fbpx 30 мянган кинонд дуу хоолойгоороо дүр бүтээсэн Ө.Наранбаатар
 
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
14 минут 48 секунд

30 мянган кинонд дуу хоолойгоороо дүр бүтээсэн Ө.Наранбаатар

Автобусанд утас дуугарлаа. “Байна уу хэн бэ” гэхэд автобусанд байсан зарим хүмүүс эргэж харав. Нэгэн настай хүн бүр “Чи чинь манай нутгийн хүү бил үү” гэж асуужээ. Ингэж л тэрээр ард түмний дунд дуу хоолойгоороо танигдсан нэгэн аж. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор жүжигчин, дуу оруулагч гавьяат жүжигчин Ө.Наранбаатарыг урьж, түүний амьдрал, уран бүтээлийн замналын талаар ярилцлаа.

Төмөр замчин болох мөрөөдлөөс жүжигчний ангид орсон нь

сонин mn

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөрийн хамт.

Ө.Наранбаатарын аав ээж нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул. Аав нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин хүн байв. 18 насандаа цэрэгт татагдаж дайнд оролцоод, намар нь халагдсан байна. Тэр үед ээж нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд бага ангийн багшаар ажиллахаар очжээ. Аав ээж хоёр нь 19, 20 настайдаа гэр бүл болж, өрх тусгаарлан Зүүнбаянд очиж, тэндээсээ Замын-үдэд ирээд таван хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон байна.

Ө.Наранбаатар отгон хүүхэд нь бөгөөд тэрээр Улаанбаатар төмөр замын чулуун звуд гэдэг газар төржээ. Төмөр замчдын хүүхдүүдийн дунд өсөж, цэцэрлэг сургуульд ч явав. Нэгдүгээр ангид орсноосоо хойш Дорноговь аймгийн Даланжаргал сум руу автобусаар сургуульдаа явдаг байж.

Төмөр замаас сум хүртэл наймдугаар анги төгстлөө автобусаар явсан, миний хүүхэд насны дурсамж Улаанбаатар төмөр зам хэмээх газартай салшгүй холбоотой хэмээн ярилаа. Гэхдээ тэр жаахан хүүгийн ертөнц зөвхөн төмөр замаар хязгаарлагдсангүй. Ээж нь хүүхдүүддээ ном их уншуулдаг байсан болохоор гэрийнх нь номын санд Монголын болон дэлхийн шилдэг зохиолууд өрөөстэй. Тиймээс багаасаа номтой нөхөрлөж иржээ. Мөн арван жилдээ сургуулийнхаа урлагийн үзлэг, арга хэмжээнд ч идэвхтэй оролцдог хүүхэд байв. Энэ тухайгаа “Тухайн үед аравдугаар анги төгссөн хүүхдийг ажилд их амархан авдаг байсан юм.

Би наймдугаар анги төгстлөө сургуулийнхаа шинэ жил, арга хэмжээнд алиалагч хийдэг байлаа. Дараа нь Дорноговь аймгийн Сайншанд суманд байдаг эгч дээрээ очиж нэгдүгээр арван жилийг төгссөн. Тэр үедээ сургуулийнхаа урлагийн тэмцээнд идэвхтэй оролцож, монолог ярианы аварга болж байлаа” гэв.

Сургуулиа төгсөх ч дөхөж хүүхдүүд мэргэжил сонголтын тухай яригдаж эхлэхэд аав, ах хоёрыгоо дагаад төмөр замчин болох уу, жолооч болох уу гэж бодож байв. Төмөр замчин болбол Орост очиж сурна гэж хүртэл боджээ. Гэтэл тэр хавар нь хотоос хүмүүс ирж, Улсын Багшийн Дээд сургуулийн “Кино драм”-ын ангид элсэлт авав. Тэр үед ангийн дарга нь “Чи урлагийн авьяастай юм чинь шалгалт өгөөд үз” гэхэд нь татгалзав. Төмөр замчин болохоор шийдчихсэн хүү жүжигчин болох бодолгүй байсан нь тэр. Багш нь дуудаж, шалгалт өгөөд үз гэж ятгасан ч бас л үгүй гэж толгойгоо илсээр гарч ирэв. Харин сургуулийн захирал нь энэ тухай сонсож түүнийг өрөөндөө дуудаад, аргадаж, аашилж үзсэний эцэст шалгалтад оруулсан байна. Тухайн үед шалгалт авахаар урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багш, нэрт найруулагч Б.Мөнхдорж нар иржээ. Тэд “Танай аймгаас дөрвөн хүүхэд шалгаруулж авна.

