fbpx Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 57 секунд

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохуйц эмзэг асуудал юм. Үүнийг мэдсээр ирсэн, энэ зун илүү мэдэрцгээлээ. Монгол Улс нийт шатахууныхаа хэрэглээний 95 орчим хувийг Оросоос импортолдогШатахуунаа Оросоос “зөөгөөд” 100 гаруй жилийг үдсэн. Үүний 30 шахам жилд нь шатахуун импортлогч компаниуд буюу дундын зуучлагчид шатахуун импортлох эрх, үүргийг хэрэгжүүлж ирсэн. Шатахууны төрлүүдээс хамгийн хүнд нь АИ-92 бензиний асуудал байдаг.

Сард дунджаар 65–70 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Өдөр тутмын хэрэглээ нь 2200 тонн болдог. Гэвч, хяссан юм шиг Улсын баяр наадам тарж, монголчуудын хөдөө хээрээр аялж давхидаг өдрүүдийг тааруулаад АИ-92 шатахуун тасарч олон нийтийг ихээхэн бухимдуулж уцаарлууллаа.

Ингэх нь ч бас аргагүй юм. Монголчууд бид чинь жилийн ганцхан сард л зугаа цэнгэл хөөж, уул ус барааддаг улиралтай ард түмэн шүү дээ. Баяр наадам хүртэл яаж ийгээд ажил албандаа дөнгөлүүлнэ. Өнгөрөнгүүт нь сар гаруйхан хөдөөгүүр давхих байгалийн болоод нийгмийн “чөлөө”-тэй байдаг. Тэгээд л наймдугаар сарын дундаас хотоо бараадна. Хүүхдийн сургууль соёл, намрын ажлын бэлтгэл гээд хот хөдөөгүй ажил албаа бодож эхэлдэг. Өдгөө тийм өдрүүд эхэллээ. Түүнтэй зэрэгцээд шатахуунд оочерлосон өдрүүд ч ард үлдэж байх шиг байна. Ингэснээр, сайд Г.Дамдиннямын чих амарч байх шиг байна. Угаасаа, Монголд шатахууны хангалт, түгээлт хэвийн болоход эрдэс баялаг, уул уурхай хариуцсан сайдын санаа амардаг.

Баяр наадмаас хойш шатахуун тасарч, ШТС-уудын оочер сунжирч уртсах тусам түүний хоёр чих дэлбэртэл хараалгаж загнуулсан. Тэр утгаараа, Г.Дамдинням дарамт авсан өдрүүдийнхээ ард гарав бололтой.

Уг нь, тэр зүгээр суугаагүй байдаг. Орос руу явлаа, Хятадтай уулзлаа, Сонгосоос хүртэл шатахуун импортлох гэж үзсэн. Гэвч, “тал таарахгүй” гэдэг шиг баруунд боловсорч, үзэл бодлоо задгай гаргадаг сайд томилогдох нь Монгол Улсын шатахууны хангалтад эрсдэл үүсгэдэг гэдгийг сая харууллаа. Шатахуун хомсдож, үнэ нэмэгдсэний шууд шалтгаан энэ биш ч үүний нэлээд хувийн шалтаг болох нь тодорхой юм. Юутай ч зуныг аргалаад давлаа. Одоо “Наадмын дараа намар” гэдэгчлэн намрын хадлан бордоо, өвс тэжээлийн ид ажлын үе эхэллээ. Дизелийн түлшний хэрэглээний оргил үе гэсэн ч болно. Энэ утгаараа, Монголын эрдэс баялаг, уул уурхай хариуцсан сайд байх хэцүү л дээ. Шатахуун, түлшний асуудал Г.Дамдиннямаас салахгүй гэдэг ганц үнэн бий. Учир нь, түүнээс өмнөх сайд нарын мөнхийн зовлон байж ирсэн. Дотооддоо үйлдвэрлэж, хараат байдлаас гарахгүй л бол цаашдаа ч ийм хэвээр байна.

