fbpx Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 33 секунд

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөлөлт, валютын эх үүсвэр, хүүгийн татаас, хөнгөлөлттэй зээлээр дэмжсэн нь нийлүүлэлтийн эрсдэлийг бүрэн арилгаж чадсан уу гэдэг асуудал яригдах учиртай. Шатахууны хомсдол, тасалдал яригдах бүрд нэг л асуулт сөхөгддөг. Монгол Улс шатахуун импортлогч компаниудаа үнэхээр дэмждэггүй юм уу. Эсвэл төрөөс үзүүлсэн дэмжлэг нь хангалттай байсан ч компаниуд хариуцлагаа биелүүлэхгүй байна уу. Энэ маргаан “Шунхлай” группийн хувьцаа эзэмшигч, УИХ-ын гишүүн П.Батчимэгийн “Төр татвараар дэмжсэн бол шатахууны хомсдолд орохгүй байх байлаа” гэсэн мэдэгдлээр дахин "хурцдав". Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны агуулахын асуудлыг хөндөж, төрийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлээр хувийн хэвшлийн компаниуд агуулах, нөөцийн сав барьж эхэлснийг онцолж байна. Сүүлийн жилүүдэд Монголын төр шатахуун импортлогчдод яг ямар дэмжлэг үзүүлсэн бэ энэ талаар баримтуудыг хүргэе. Шатахууны татварын бодлого олон жил “тэг” рүү чиглэж иржээ. Монгол Улс шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж хангадаггүй. Хэрэглээгээ үндсэндээ импортоор бүрэн хангадаг.

2026 оны эхэнд Монгол Улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж, импортын 95 орчим хувийг ОХУ-аас авч байгааг салбарын яам мэдээлсэн. Ийм нөхцөлд шатахууны татварын бодлого нь ердийн нэг татварын бодлого биш. Шууд утгаараа инфляц, тээврийн зардал, хүнсний үнэ, уул уурхайн үйлдвэрлэл, өрхийн хэрэглээнд нөлөөлдөг.

Шатахуун импортод гаалийн албан татвар, НӨАТ, онцгой албан татвар гэсэн үндсэн татварууд хамаардаг. Гэхдээ онцгой албан татварын хувьд төр олон удаа бууруулж, бүр тэглэж ирсэн түүхтэй. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 24-ний Засгийн газрын 26 дугаар тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг шатахууны төрлөөс хамааруулан өөрчилсөн бөгөөд АИ-80, АИ-92 бензиний хувьд 0 төгрөгийн татвар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг өсгөхгүй байх зорилгоор төр онцгой албан татвараа тэглэж байв. 2022 онд төр шатахууны татварын дарамтыг дахин эрс бууруулсан. Орос-Украины дайны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өсөж, Монголд шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл бий болсон. Тэр үед Засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд 161 дүгээр тогтоол гаргаж, импортын АИ-92 бензиний гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл 0 хувь болгосон. Мөн шатахууны онцгой албан татварын хэмжээг бууруулсан. Энэ нь тухайн үеийн нөхцөлд тодорхой учир шалтгаантай байв. Дэлхийн зах зээлийн үнийн огцом өсөлтийг дотоодын хэрэглэгчид рүү шууд дамжуулахгүй байх, шатахууны үнийг тогтвортой барих зорилготой байлаа. Өөрөөр хэлбэл, төр тухайн үед “татвараар дамжуулан шатахууны үнийг дэмжих” бодлого хэрэгжүүлсэн. Үүгээр ч зогссонгүй. Шатахууны импортод хөнгөлөлттэй валют, хүүгийн татаас олгосон нь 2022 онд хэрэгжүүлсэн бодлогын хамгийн том хэсэг нь татвар биш, санхүүгийн дэмжлэг байв.

Орос-Украины дайны дараа дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд Монголын Засгийн газар шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, зээлийн хүүгийн татаасыг төр хариуцах, эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авсан тухай тэр үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байжээ.

