fbpx Б.ЖАРГАЛСАЙХАН: ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОСЧ ИРЭЭД АЛГАДЧИХ БАЙСАН ЮМ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 55 секунд

Б.ЖАРГАЛСАЙХАН: ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОСЧ ИРЭЭД АЛГАДЧИХ БАЙСАН ЮМ

Өнгөрсөн хоногуудад орсон усархаг борооны улмаас Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын нэг давхар усанд автаж, Австрийн Засгийн газрын зээлээр авсан хорт хавдар эмчлэх туяаны аппарат гэмтсэн тухай мэдээлэл гараад буй. Уг аппарат нь  гурван сая ам.долларын үнэтэй бөгөөд аппаратыг засахад 400 орчим мянган ам.доллар шаардлагатай юм байна.

Тэгвэл Монголд ганцхан байдаг хорт хавдартай хүмүүсийг эмчилдэг ийм үнэтэй аппарат үерийн усанд автаж гэмтсэн тухай асуудалтай холбогдуулан “Буян”-гийн Жаргалсайхан фэйсбүүк хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Нэг нөхөр босч ирээд "Хавдар судлалын үндэсний төвийн зооринд байсан гурван жил болсон гурван сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр авсан туяаны аппарат усанд автаад эвдэрчихлээ" гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх таг дуугүй сонсоод байна.

Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав "Энэ аппаратыг засахад 400 сая гаруй төгрөг хэрэгтэй. Ерөнхийдөө 3-4 сарын хугацаанд засна" гэлээ. Хэрвээ би Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босч ирээд алгадчих байсан.

Тус эмнэлгийн дарга Чинбүрэн "Маш чухал, олон хүний амь насыг аврах аппарат эвдэрчихлээ" гэж ярив. Би сурвалжлагч байсан бол "Та тэр үнэтэй аппаратаа үерийн уснаас хамгаалах гэж та бүхэн яаж тэмцэв. Хэдий үед нь мэдсэн вэ" асуух байлаа.

Миний ойлгосноор үнэтэй аппаратаа түгжээд мартчихсан чинь нэлийсэн усан дунд байсан байж. Манай үйлдвэрийн дээврээс ус гоождог байсан бол ноолуурын машин дээрээ гялгар уут ч болохнээ гэрээсээ хөнжил авчирч тавиад харуул, үйлчлэгч нараа хувин алчуур бариулаад 24 цаг зогсоочихно. Юу унтах. Үхэх сэхэхээ үздэг юм байгаа биз дээ. Захирлынх нь яриагаар хэзээ хойно Онцгой байдлын ус сордог машин дуудаж. Ураны цацраг хянах үүрэгтэй Цөмийн энергийнхэн шуугиж ирээд "За ашгүй ажил гарлаа" гэсэн байртай 400 сая төгрөгөөр засна гэж мэдэгдлээ. Ямар эд ангий гэмтсэн, цацраг алдсан зэргийг мэдээгүйгээ хэлээд байгаа хэрнээ шүү.

"Соц" нийгмийн үед хариуцлагагүй зуд гэдэг зүйлээс болж олон хүн ажилгүй болдог, арга хэмжээ авахуулдаг байв. Тухайлбал цасаа цэвэрлээгүй, бохир заваан байсан гэх мэт. Одоогийнхоор бол нүдэнд өртөхөөрөөгүй жижиг сажиг зөрчлүүд байлаа. Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэвчээртэйг гайхав. Баян-Өлгийд ус зайлуулах сувгийн мөнгө өгсөөр байтал бариагүй нөхөр өөдөөс нь хараад сууж байх юм. 200 гаруй айл орон гэргүй болж хүний амь нас эрсдчихээд байхад шүү. Би байсан бол "Чи хувин бариад ус зайлуул" гээд хөөгөөд гаргах байлаа.

1990 оны эхээр бол арван жилийн төсөвтэй тэнцэх 3 000,000   ам.долларын улсын хөрөнгө эвдчихээд юу ч болоогүй мэт унзад хоолойгоор мэдээлэх сайд дарга нар, ус зайлуулсанд тусалсан Онцгойгийнхонд талархал илэрхийлэх захирал Чинбүрэн нарт санаа зовж байгаа шинж харагдсангүй.У.Хүрэлсүхийг нөгөө "сэлмээ" гаргаж ирээд зам тээвэрийн, Шадар сайдыг, Эрүүл мэндийн сайдыг цавчаад хаячих болов уу гэж харж суутал тэгсэнгүй дээ. Аргагүй л тэвчээртэй хүн юм" гэжээ.

ТӨРИЙН БАНК МОНГОЛД АНХ УДАА РЕПО ХЭЛЦЭЛ ХИЙЖ ВАЛЮТЫН ЭХ ҮҮСВЭР ТАТАЖ ЧАДЛАА 

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​