fbpx Лидергүй АН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 34 секунд

Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ. Хэдийгээр, 2020, 2021 оны сонгуулийн өмнөхөө бодвол УИХ-д дориухан бүлэг болж томроод, нэг дарга, нэг тамган дор нэгдээд овоо болсон. Гэвч 1990 оны ардчилалд манлайлсан, 2000 онд тавуулаа нийлж нэгэн цул АН-ыг байгуулж байсан үеэсээ ичмээр доройтсон байна. Үүний хамгийн том нотолгоо нь өнөөдрийн АН лидергүй болсон. АН-ын өнгөрсөн 30 гаруй жилийн түүхэнд лидерүүд байсан.

Олон улстөрчийг нэрлэж болно. Тэдгээр лидерийн нэр дээр л АН дахин өндийсөн. Тэр утгаараа, АН-ын анхны лидерүүд өнөөдөр ч тэр өндөрлөгтөө оршсоор байгаа юм.

Өөрөөр хэлбэл, АН даргатай ч лидер байгаад гол учир байгаа юм. Одоогийн О.Цогтгэрэл дарга нь энэ “тодорхойлолт”-д дүйцэж хүрсэнгүй өнөөг хүрэв. Угтаа АН-ыг төлөөлөх хүнгүй болов. “АН ингэж үзэж байна” гэж хэлэх эрхтэй, зүрхтэй, хэмжээтэй ч хүн алга. Үнэндээ АН толгойноосоо “өтсөн” гэхэд болно. Дээрээ зөрчилтэй гэсэн үг. Ядаж байхад нь “АН-ын дарга О.Цогтгэрэл нь генсек С.Баярцогтоосоо сул” гэх улс төр, нийгмийн хүрээний хүмүүсийн тодорхойлж хэлээд байх болсон.

Гэхдээ энэ үнэний ортой. Учир нь, “Муухай дээрээ улцан” гэдэг шиг ийм эрэмбийн зөрчилтэй удирдлагууд нийгэмд гарч ирээд хоёр өөрөөр дуугардаг. Эцэстээ, хэн нь ч үг хэлж, үйл яриад “АН-ын байр суурь” гэж ойлгогдох боломжгүй болсон. Дээрээс нь, өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр С.Зориг агсны хөшөөг шөнө дунд нүүлгэж нийгмээрээ шуугисан. Тэр үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл нийгмийн сүлжээгээр намынхаа байрнуудын асуудлыг хөндөж гарч ирсэн. Гэвч тэр нь намынхныхаа шүүмжлэлд өртөөд дууссан. АН-ынхан “Тэр асуудал аль хэдийнэ болоод өнгөрсөн, тэдгээр байр нь эргэж АН-д ирэхээргүй болсон гэдгийг О.Цогтгэрэл мэдэхийн дээдээр мэдэж байгаа” гэцгээсэн.

Товчхондоо, “Намын дарга байж намынхаа фракцууд дунд яс хаялаа” гэж шүүмжилсэн. АН-ын дарга О.Цогтгэрэл АН-ынхандаа нэг иймэрхүү л нэр хүндтэй байна.

Нэгэнт, дээрээ ийм учраас намынхаа анхан, дунд шат руу орж мэдрэхээ больсон. Саяхан болсон Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль гэж ямар заваан арга хэмжээ болж дуусав даа. Нөгөөтэйгүүр, АН-ын хааяа гаргаж тавьдаг улс төрийн акц нь үнэндээ улиг болоод дууслаа. Үе үе “Засгийн газар огцруулна” гэж ярьцгаана. Саяхан АН-ын бүлгийнхэн хэвлэлийн хурал хийж “Манай бүлгийнхэн бүгд гарын үсэг зурлаа” гэж зарласан. Гэтэл, ганцхан цагийн дараа тэр нь худлаа болохыг гишүүд нь нотолсон. Нөгөөтэйгүүр, улс төрийн сөрөг хүчин гэдэг зөвхөн эрх баригч намын улыг шагайхыг хэлэхгүй.

Улс, иргэдийн эрх ашгийн төлөөх асуудалд шаардлагатай үед түрүүлж шийдвэрт хүрч, мөн тэдний хүч дутахад нэмэр түлхэц өгч байж хүчтэй сөрөг хүчний дүрийг товойлгодог.

Гэтэл баяр наадмаас хойш Монгол даяараа шатахууны асуудалд орж, үндсэндээ бүх зүйл шатахууны хамаарлаар “тэг” зогсох шахаж байна. АН таг. Тэр нь шатахуун импортлогчдын цөмийг АН-ын харьяалалтай хүмүүс бүрдүүлдэгтэй холбоотой гэнэ. АН-ынхны энэ болон өмнөх олон үйл явдлыг нэгтгэсэн эрхэм “Лидергүй нам бодлогогүй, зорилгогүй болдгийг АН харуулж байна” гэсэн нь үнэн бололтой. Гэтэл тус намыг хоёр ч том сонгууль хүлээж байдаг.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо
Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​