговь аймаг, түүнчлэн говийн бүсийн уул уурхай, бүтээн байгуулалт, тээвэр логистикийн гол зангилаатай холбодог онцгой ач холбогдолтой зам юм. Нийт 270 км урттай энэ зам дээр даац, ачаалал үргэлж өндөр байдаг тул эвдрэл, гэмтэл ч байнга дагалддаг. Тус замын элэгдэл, гэмтлийг сэлбэн засах ажил 2024 оноос эхлээд жил бүр хийгдэж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу 2027 он хүртэл үргэлжлэх юм.Зам тээвэр хөгжлийн салбарын мэдээллээр, замын 8 км хэсгийн засварын ажил 2025 оны долоодугаар сарын 20-ноос эхэлж, замын далан болон ус зайлуулах хоолойг өргөтгөх ажил тухайн үедээ хийгдэж байсан. Уг ажлыг 2025 оны аравдугаар сарын 1-нд дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан бол зэрэгцээ хийгдэж буй Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-аас эхэлж, далангийн ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байсан тухай Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун газар дээр нь очиж шалгасан байна.

Засвар хийгдэж байгаа ч зохион байгуулалт сул

Замын аюулгүй байдал, урт хугацааны ашиглалтыг хангах үүднээс жил бүр засвар үйлчилгээ хийж байгаа нь өөрөө эерэг алхам. Гэтэл практикт энэ нь шинэ бэрхшээл дагуулсаар байна. Голлох чиглэлийн замыг хааж, засварын ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ замын хоёр талд түр зорчих зам гаргасан хэдий ч, энэ түр замуудын хөдөлгөөний зохицуулалт хангалтгүй байгаагаас авто ослын эрсдэл улам нэмэгдэж байна. Түр замаар зорчих машинууд эгнээгээ баримтлахгүй, эсрэг урсгалтай зорчих тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Түүнчлэн засварын ажил болон зорчиж буй тээврийн хэрэгслээс үүдэлтэй тоос шороо харагдах орчныг байнга муутгаж, ослын эрсдэлийг улам гүнзгийрүүлж байна. Ийм байдлаар том оврын тээврийн хэрэгслийн улмаас үүсэх аюул зөвхөн онолын түвшний таамаг биш гэдгийг өмнөх жилүүдийн жинхэнэ явдал баталж байна. 2023 оны 7-р сарын сүүлээр замын 80 км-т орших Ногоондовын даваанд чиргүүлтэй том оврын тээврийн хэрэгсэл хүч алдаж, зам хаагдмал зогссоны улмаас түгжрэл үүссэн байна. Тухайн үед замын зорчих хэсэгт цас тогтсон байсныг "Төв АЗЗА" ТӨХК цаг алдалгүй цэвэрлэсэн ч, олон нийтийн сүлжээгээр байдлын талаар ташаа мэдээлэл түгэн тархсан тухай Зам тээвэр хөгжлийн төв тухайн үед онцолж байсан. Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн зөрчил ч цөөнгүй хэвээр. Дундговь аймгийн засаг захиргааны мэдээлснээр, тухайн онд орон нутгаас явуулсан гэнэтийн шалгалтуудаар л уул уурхай, ачаа тээврийн 61 хүнд даацын автомашин даац хэтрүүлсэн зөрчилтэй байсан нь тогтоогдсон байна. Замын засварын ажил 2027 он хүртэл үргэлжлэх учраас түр хаалт, түр замын зохион байгуулалтыг сайжруулах нь маш чухал. Ялангуяа түр замын хөдөлгөөнийг зохицуулах тэмдэг, тэмдэглэгээ, дохиог сайжруулж олшруулах хэрэгтэй байгаа бөгөөд зорчигчид учрах эрсдэлийг бууруулахын тулд тоос шорооноос сэргийлэх арга хэмжээ буюу услалт, хучилт зэргийг тогтмол авах ёстой. Мөн ослын эрсдэл өндөртэй хэсгүүдэд түр хурдны хязгаарлалт тогтоож, хяналт тавих арга хэмжээг холбогдох байгууллагууд тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

Санхүүжилтийн бэрхшээл ч асуудлыг улам хүндрүүлж байна

Замын гэмтэл зөвхөн зохион байгуулалтын асуудал бус, санхүүжилтийн хүрэлцээгүй байдалтай ч холбоотой болох нь орон нутгийн албан ёсны мэдээллээс харагдаж байна. Дундговь аймгийн удирдлагуудын танилцуулгаар, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 87-107 км хэсэгт үүссэн эвдрэлийг ердийн засвар арчлалтын хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй болсныг тэмдэглэж, 9.3 тэрбум төгрөгийн тусгай төсвийн хүсэлтийг Зам тээврийн хөгжлийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвд хүргүүлсэн байна. Мөн энэ хугацаанд Таван толгой ХХК-иас Улаанбаатар чиглэлд сайжруулсан түлшний нүүрс их хэмжээгээр тээвэрлэгдэх төлөвтэй байгаа тул замыг яаралтай засварлаж, 24 цагийн хяналтын цэг байрлуулах шаардлагатай гэдгийг мөн онцолсон байна. Энэ бүхэн одоогийн засварын хөтөлбөр зөвхөн төлөвлөгөөт ажлаар хязгаарлагдахгүй, шинээр гарч буй яаралтай эвдрэлүүдийг даван туулахад ч хүндрэлтэй байгааг илтгэж байна. Говийн бүс рүү чиглэсэн тээвэр, логистикийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед замын аюулгүй байдлыг хангах нь зөвхөн замын чанарын асуудал биш, харин хүний амь насны асуудал гэдгийг холбогдох талууд анхааралдаа авч, засварын ажлын явцад зохион байгуулалтаа шуурхай сайжруулах ёстой. Түр замын хөдөлгөөний зохицуулалт, ачааны даацын хяналт, санхүүжилтийн тогтвортой байдал зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүй бол засварын ажил 2027 он хүртэл үргэлжилсэн ч эрсдэл буурахгүй хэвээр байх магадлал өндөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 153 (7895)

Ц.Элбэгдорж: Би долоон жил хангалттай шалгуулсан, надад хууль зөрчсөн зүйл юу ч байхгүй
Ц.Элбэгдорж: Би долоон жил хангалттай шалгуулсан, надад хууль зөрчсөн зүйл юу ч байхгүй
 
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​