Авьяастай бол 40 хүүхэд ч авна, авьяас байхгүй бол нэгийг ч авахгүй” гэжээ. Ингээд төмөр замчин болохоор шийдсэн байсан хүү шалгалтад тэнцэж, жүжигчин болохоор Улаанбаатарт иржээ.

Нэгдүгээр курст орох үед нь СУИС байгуулагдаж, Урлагийн факультет руу нүүх болов. Шинээр элссэн хүүхдүүд ч оролцоно шүү гэжээ. Ингээд хичээл эхлэхээс өмнө ангийнхаа хаалга, цонхыг угааж байлаа" хэмээн оюутан үеийнхээ дурсамжаас хуваалцлаа. Ийнхүү мэргэжлийн ур чадварын үнэ цэнтэй суурийг тавьсан он жилүүд эхлэв. Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр гэж аугаа хүний шавь болж мэргэжлийн хичээл заалгаж байлаа. Тайзны хэл ярианы тэнхимийг үндэслэгч гавьяат багш Р.Уртнасан, тайзны хөдөлгөөний багш Боловсролын тэргүүний ажилтан, соёлын тэргүүний ажилтан, доктор, профессор Б.Сүхээ хэмээх гайхамшигтай гурван багшаасаа суралцсандаа үргэлж талархаж явдаг гэв.

Анх дадлага хийхдээ Үндэсний телевизийн кино албанд хуваарилагдаж байлаа

Тэр үед дадлага хийж байгаа оюутнууд ихэвчлэн театр дээр очдог байжээ. Анх удаа Үндэсний телевиз, радио дээр очиж дадлага хийлгэсэн нь тэдний анги байв. Тэнд очсон оюутнуудыг кино алба, Монголын радио, уран зохиолын цаг руу хувааж хуваарилжээ. Харин Ө.Наранбаатар Үндэсний телевизийн кино албанд хуваарилагдсан байна. Тухайн үед Үндэсний телевизээс өөр телевиз байгаагүй. Аравдугаар сард сурагчдын амралтын үеэр цацагдсан Германы олон ангит хүүхдийн “Банштай зутан” хүүхдийн кинонд анх дуу оруулагч ажиллаж байжээ. Энэ тухайгаа “ Тэр үед кино албанд урлагийн гавьяат зүтгэлтэн Цэеэнханд гэж аугаа хүн байлаа. Тухайн үеийн кинонууд орон даяар дүрс нь цацагдаж байхад тэр дор нь хоолойг нь уншдаг байсан. Тэнд байсан олон гайхамшигтай хүмүүсээс яаж дуу оруулах арга техникийг сурч, энэ ажлынхаа амтанд эргэлт буцалтгүй орсон.

сонин mn

Сар гаран дадлага хийгээд буусны дараа Цэеэнханд гуай, манай багш нарт хоёр хүүхэд авч ажиллуулмаар байна гэж хэлсний нэг нь би байсан юм. Би ч энэ мэргэжилдээ дуртай болсон учраас хичээлийнхээ хажуугаар ажиллаж цалин авдаг болсон. Тэр цагаас эхлээд 34 жилийн турш 30 мянга гаруй кинонд дуу оруулжээ. Телевизэд ажиллах хугацаандаа “Саятан”, “Би чадна” гээд олон нэвтрүүлэг хөтөлсөн. Сүүлд хүүхдүүдэд өгөөжтэй юм гэж бодоод “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлэгт ажилласан. Оросын дуу хоолой Спутник олон улсын радио 92.5 Монголд салбараа нээсэн. Одоо энэ радиод соёл урлагийн буланг нь хариуцаад ажиллаж байна” гэлээ.

сонин mn

Зэмлэл магтаал хоёрыг зэрэг хүртэж л өдий зэрэгтэй явна

Бидний ярилцлага хамтдаа ажиллаж, нэгэн цаг үеийн түүх дурсамжийг бүтээлцэж байсан хамт олон, цаг хугацаагаар үргэлжилсэн юм. Оюутан ахуйн дөрвөн жил өнгөрч, мэргэжлийн жүжигчин болсон тэрээр ажил амьдралд хөл тавив. 1996 он хүртэл хоёр жил Хүүхэлдэйн театр жүжигчнээр ажиллахдаа ахмад уран бүтээлчдээсээ маш их зүйлийг сурсан даа үргэлж талархаж явдаг гэв. Гэвч өөрийн эрхгүй кино бодогдоод л Хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажиллах хугацаандаа телевизэд очиж дуу оруулдаг байв. Хэсэг хугацаанд хоёр талд ажиллаж байсан тэр үед жүжигчин Норолхоо эгч “Нэг бол эндээ ажилла, эсвэл телевиздээ ажилла хоёр газар яваад байж болохгүй ээ” гэж зөвлөжээ. Ингээд Ө.Наранбаатар телевизийг сонгож, дуу оруулагчийн ажилдаа илүү төвлөрсөн байна. Энэ тухайгаа “Дуу оруулагчийн ажил тухайн үед одоогийнхоос өөр байсан. Эхний өдөр киногоо үзээд хаана хурдан, хаана удаан хэлэх, хаана завсар авах зэргээ тэмдэглэж бэлдэнэ. Дараа нь эфирт орж, хоолойгоо уншаад гарч ирэхэд хамаг хөлс цутгачихсан байдаг байлаа.

