fbpx С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
10 минут 4 секунд

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум өчигдөр боллоо. Энэхүү дээд түвшний парламентын форум нь парламентын гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, улс төрийн манлайлал нь Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх зорилготой юм. Тэрээр “Дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд өртөж байгаа нь нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын гүн хямралын дохио болж байна.

Монгол Улсын хувьд ч нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилтөд өртөж, сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдэн, цэвдгийн тархалт 33 хувиар багаслаа.

Уур амьсгалын энэхүү өөрчлөлт, газрын доройтол нь зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш. Энэ бол хүн төрөлхтөний хоол хүнс, амьдрах орчны аюулгүй байдалтай хамаатай асуудал. Эх болсон байгаль дэлхийн ирээдүйн дүр төрх, хүн төрөлхтөний орших уу, эс орших уу гэдэгтэй хүйн холбоотой хамгийн эмзэг сэдэв.Шинжлэх ухаан бидэнд хэдийнэ аюулын харанга дэлдээд эхэлсэнийг сануулж, цаг үе биднээс дорвитой шийдэл, бодит үйлдэл хүлээж байна. Дэлхий нийтээрээ 2030 он хүртэл нэг тэрбум га газрыг нөхөн сэргээх зорилт тавьж, үүнд жилд 355 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа ч өнөөдөр ердөө 77 тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь дэндүү хангалтгүй үзүүлэлт.Газрыг хамгаалах хөрөнгө оруулалт бол үрэлгэн зардал бус, ирээдүйн эрсдэлийг бууруулах стратегийн хамгаалалт гэдгийг бид гүнээ ухамсарлах цаг иржээ.Тиймээс Монгол Улс байгалийн баялгаас олсон орлогоо Үндэсний баялгийн сангаар дамжуулан ногоон хөгжлийн дэд бүтцэд хөрөнгө оруулах тогтолцоог хуульчлан баталгаажуулсан бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг экологийн тэнцвэртэй хослуулах хамгийн оновчтой, зөв шийдэл, зөв үйлдэл гэж үзэж байна. Парламентын баталсан хууль, төсөв бүр хүн ба байгалийг хамгаалж, парламентын хяналт бүр зүгээр нэг тайлан сонсоод өнгөрөх бус харин бодит үр дүн нэхдэг байхад чиглэх ёстой. Энэ ч утгаараа бидний батлах шийдвэр цаасан дээрх хоосон тунхаг бус, амьдралд хэрэгжих амьд хүч байх учиртайг дэлхийн хууль тогтоогч Та бүхэндээ онцлон уриалж байна. Монгол Улсын Их Хурал уур амьсгалын зорилтыг тунхаг төдий бус хуулиар хүлээсэн үүрэг болгон баталгаажуулж, саяхан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлахын зэрэгцээ ой, ус, хөдөө аж ахуйн талаарх хуулиудыг цогцоор нь шинэчилж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт зөвхөн ажиглагч бус, харин бодитой шийдэл гарган хэрэгжүүлэгч байхыг зорьж байна.Бид хэлсэн үгэндээ эзэн, амласан амлалтаа хэрэгжүүлэгч байхыг чин сэтгэлээсээ эрмэлзэж байна” гэлээ.

Мөн тэрээр тогтвортой хөгжлийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа болон хийх ажлаа танилцууллаа. УИХ-ын дарга “ Манай улс хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулж, эрчим хүчний нийт хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 30 хувьд хүргэх үндэсний томоохон зорилт дэвшүүлсэн.Энэ хүрээнд 100 мянган нарны гэр хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.Монгол айл өрх бүр нарны илч гэрлээр эрчим хүчний хэрэглээгээ хангаж, ногоон эрчим хүч үйлдвэрлэгч, эх дэлхийдээ ээлтэй айл байх зорилт тавин ажиллаж байна.утаагүй эрчим хүч, утааргүй цэнгэг агаар бол бидний ногоон шилжилт хийх манлайллын бодит үр дүн байх болно.Сум болгонд талын цэнхэр нүд болсон нуур, хөв цөөрөм байгуулж, цөлжиж буй газар нутгаа баянбүрд болгохын төлөө хамтдаа бодит ажил өрнүүлэхийг энэхүү хүндтэй индэр дээрээс уриалж байна.

Амлалтаас үйл хэрэгт чиглэсэн эдгээр зорилтыг эдийн засаг, нийгмийн хөрсөнд буулгах эрх зүйн цогц шинэчлэлийг Монгол Улсын парламент бүс нутагтаа манлайлан хэрэгжүүлэх болно! Мөн парламентын хяналтыг шинэ шатанд гаргаж, байгаль орчны төсөв, бодлогын хэрэгжилтэд цахим шилжилт хийсэн “Үр дүнгийн платформ”-ыг нэвтрүүлэн, айл өрх бүрийг ногоон эрчим хүч үйлдвэрлэгч болгох сэргээгдэх эрчим хүчний реформыг эхлүүлээд байна.Ингэснээр бид уур амьсгал, ус, газар, бэлчээрийг том зургаар нь, нэгдмэл тогтолцоогоор харж, “Амлалтаас үйл хэрэгт” шилжих манлайллыг бодит үйлдлээр батлан харуулахыг зорьж байгаа юм.НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан энэ үед Монгол Улс санаачлан “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг дэвшүүлж байна.Бэлчээрийн тогтвортой менежментийг санхүүжилттэй уялдуулах энэхүү хөтөлбөр нь зөвхөн Монголын бус, хуурай бүс нутгийн улс орнуудын парламентын хамтын бодлогын чиг баримжаа болох ёстой.Энэ удаагийн форумаар бид “Парламентын гишүүдэд зориулсан үйл ажиллагааны аргачлал”-ыг батлан гаргах бөгөөд энэ нь улс орнуудын хууль тогтоогчдын бодит ажилдаа хэрэгжүүлэх хамтын замын зураг болох учиртай” гэлээ.