Энэ багц арга хэмжээний хүрээнд ойролцоогоор 100 сая ам.доллар зохи­цуулахаар тооцож байсан байна. Тэгэхээр төр шатахуун импортлогчдод зөвхөн татварын хөнгөлөлт үзүүлээгүй. 2023 оны тоо бүр ч анхаарал татна. УИХ-ын баримтад Гаалийн ерөнхий газрын мэдээллийг үндэслэн 2022 болон 2023 оны эхний гурван сарын шатахууны импортын татварын харьцуулалтыг гаргасан байдаг. 2022 оны эхний гурван сард 386.1 мянган тонн автобензин, дизелийн түлш импортлоход нийт 50.9 тэрбум төгрөгийн татвар ногдуулжээ. Харин 2023 оны эхний гурван сард импортын хэмжээ 439.1 мянган тонн болж, өмнөх оноос 53 мянган тонноор өссөн ч ногдуулсан татвар нь ердөө 1.2 тэрбум төгрөг болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 13.7 хувиар өсөхөд дээрх хоёр тоон дээрх татварын дүн 50.9 тэрбум төгрөгөөс 1.2 тэрбум төгрөг болж огцом буурчээ. Ялангуяа 2023 оны эхний гурван сарын мэдээлэлд АИ-92 бензинд 0 төгрөг, дизель түлшинд 0 төгрөгийн татвар ногдуулсан гэж бүртгэгдсэн байна. АИ-95 болон түүнээс дээш бензинд 1.2 тэрбум төгрөгийн татвар ногджээ. Энэ тоо бол “төр шатахууны салбарыг татвараар дэмжээгүй” гэх тайлбарыг үгүйсгэх хангалттай баримт. Улмаар гаалийн татварын хувьд 2026 онд дахин “0” болголоо. Энэ бодлого өнөөдөр ч үргэлжилж байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 20-ныг хүртэл импортын АИ-92 бензин болон дизелийн түлшний гаалийн албан татварыг 0 хувь болгосон. Засгийн газрын 142 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна. Энд бас нэг чухал ялгаа бий. Гаалийн татвар 0 болсон нь НӨАТ 0 болсон гэсэн үг биш. Шатахуун импортлогчид бүх татвараас чөлөөлөгдсөн мэт ойлголт төрүүлэх нь буруу. Онцгой албан татвар, гаалийн татварын тодорхой хэсгийг бууруулж, зарим тохиолдолд тэглэж байсан боловч татварын бүх төрөл нэгэн зэрэг хүчингүй болсон гэсэн үг биш юм.

Г.Дамдинням сайдын ярьсан агуулахын асуудал бол татвараас тусдаа том дэмжлэг. Шатахууны асуудлын хамгийн том цоорхой нь татвар биш байж мэднэ. Тэр бол нөөц. Монгол Улс шатахуунаа 100 хувь импортоор авдаг мөртлөө хангалттай хэмжээний агуулах, нөөцийн савны хүчин чадалтай байх ёстой.

Өнгөрсөн жилүүдэд энэ асуудал олон удаа яригдсан ч бодит бүтээн байгуулалт удаашралтай байсан. Харин сүүлийн үед төрийн дэмжлэгтэйгээр агуулах барих хөтөлбөр эрчимжиж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хүчин чадлыг ердийн хэрэглээний 3-6 сарын нөөц хадгалах хэмжээнд хүргэх зорилт тавьжээ. Үүний хүрээнд 21 аж ахуйн нэгжийн нийт 26 төсөлд дэмжлэг үзүүлэхээр болж, нийт 299.725 шоо метр багтаамж бүхий агуулах шинээр барих, өргөтгөхөд 365 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж мэдээлсэн байна. Тодруулбал, энэ хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүгийн есөн хувийг төр хариуцаж, үлдсэн зургаан хувийг аж ахуйн нэгж өөрөө хариуцах нөхцөлтэй санхүүжилтийн механизм хэрэгжиж байгаа. Энэ бол татварын хөнгөлөлтөөс огт өөр боловч мөн л төрийн дэмжлэг.“Шунхлай” групп гэхэд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 98 мянган шоо метр багтаамжтай шатахууны агуулахын төсөл хэрэгжүүлж байна. Салбарын мэдээллээр уг төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн есөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авахаар болсон байна. Энэ агуулахыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын шатахууны нэг сарын хэрэглээний ойролцоогоор 20 хувийг нөөцлөх боломж бүрдэхээр тооцож байгааг дурдсан байна. 2026 оны долдугаар сарын байдлаар уг агуулах нь 80 мянган тонн буюу 98 мянган шоо метр хадгалах хүчин чадалтай, дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хадгалах цогцолбор хэлбэрээр баригдаж байгаа бөгөөд нэг дор 40 вагон, хоногт 340 орчим вагон буулгах хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Г.Дамдинням сайдын “Шунхлай компани хөнгөлөлттэй зээл авч шатахууны агуулах барьсан” гэдэг нь үүнийг илэрхийлж байгаа юм.