Нэг кино 30-40 минут үргэлжилнэ. Тэр хугацаанд ханиах ч эрхгүй. Орон даяар миний хоолой цацагдаж байгаа шүү дээ. Шууд эфирт уншиж байгаа үед их хэцүү, өдөрт таван киног эфир дээр шууд уншдаг байлаа. Нэг кино дуусахад хоолой нэлээн цуцна.

Кино хоорондын реклам гарах 10 минут орчим хугацаанд л цайгаа ууна. Тэгээд дараагийн кино гээд гүйгээд орно, амандаа буузтай “Хорьдугаар зуун фокс кино компани” гээд эхэлсэн удаа ч бий. 1995, 1996 оноос эхлээд студитэй болж, киног бичиж дуу оруулах боломжтой болсон. Үндэсний телевиз дээр дууны найруулагч Ц.Гүндэгмаа, дууны найруулагч Сүрэнхорлоо, орчуулагч Б.Пүрэв зэрэг мундаг хүмүүс байлаа. Энэ хүмүүс маань ярилцаад кинонд мэргэжлийн жүжигчдээр дуу оруулах санал гаргаад тэрнээс хойш жүжигчид ажиллаж эхэлсэн. Кинонд дуу оруулдаг хүн бол заавал мэргэжлийн жүжигчин байх ёстой” гэлээ.

-Нэг кинонд хэд хэдэн дүрийн хоолойг зэрэг унших нь ямар ур чадвар шаарддаг вэ?

-Дөнгөж ажиллаж эхэлж байгаа хүн бол нэг дүрээ л арай ядан гаргана. Харин ажлаа мэдэрч, мэргэжлийнхээ арга техникийг ойлгож, дор хаяж 10 жил ажилласны дараагаас давхар дүрүүдэд ажилладаг. Жишээлбэл, “Цэргийн сургууль” кинонд 8-9 дүр дээр ажилласан. Нэг нь 18 настай, нөгөө нь 22 настай, гэнэт захирлынх хоолой болж хувирна. Дүр бүрийн нас, зан араншин, сэтгэл хөдлөл, хоолойн өнгийг ялгаж гаргах хэрэгтэй.

Дуу хоолойгоороо дүр бүтээж байгаа учраас хоолой салгана гэдэг их нарийн ажил шүү дээ. Орчуулгын кинонд дуу оруулах бол Р.Уртнасан багшийн маань зааж байсан тэр л систем, арга техниктэй холбоотой. Багш маань бидэнд хоолой, амьсгал, хэл ярианы дасгал их хийлгэдэг байсан.

Тэр бүхнийг сайн сурч чадсан хүүхэд кинонд дуу оруулчихна. Орчуулгын кино, телевизийн салбарт байгалиас заяасан дуу хоолойтой хүмүүс байна. Түүнийгээ сайн тордож илүү сайн болгосон хүмүүс, бүр муу дуутай хэр нь дасгалаар сайжирсан хүмүүс ч бас бий. Дасгал арга техникийг зөв хийж, сайн давтаж чадвал сайжрах боломжтой. Ахмад уран бүтээлчид, багш нарынхаа хэлж зааж байсан зүйлсийг өөртөө шингээж, зэмлэл магтаал хоёрыг зэрэг хүртэж л өдий зэрэгтэй явна. Ам барилт гэдэг бол өөр зүйл. Жишээ нь, жүжигчин кинондоо тоглочхоод “Миний дууг тэр хийнэ шүү” гээд яваад өгдөг байсан гэж ахмадууд маань ярьдаг юм. Ам барилт бол тухайн дүр уйлахад нь дагаж уйлна, инээхэд нь дагаж инээнэ, дээр нь уруулын товшилтыг нь хүртэл харж тааруулна гээд их нарийн. Тухайн дүр хальтхан амьсгаа авахад л тэрийг нь хүртэл алгасалгүй хийх хэрэгтэй. Дуу оруулалт бол хагас жүжиглэлттэй явдаг. Миний хамгийн анх дубляж буюу ам барилт хийсэн кино бол найруулагч Х.Дамдингийн “Салж чадамгүй хайр” уран сайхны киноны гавьяат жүжигчин Л.Дэмидбаатарын бүтээсэн Саруулын дүр байсан.

