Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилжээ. Түүнийг одоогоор ямар шалтгаанаар баривчилсан нь тодорхойгүй байна.
Чухам ямар асуудлаар шалгаж байгаа талаар одоогоор мэдээлэл авах боломжгүй байна
Түүнтэй хамт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдлагууд зэрэг 10-аад хүнийг саатуулсан байна.
"Монголросцветмет" нь Монгол, Орос хоёр улсын хувь эзэмшлийнх бөгөөд хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт улсдаа тэргүүлэх зэргийн компани юм. Мөн хилээр төмрийн баяжмал их хэмжээгээр гаргаж худалдан борлуулдаг учир энэ асуудлаар шалгагдаж байж болзошгүй юм байна.