fbpx АЛУНГОО ЭХИЙН СУРГААЛИЙН БАЯР 7-Р САРЫН 28-30 ӨДРҮҮДЭД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 57 секунд

АЛУНГОО ЭХИЙН СУРГААЛИЙН БАЯР 7-Р САРЫН 28-30 ӨДРҮҮДЭД

 

 2002 оноос хойш энэхүү баяр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд тогтмол зохион байгуулагддаг болсон юм.

         “Монголын нууц товчоо” зохиолд тэмдэглэгдэн үлдсэн Алунгоо хатны төрсөн нутаг Аригийн гол тус сумын нутгаар дамнан урсдаг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдгаас улбаалан 1992 онд Алунгоо хатны дурсгалын хөшөөг 3м өндөртэйгөөр Аригийн голын урд талд Тарагны овоо хэмээх бяцхан өндөрлөг дээр босгосон түүхтэй. Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-иш зохиож, өөрөө урласан гэдэг. Уг хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг юм.

    Чингис хааны мэндэлсэний 840-н жилийн ой тохиосон 2002 оны 8-р сарын 28-29-нд "Алунгоо эхийн сургаалийн баяр"-ыг анх Чандмань-Өндөр сумын Засаг дарга, түүхч-судлаач Х.Энхтүвшингийн санаачлагаар тэмдэглэж эхэлсэн бөгөөд баярыг Чандмань-Өндөр сумын ЗДТГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын саран ээж нийгэмлэг, Чингис хааны холбоо хамтран зохион байгуулдаг уламжлал тогтон, Монгол түмний тэмдэглэн өнгөрүүлдэг олон олон баяруудын дундаас "Хатан ээжийн сургаалийн баяр" гэдгээрээ онцлог  өвөрмөц арга хэмжээ болж 4 жил тутамд зохион байгуулагдаж төлөвшсөн юм.

     "Монголын нууц товчоо"-нд бичсэнээр Алунгоо бол Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх буюу монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий юм. Түүний эцэг нь хорь түмдийн ноён Хорилдай мэргэн, Алунгоо Добу мэргэний гэргий болж Бэлгүнүдэй, Бэгүнүдэй гэдэг 2 хөвгүүн төрүүлсэн. Добу мэргэнийг нас барснаас хойш Буха Хатаги, Бухату-салжи, Бодончар мунхаг гэдэг гурван хүү төрүүлжээ. Нэгэн өдөр их хоёр хөвүүн нь “Эр хүн үгүй атал эд гурван хөвүүдийг төрүүлэв. Тэд лав Маалиг баягуудай хүмүүний үрс биз” хэмээн эхээ сэжиглэх үгсийг сонссон Алунгоо эх 5 хөвгүүнээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжгээд сум өгч үүнийг хугал гэхэд нь бүгд амархан хугачиж орхив. Бас 5 сумыг нийлүүлж багцлаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдоод хугалж эс чадав. Алунгоо эх:

       "Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хялбархан дийлдэх болно. Эв эеэ нэгтгэвэл тэр багласан сум мэт бөх болж хэнд ч хялбар дийлдэхгүй" хэмээн сургасан нь энэ цагт ч Монгол түмний оюун санаад үнэт, нандин сургааль болон өвлөгдөн уламжлагдаж, ирсэн юм. Алунгоо хатан ээжийн ЭВ ЭЕ-ийн сургааль ийм буюу.

       “Алунгоо нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, үс хийгээд бие гоо үзэсгэлэнт, дуу яруу, бие нарийн, тэгш шулуун, биелэг чанар бүрдсэн” хэмээн их түүхч хамба Ишбалжир түүхэнд бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг.

    Ийнхүү Хөвсгөлчүүд, тэр дундаа Ариг усны Урианхай ястнуудын хүсэн хүлээдэг уламжлалт баяр болсон Алунгоо эхийн сургаалийн баяр дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдсаар, жилээс жилд цар хүрээ, агуулга, үр өгөөж нь өсөн нэмэгдсээр байна.

2014 онд Улсын Харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын начин А.Батмөнх үзүүрлэв 

      Энэ жил уг баяр 2018- оны 7-р сарын 28-аас 30-ны өдрүүдэд болох бөгөөд нутгийн зон олон ЭВ ЭЕ-ийн баяртаа зориулж бэлтгэл ажлуудаа бүрэн хангажээ.

        Уг баярыг зорин Хөвсгөл аймгийн бусад бүх сумдаас зочид төлөөлөгчид хүрэлцэн очдог бөгөөд, газар газрын Урианхай ястнууд болон хилийн чанадаас Буриад, Өвөрмонгол болоод бусад улсын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, жуулчдын анхаарлыг татсан сайхан баяр наадам болдог тул мэдээллийг уншиж буй эрхэм та ч бас Монголчууд бидний өндөр дээд эмэг Алунгоо хатны сургаалийн баярт оролцон, хүндэтгэл үзүүлэх боломжтой юм.

Сэтгүүлч Ю.Шүрэнцэцэг

Өнөөдрийн зурхай
Өнөөдрийн зурхай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​