fbpx Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 39 секунд

Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл газрыг онгичиж, хөрсийг нь эрүүлж нутаг орноо сүйдэлж дууслаа. Уг нь өнгөрсөн хугацаанд олон ч хэвлэлүүд НИНЖА нартай холбоотой ноцтой мэдээллийг таны сонорт хүргэж байсан ч нэг их ач холбогдол өгөөгүйн улмаас НИНЖА нарын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч маш олон хүн амь насаа алдчихлаа.

Монгол хүний эрдэнэт амь нас өнөөдөр төрийн хараа хяналтгүйн улмаас үнэгүйдэж, зарим сонирхолын бүлгийн эрх ашигт хэлмэгдэн хохирсоор байна. Ингэж хэлэхийн учир нь сүүлийн үед аймаг орон нутгийн удирдлагууд НИНЖА нартайгаа үгсэн хуйвалдаж, нинжа нарын уул уурхайд баримтлах ёстой наад захын  хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн горим, стандартын дагуу ажиллах нөхцөлөөр хангаагүйн улмаас амь насаа алдсан олон хэргийг нам дарж, олны хэл амаас нууж байна.

Хэдий муу нэртэй луу данстай ч НИНЖА нар хүн. Тэдний энэхүү хууль бус үйлдэлд төр засаг анхаарлаа хандуулахгүй бол маш олон гэр бүл хагацал зовлон үзээд зогсохгүй нутаг орон, байгаль дэлхий, мал хуй гээд маш олон зүйл тэдний золиос болж экологийн сүйрэлд орж эхлээд байна. Монгол хүний амь гэдэг юу юунаас илүү чухал. Гэтэл хүний амь нас эрсдчихээд байхад тухайн аймаг, орон нутгийн удирдлага хийгээд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт байгаа нь хачирхалтай. Хэрвээ аймаг орон нутагт нь байнга хүний амь нас эрсдээд байгаа тухай олон нийт мэдвэл тэд дараагийн удаа сонгогдохгүй гэсэн болгоомжлол бий учраас ийнхүү аашилж буй хэрэг гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй л болов уу.

НИНЖА нар мэдээж тухайн аймаг орон нутгийн уугуул иргэд. Тэд хэчнээн хариуцлагагүй загнаж нутаг орноо сэндийчиж улсад их хэмжээний хохирол учруулсаныг мэдсэн ч улс төрчид өөрсддөө дайсан бэлдэж дараагийн сонгуульдаа хар толбо үлдээхгүй гэсэн ахархан бодлыг  тээж, асуудлыг шийдэх нь битгийг хэл нинжа нарыг дэмжээд чимээгүйхэн сууж байгаа нь харамсалтай.

Тиймээс л нутгийн НИНЖА нар орон нутгийнхаа удирдлагуудтай үгсэн хуйвалдаж улсад татвар төлж буй хууль ёсны компаниуд руугаа бүлэглэн дайрч, том дарга нарын ашиг сонирхлыг гүйцэлдүүлж ийнхүү олноороо хорвоогоос цаг бусаар хальж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Налайх дүүргийн  III хороо сүмбэр худаг ХХК-ийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Хамтдаа” нөхөрлөлийн гишүүн Б гэгч  санаандгүй байдлаар  шороонд даруулж амиа алдсан. Мөн  Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нэгдүгээр баг “Хөлийн холбоо” гэх газарт “ББГ АНДУУД” нөхөрлөллийн уурхайд ажиллаж байсан иргэн К мөн л шороонд даруулж нас барсан.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд  энэ сарын 20-нд  Дархан-Уул аймгийн Шарын гол суманд сумын Шар хөндий хэмээх газарт  алт олборлож байсан 40 настай эрэгтэй А, 53 настай эрэгтэй Д нар амиа алдсан. Сүхбаатар аймгийн зүүн хойд зүгт 18 километр газар байрлах Төмөртэй гэх газарт иргэн О шороонд дарагдаж нас барсан. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд нинжа нарын нийлж байгуулсан “ХАМОД” нөхөрлөлийн иргэн А нь шороонд даруулсан байдалтай олдсон бол, иргэн О нь 29 настай эрэгтэй нүхэнд цогцос нь хэвтэж байсныг олсон байна. Тэдний ар гэрт нөхөрлөлийнх нь зүгээс нөхөн олговор гэж 10 сая төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө өгдөг байна. Мөн Баянхонгор аймагт хувиараа ашигт малтмал олборлож байсан 28 настай эрэгтэй Ж гэгч иргэн олборлолт хийж байх үедээ нүхэнд унаж амь насаа алдсан байна. Баянхонгор аймагт л гэхэд он гарснаас хойш дөрвөн хүний алтан амь эрсдэж гамшгийн хэм­жээнд хүрчихээд байна.

Эдгээр цаг бусын үхлүүд бүгд хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн горим, аюулгүй ажиллагааны стандарт мөрдөөгүйгээс болж амиа алдсан гэдгийг харуулж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг НИНЖА нарын асуудалд анхаарлаа хандуулаачээ хэмээн хэвлэлүүд захиж, бичиж байсан юм. Хамгийн эмгэнэлтэй нь тэдний байгуулсан нөхөрлөл гээч нь нөхөн олговор нэрээр НИНЖА нарынхаа амь насыг 10-н сая төгрөгөөр үнэлж байна.

Тэгэхээр НИНЖА нарыг өдөөн турхирч тэдний гэр бүлийг амьдийн зовлонд унагаасан нөгөө Засаг дарга нар яагаад хариуцлагаас мултарч хэргийн гадна үлднэ вэ. Дээрх хэлсэнчлэн Баянхонгор аймагт он гарсаар дөрвөн хүний амь нас эрсдчихээд байхад тус аймгийн удирдлагууд яагаад энэхүү ээлж дараалан амиа алдсан дөрвөн хүний хэргийг нуун дарагдуулна вэ. Яг үнэндээ тус аймгийн Засаг дарга түүний хамсаатнууд нь нутгийн НИНЖА нараараа төрөөс албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудаа дарамтлуулж, хуулийн хүрээнд ажил эрхлэх боломжийг нь хаагаад удаж байна.

Тиймээс Монгол хүний амь настай холбоотой энэ асуудалд Ерөнхий сайд та анхаарлаа хандуулж,асуудлыг хуулийн дагуу цэгцэлж өгнө үү.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Эх сурвалж: 

"Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ
"Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​