Сүүлийн үед техник төхөөрөмж сайжраад ам барилт гэдэг зүйл байхаа больж. Дуу хоолой муутай жүжигчин кинонд тоглоход тэр дүр сайн босож чадахгүй л байх. Нэг талаараа жүжигчин дүрээ муу гаргасан байлаа гэхэд дуу хоолойгоор нь тэр дүрийг өргөж болно. Муу жүжиглэлтийг ам барилтаар сайн болгох боломжтой" гэв.

Дуу хоолойгоор дүр бүтээх энэ ажлыг хийж байгаа хүний хоолой энгийн хүнийхээс өөр байх ёстой. Хүний дуу хоолой гэдэг хүн сонсоод байх тусам улам дотно болдог юм байна. Жишээ нь, би автобусанд явж байгаад утас дугарахад аваад хоёрхон үг л хэлж байгаа “Байна уу, хэн бэ?” гэж тэгэхэд тэнд сууж явсан хүмүүс бүгд над руу харж байна. Тэр дунд нэг настай хүн сууж байгаад надаас “Чи чинь манай нутгийн хүү билүү” гэж асууж байлаа. Тэгэхээр миний хоолой тэр хүнд нутгийнх нь хүү шиг дотно хүрчээ. Дуу оруулах урлаг нь жүжигчнээс гүйцэтгэлийн маш өндөр ур чадвар шаарддаг. Өөрийн дурлаж сонгосон ажил мэргэжлээрээ түмэндээ танигдаж явна гэдэг их сайхан гэлээ.

П.АМГАЛАНБАЯР, М.ХҮСЛЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй
 
АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ
АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

П.Энхцэцэг: Байгальтайгаа хүйн холбоогоо сэргээж, нүүдлийн соёл иргэншлийн өвөө дэлхийтэй хуваалцах цаг болсон

П.Энхцэцэг: Байгальтайгаа хүйн холбоогоо сэргээж, нүүдлийн соёл иргэншлийн өвөө дэлхийтэй хуваалцах цаг болсон

30 мянган кинонд дуу хоолойгоороо дүр бүтээсэн Ө.Наранбаатар

30 мянган кинонд дуу хоолойгоороо дүр бүтээсэн Ө.Наранбаатар

Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

Гадаад нөхцөл байдал таатай сайхан байна гэнэ үү? О.Цогтгэрэлийн ухаан санаа зүгээр үү?

Гадаад нөхцөл байдал таатай сайхан байна гэнэ үү? О.Цогтгэрэлийн ухаан санаа зүгээр үү?

Д.Баярхүү: Социалист Монголд чехүүд бослого дэгдээх шахсан тухай

Д.Баярхүү: Социалист Монголд чехүүд бослого дэгдээх шахсан тухай

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур

Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур

Хотынхон юугаар амьсгалахыг С.Даваасүрэн дарга мэднэ

Хотынхон юугаар амьсгалахыг С.Даваасүрэн дарга мэднэ

Трамп Ирантай хийх хэлэлцээг зогсоохыг багтаа үүрэг болгожээ

Трамп Ирантай хийх хэлэлцээг зогсоохыг багтаа үүрэг болгожээ

Лидергүй АН

Лидергүй АН

Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо

Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

Ё.Батбаяр: Амжилтын ард багийн гишүүн бүрийн хөдөлмөр байдаг

Ё.Батбаяр: Амжилтын ард багийн гишүүн бүрийн хөдөлмөр байдаг

Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа

Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа

Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

Ц.Элбэгдорж: Би долоон жил хангалттай шалгуулсан, надад хууль зөрчсөн зүйл юу ч байхгүй

Ц.Элбэгдорж: Би долоон жил хангалттай шалгуулсан, надад хууль зөрчсөн зүйл юу ч байхгүй

Хүмүүсийг ёс суртахууны доройтлоос боди сэтгэл л аварна

Хүмүүсийг ёс суртахууны доройтлоос боди сэтгэл л аварна

Үзэл суртал, шашин – биегүй, шууд баталгаагүй, субъектив зүйл

Үзэл суртал, шашин – биегүй, шууд баталгаагүй, субъектив зүйл

Баабар: Хувьсгалын гар хол хүрнэ

Баабар: Хувьсгалын гар хол хүрнэ

Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​