fbpx Б.Чойжилсүрэн та яасан ханаж цаддаггүй юм бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 57 секунд

Б.Чойжилсүрэн та яасан ханаж цаддаггүй юм бэ?

УИХ-ын гишүүн Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн та их баян хүн, бас их ажилсаг мундаг хүн. Бас таныг шуналтай хүн байх гэж бид бүхэн ойлгож байна. Яагаад гэвэл та Өмнөговь аймагт нүүрс ухлаа ч гэх шиг, Тос тосон бумбын ордыг нураалаа ч гэх шиг, Төв цэнгэлдэхийн ойг сүйтгээд "Japan Town"- ны газрыг булаагаад, Нарны гүүрний олон нийтийн гэгддэг газрыг хувьдаа өмчлөөд авсан гэж дуулдах юм. Энэ бүхэн үнэн эсэхийг мэдэхгүй. Хэрвээ үнэн бол та яасан ханаж цаддаггүй ах вэ.

Чойжилсүрэн ах таны эзэмшлийн "Хурд групп" Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зургийг өөрчилж, "Эм Би Би Ди" ХХК-ийн Есөн- Эрдэнэ хороолол, "Наран" ерөнхий боловсролын дунд сургуулийн урд талаар гурван метр өндөртэй тоосгон хана барьсан.

Ингэж Их хурлын гишүүн, эрхэм ноён, Монголын толгой баячуудын нэг Чойжилсүрэн та манай сургуулийн хүүхдүүд бид бүхний эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох Үндсэн хуулиар олгогдсон эрхийг маань ноцтойгоор зөрчиж, бид бүхнийг үл тоож байна. Та Монголынхоо ирээдүйг боддоггүй юм уу. Монголд өнөөдөр хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг та мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Дөнгөж хоёрхон хоногийн өмнө Бэлхийн тэнд аав, ээжээсээ зайрмагны мөнгө аваад зайрмаг авахаар гүйж явсан ах, дүү хоёрыг урсгал сөрсөн машин дайрч амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Тоглоомын талбайдаа тоглож байсан хүүхэд хаалганы төмрөнд даруулж амиа алдлаа. Эмийн санд очсон хүүхэд тогонд цохиулж амиа алдлаа. Сүүлийн хэдхэн хоног дараалан болсон энэ аймшигт хэргүүдийг хараад бид бүхний сэтгэл шимширч байна.

Бидэнд өнөөдөр амьд явах баталгаа алга байна. Бүр сүүлдээ сургууль руугаа орж, гарах эрхээ ч хасуулж байна. Танай компанийн балгаас болж эрдэм боловсрол олж авахын тулд бид хэдэн давхар хаалга дамжиж, гурван метр босгосон цементэн ханыг нь нэвтэлж замаар гарч байна. Та адилхан үр хүүхэдтэй хүн байх. Сурч боловсрохын төлөө зүтгэж яваа бид бүхнийг бодож хайрладаггүй юм уу. Мөнгө, эрх мэдэлд дургүй хүн гэж юу байхав. Баян байгаа нь, мөнгөнд дуртай байгаа нь таны буруу огтхон биш. Гэвч та төрийн түшээ хүний хувьд хууль журмаа дээдлээч ээ.

Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2014 оны зургадугаар сарын 17-ны өдрийн захирамжаар "Эм Би Би Ди" ХХК-д орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгосон байдаг. Үүний дагуу 12 давхар 642 айлын орон сууц, дөрвөн давхар үйлчилгээний барилга барих зөвшөөрлийг олгосон байна. Тэгэхдээ "Эм Би Би Ди" ХХК-ийн Есөн-Эрдэнэ хотхоны болон үйлчилгээний төвийн барилгын орц, гарцыг Нарны хорооллын хойд зам руу гарахаар ерөнхий төлөвлөгөөг баталсан аж. Гэвч танай "Хурд групп"ХХК Нийслэлийн ерөнхий төлөвлөөгөөний газраас баталсан зургийг өөрчилсөн. Ийм хууль бус үйлдлийг чинь бид дэмжихгүй ээ. Тантай тэмцэнэ ээ. Олон зуун хүн, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Эрхэм гишүүн та хүний төлөө, ирээдүй хойч үе хүүхэд багачуудынхаа төлөө "За" гэж хэлээч ээ. Сургуулиасаа гэртээ ирэх хооронд та бүхнийг шуналтай гэж хэлж болохоор байдлаас болж бидний амь нас эрсэдвэл хариуцлагыг нь хэн хүлээх юм бэ. Хэрвээ хүүхэд машинд дайруулбал аав, ээжийнх нь амыг та мөнгөөр хаачихна гэж бодож байна уу. Хүнд үр хүүхдээс нь илүү үнэт баялаг байдаггүйг та мэднэ дээ. Батболд захирал та хоёрын асуудал тэндээ л юм байгаа биз. Бид ямар ч байсан эрхийнхээ төлөө тэмцэх болно гэдгээ хэлье.

 

 

"НАРАН" СУРГУУЛИЙН 4А АНГИЙН ХАМТ ОЛОН

Сэтгүүлч Б.Жаргалмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ
Сэтгүүлч Б.Жаргалмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​