Нөгөө талд импортлогчдын төлөө­лөл болох “М-Ойл” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа “Шатахууны үнийг чөлөөлөхгүй бол нийлүүлэлт байхгүй болно” гэж мэдэгдэв.

Хэрэв үнэ чөлөө­лөх нь зайлшгүй байсан юм бол төр яагаад олон жилийн турш татвараар дэмжиж, хөнгөлөлттэй санхүүжилтээр хангаж, агуулахын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бэ. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого зөвхөн “шатахууны үнийг хямд байлгах” зорилготой байсан уу, эсвэл хямд үнэ, тасралтгүй ний­лүү­лэлт, стратегийн нөөц гэсэн гур­ван зорилгыг зэрэг хангах ёстой бай­сан уу гэдэг асуудал гарч ирнэ. Хэ­рэв импортлогч компаниудын бодит өртөг жижиглэнгийн үнээсээ давсан бол үүнийг ил тод тооцох ёстой. Нэг литр шатахууныг ОХУ-аас хэдээр авч байгаа, тээвэр болон санхүүжилтийн зардал хэд вэ, татвар хэд вэ, ШТС-ын үйл ажиллагааны зардал хэд вэ, эцсийн борлуулалтын үнэд хэдэн төгрөгийн ашиг үлдэж байна вэ гэдэг мэдээллийг төр, компаниуд хамтдаа олон нийтэд ил тод болгох шаардлагатай. Ингэж байж л “үнэ чөлөөлөхгүй бол нийлүүлэлт тасарна” гэдэг мэдэгдэл бодит эдийн засгийн тооцоонд тулгуурласан уу, эсвэл үнийн өсөлтийг зөвтгөсөн тайлбар уу гэдгийг олон нийт дүгнэж чадна. Нөгөө талд төрөөс дэмжлэг авсан компаниуд “зах зээлийн үнэ” гэдэг зарчмыг шаардаж байгаа бол үүнийгээ нөөц бүрдүүлэх, хомсдолын үед нийлүүлэлтээ таслахгүй байх, импор­тын өртөг болон ашгийн мэ­дээллээ ил тод болгох үүрэгтэй уялдуулах ёстой.

Ер нь төрийн хөнгөлөлт хаачив. Эндээс л өнөөдрийн маргааны гол цэг гарч ирнэ. Төр импортлогчдод татварын дарамтыг бууруулсан. Төр валютын эх үүсвэрээр дэмжсэн. Төр хүүгийн татаас өгсөн. Төр агуулах барих хөнгөлөлттэй зээл олгосон. Төр шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд зах зээлд олон удаа оролцсон. Тэгвэл эдгээрийн үр дүнд Монгол Улс шатахууны хомсдолгүй болсон уу гэвэл үгүй. Энэ бүхний эцэст мөн л төр дэмжээгүй гээд сууж байгаа нь анхаарал татна.