Мурали Туммарукуди: Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна

Дараа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди үг хэлэв.Тэрээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс өндөр түвшинд зохион байгуулж, энэхүү парламентын түвшний дээд хэмжээний чуулга, уулзалт өргөн хүрээнд болж буйг онцлон тэмдэглээд форумын үр дүнд парламентын шийдвэр гаргах түвшинд бодит үйл хэргийг амьдралд нэвтрүүлэх боломж бий болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн дэлхийн улс орнууд 2010-2022 оны хооронд 1.2 тэрбум гектар га газрыг нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан хэдий ч одоогийн байдлаар 20 хувь буюу 200 сая га газрыг нөхөн сэргээгээд байгаа тул энэхүү дээд түвшний парламентын форумыг зохион байгуулж байна гэв. Эцэст нь УИХ шийдвэр гаргах түвшинд хийж, хэрэгжүүлэх олон асуудлууд байгааг Мурали Туммарукуди онцлоод гэхдээ Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хэн юу хэлэв?

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-COP хурлын үр дүнг хоёр үзүүлэлтээр хэмжих ёстой. Нэгдүгээрт, хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт босгосон бэ, хоёрдугаарт, хурлын үеэр эхлүүлсэн яриа хэлэлцээ, амлалтыг цаашид бодит төсөл болгосон уу гэдгээр нь авч үзэх ёстой. Өнөөдөр дэлхийн 23 улсын парламентын 25 гишүүн хүрэлцэн ирж, парламентын форум зохион байгуулж байна. Бусад улсын парламентын гишүүдтэй харилцан туршлага солилцоно.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Банкууд нийлж усны төслүүдэд хөрөнгө оруулах "Цэнхэр бонд" босгосон. COP17 хурлын хүрээнд манай улс "Усны өдөр"-ийг тусгайлан хөтөлбөрт оруулж, хэлэлцэж байна. Усны асуудалд мөнгө босгох амархан. Харин геополитийн асуудал болохоороо гацчихдаг. Монгол Улс бол Азийн усны эх болсон нутаг.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж:

-Монгол Улс, тэр дундаа говийн бүс нутаг маань цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол зэрэг зовлонг туулж байгаа энэ үед ийм олон улсын санаачилга Монгол Улсад ирж, хамтын ажиллагааны боломжийг ярилцаж байгаа нь бидний хувьд давуу тал гэж харж байна.Ялангуяа Өмнөговийн онцлогт тохирсон газрын доройтлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, гангийн эрсдэлийг урьдчилан бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын хамтын ажиллагаа, техник технологи, санхүүжилтийн боломжтой холбох хэрэгтэй.Манай Улс энэхүү санаачилгад оролцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын түвшинд ярьж, ажил хэрэг болгох боломжийг цаашид судлах нь зүйтэй.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад
Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад
 
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

И.Маск америк хүүхэд бүрд хоёр хувьцаа өгнө

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Украинд олгох 45 тэрбум еврогийн зээлийг хэлэлцэж байна

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

Д.Баярхүү: Эрмэлзэх 10 зүйл ба тусгаар тогтнол (2)

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Дайн дууссан ч дахин дэгдвэл төлөөсийг нь хэн төлөх вэ?

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Ж.Баярмаа: Засаглалын тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг би эсэргүүцэж байгаа

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг уих-д өргөн мэдүүлнэ

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

“Парламентын засаглал л тусгаар тогтнолын баталгаа” гэдэг бол хуурамч суртал ухуулга

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Б.Энхтуул: 36 жилийн түүхт “Юна Алтан од” багийн дэмжигчдийн сэтгэлийг ялалтаар хариулна

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

Их гүрнүүд дэлхийн энх тайвныг хангахад чухал үүрэгтэй гэжээ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

ХҮН намаас Ерөнхийлөгчид Т.Доржханд нэр дэвшинэ

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

“Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Хайрт орос ах нь монголчуудыг Украины дайны махны машин руу...

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

Баабар: Борис Пастенакийг зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

Т.Ариунзаяа дэлхийн аварга боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

“Эмээгийн алдар” одонтой болъё

“Эмээгийн алдар” одонтой болъё

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

УИХ-ыг тарааж, УИХ-ын ээлжит бус сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулъя

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Евсиков элчин сайдын яриа үнэн үү?

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

Д.Амарбаясгалан намаа бодож, эв нэгдэл, ойлголцлын талд зогсож байна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

OTP банк Монголын арилжааны банкинд бяцхан хөрөнгө оруулахгүй, худалдаж авна

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

Г.Нарангэрэл:Богд банк 1.3 тэрбум төгрөгөөр байр давхардуулан зарж үйлчлүүлэгчээ залилсан

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​