Шатахуунаас гадна эрчим хүч гэдэг зовлон бас бидэнд бий. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсөж, үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжийн эрэлт хоорондын зөрүү нэмэгдсээр байна.

Тодруулбал, эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-8 орчим хувиар өсөж, дотоодын үйлдвэрлэл хэрэглээгээ бүрэн гүйцэд хангаж чадахгүй импортоос улам хамааралтай болж байгаа юм. Дотоодын эрчим хүчний 90.9 хувийг дулааны цахилгаан станцуудүлдсэн 9.07 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг. Оргил ачааллын үеийн дутагдалтай эрчим хүчээ Орос, Хятадаас импортоор авдаг. Бас л шатахуун шиг голдуу хойд хөршөөс хараат явсаар ирсэн. Ингэж хараат байсаар байгаагийн шалтгаан нь мэдээж эрчим хүчний эх үүсвэрийн томоохон төслүүдээ хэрэгжүүлж чаддаггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, зах зээлийн харилцаанд шилжсэн 35 жилийн хугацаанд томоохон цахилгаан станц, дулааны станц болон усан цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь барьж ашиглалтад оруулж чадаагүй юм. Энэ дээр улстөрчид олон шалтгаан ярьдаг. Дотоодын улс төр, мөн эрчим хүчний салбарын алдагдалтай тарифын бодлогоос болж санхүүгийн чадамж сул, шинэ хөрөнгө оруулалт татах, өргөтгөл хийхэд хүндрэлтэй байдал үүсдгийг хэлдэг. Мөн гадаад хүчин зүйлүүдтэй ч холбодог. Гэвч, дээр хэлсэнчлэн одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудын хүчин чадал хүрэлцээгүй, тоног төхөөрөмж нь хуучирч муудсан, өвлийн оргил ачааллын үед дотоодын үйлдвэрлэл системийн ачааллыг даахгүй байх эрсдэлтэй нэгэнт тулсан.

Өнгөрсөн өвөл зах зухаас нь мэдэрсэн. “Ирэх өвөл илүү хүндэрнэ” гэдгийг Засгийн газар бараг зарлачихаад байна. Тэр дундаа Эрчим хүчний сайд Б.Найдалаа бүр ч найдваргүй мэдээллийг олон нийтэд өгсөөр байгаа юм.

Тэрээр “Ирэх өвлийг эрчим хүчний асуудал, цахилгааны хязгаарлалтгүй давуулна” гэж өөртөө найдахгүй байгаа бололтой. Тэрээр эрчим хүчний салбарын өнөөдрийг “Чадлын дутагдалтай буюу өөрийн хэрэглээгээ бүрэн хангах чадамжгүй байна. Манай улс хэрэглээгээ ч хангаж дийлэхгүй, гаднаас аваад ч сох дутсан байдалтай байна. Ийм байдлаар олон жил явж ирсэн нь нэг талаас харамсмаар, гаднын хүнд ярихаас ичмээр үзүүлэлт юм. Гэхдээ ичлээ гээд дуугүй байж болохгүй. Манай улсын хувьд хэрэглээнээсээ 30 хувиар давсан чадлын нөөцтэй болох зорилт тавьж байна. Нөөцтэй байж засвар үйлчилгээ хийнэ. Нөөцгүй учир засвар үйлчилгээ хийх боломжгүй, хийсэн ч хам хум хийгээд залгаж байх жишээтэй. Иймд байхад эрчим хүчний салбарт доголдол гарах нь аргагүй. Өнгөрсөн өвөл ДЦС-ын зууханд гэмтэл гарч, цахилгааны хязгааарлалт хийлээ. Манай улсын эрчим хүчний сүлжээ тоног төхөөрөмжийн элэгдэлд орсон хуучин, хоцрогдсон технологитой. Үүнийг манай салбарын инженерүүд монголчилсоор өдийг хүрлээ шүү дээ” гэж ярьсан. Мөн ирэх өвөл цахилгаан эрчим хүчний хязгаарлалтдаа хүрэх эсэх дээр “Шулуухан хэлэх ёстой. Өнгөрсөн өвөл тохиолдсон шиг эрсдэл бидэнд бий. Яагаад гэвэл дутагдаж байгаа цахилгаан эх үүсвэр, цахилгаан станц, дулаан, цахилгааныг нэг амьсгаагаар өөрчилж, дутагдлыг нь шийдэж чадахгүй. Үүнийг бүгд ойлгож байгаа байх. Цахилгаан станц барихын тулд судалгаа тооцоо хийнэ, хөрөнгө оруулалтыг нь олно, бүтээн байгуулна, ашиглалтад оруулж, шалгана гэдэг хэдэн жилийн ажил юм. Маш богино хугацаа буюу хэдхэн сарын дараа өвөл ирдгээрээ ирнэ.