Төрийн дэмжлэгийг “хариуцлага”-тай холбох цаг болсон уу. Энд нэг талд төр, нөгөө талд хувийн хэвшлийг тавиад “хэн буруутай вэ” гэж маргах нь хангалтгүй. Төр дэмжлэг үзүүлсэн бол дэмжлэгийнхээ үр дүнг нэхэх ёстой. Хувийн компани төрийн дэмжлэг авсан бол нийгмийн өмнө хүлээх үүрэг нь нэмэгдэх ёстой. Ялангуяа стратегийн ач холбогдолтой шатахууны салбарт. Мөн 2026 оны наймдугаар сарын эхний мэдээллүүдэд татварын өртэй шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн дансыг битүүмжлэхгүй байх асуудал яригдаж байв. Ер нь шатахууны компаниудыг төрөөс хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжиж байсан түүх зөвхөн 2022 оноор эхлээгүй. УИХ-ын Монголбанкны үйл ажил­лагаанд хийсэн хяналт шалгалтын мате­риалд “Шатахууны жижиглэнгийн ху­дал­дааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэд хэдэн шатахуун импортлогчид нийт 226.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан талаар дурдсан байдаг. Түүнчлэн аудитын шалгалтаар зарим аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс нийт 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бу­саар ашигласан гэж дүгнэсэн баримт бий.

Ер нь Монгол Улс олон жил ша­та­хууны үнийг тогтвортой байлгахад анхаарсан ч шатахууны нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах бүтцийн ши­нэч­лэлээ удаашруулсан учраас өнөөдөр ийм олон асуудалтай байна.

Одоо бодлогын дараагийн шат нь татварын хөнгөлөлтөөр шатахууны үнийг барих бус, нөөцтэй, олон эх үүсвэртэй, ил тод, ха­риуц­лагатай шатахууны системтэй байх хэрэгтэй. Учир нь шатахуун бол зүгээр нэг худалдаалдаг бараа биш. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ түүн дээр хөдөлдөг. Тиймээс татварын хөнгөлөлт авсан нь давуу тал бол, хөнгөлөлттэй зээл авсан нь дэмжлэг бол, түүний цаана заавал хариуцлага байх ёстой баймаар.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ё.Батбаяр: Амжилтын ард багийн гишүүн бүрийн хөдөлмөр байдаг
Ё.Батбаяр: Амжилтын ард багийн гишүүн бүрийн хөдөлмөр байдаг
 
Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо
Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо

Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Ё.Батбаяр: Амжилтын ард багийн гишүүн бүрийн хөдөлмөр байдаг

Ё.Батбаяр: Амжилтын ард багийн гишүүн бүрийн хөдөлмөр байдаг

Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа

Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа

Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

Ц.Элбэгдорж: Би долоон жил хангалттай шалгуулсан, надад хууль зөрчсөн зүйл юу ч байхгүй

Ц.Элбэгдорж: Би долоон жил хангалттай шалгуулсан, надад хууль зөрчсөн зүйл юу ч байхгүй

Хүмүүсийг ёс суртахууны доройтлоос боди сэтгэл л аварна

Хүмүүсийг ёс суртахууны доройтлоос боди сэтгэл л аварна

Үзэл суртал, шашин – биегүй, шууд баталгаагүй, субъектив зүйл

Үзэл суртал, шашин – биегүй, шууд баталгаагүй, субъектив зүйл

Баабар: Хувьсгалын гар хол хүрнэ

Баабар: Хувьсгалын гар хол хүрнэ

Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

Д.Баярхүү: Аз жаргалтай улс орон!

Д.Баярхүү: Аз жаргалтай улс орон!

Алтыг олборлоход ч ус хэрэгтэй

Алтыг олборлоход ч ус хэрэгтэй

Шонхорын отогт хяналт тавихаас гадна хууль, гэрээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах цаг болжээ

Шонхорын отогт хяналт тавихаас гадна хууль, гэрээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах цаг болжээ

50 мянган төгрөг болон тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт Бямба гарагаас хүчингүй болно

50 мянган төгрөг болон тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт Бямба гарагаас хүчингүй болно

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна

Б.Мөнхтамир Монгол төрийн өгсөн үүрэг, даалгаврыг маш тааруу биелүүлж байна

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Монголд метро барих ямар ч хэрэггүй

Монголд метро барих ямар ч хэрэггүй

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​