Бид яаж ч хичээгээд шинэ эх үүсвэр барих боломж байхгүй. Гэтэл хэрэглээ улам нэмэгдсээр байдаг. Тооцооллоор жилд 7-8 хувиар автоматаар өсөж байдаг. Энэ жилийн оргил ачаалал 1956 мВт байхаар байна.

Хамгийн хүйтэн өдрийн оройн цагаар гэсэн үг. Энэ нь өнгөрсөн жилийнхээс эрс өссөн дүн юм. Бидэнд үүнийг хангах чадал байхгүй. Бүх цахилгаан станцаа ажиллуулаад, Орос, Хятадаас татаад ч сох дутна. Ийм эрсдэл байгаа гэдгийг эртхэн хэлэхгүй бол хэн нэгэн сайд гарч ирээд эрчим хүч сэргэнэ гэж ойлгож байж болох юм” гэжээ. Эндээс харахад, нэг талаас Б.Найдалаа сайдын хэлдэг үнэн юм. Монгол Улсын эрчим хүчний салбар жил бүрийн өвлийг эрсдэлтэй, арга тасарвал хоёр хөршөөс алга тосон өнгөрөөж ирсэн. Б.Чойжилсүрэн сайд байхдаа “Аргална даа” гэдэг байв. Үнэхээр л тийм байдаг. Сайд болсон хүн аргалдаг. Өөр арга байхгүй. Тиймээс, ийм эгзэгтэй, сонин үед Эрчим хүчний сайд дээр Б.Найдалааг томилсон нь хэр зэрэг оносон бол гэдгийг бодох л ёстой. Учир нь, Б.Найдалаа сайдын хувьд СЭЗДС-ийн бизнесийн удирдлагаар, Японд Кобе их сургуульд эдийн засгийн магистр хамгаалж, хөгжлийн эдийн засагчаар төгссөн. СЭЗДС-д багш, “Анод” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, эдийн засагч, Хаан банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, “МСи Эс” группийн “Юнител” ХХК-ийн газрын захирал, Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал, ерөнхий нарийн бичгийн дарга, “Тогтвортой, ногоон санхүүжилтийн хөгжил” холбооны гүйцэтгэх захирал, тэгээд ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн гэж явж байгаад ирсэн.

Хэдэн сарын өмнөөс Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Яг үнэндээ, Б.Найдалаа сайдад туршлага дутаж магадгүй л юм. Яагаад гэвэл эрчим хүчний салбар ямар ч Засгийн газрын хамгийн эвгүй, хүнд нь байдаг.

Тийм л учраас, “Б.Найдалаад найдаж болох уу. Ийм цаг үед эрчим хүчний сайдаар ядаж нэг цахилгаан станц авч явсан туршлагатай, аль эсвэл хоёр хөрштэйгээ чөлөөтэй харилцдаг сайд хэрэгтэй” гэж хүмүүс яриад, хэлээд байгаа бололтой. Юутай ч Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур
Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​