fbpx Хамба лам Д.Чойжамцын туслах Б.Бүрнээ танхайн хэргээр яллагдагчаар татагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 25 секунд

Хамба лам Д.Чойжамцын туслах Б.Бүрнээ танхайн хэргээр яллагдагчаар татагджээ

Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх амар амгаланг эрэлхийлж үргэлжид асралын сэтгэлээр буян үйлдэн тоост хорвоогийн хоосон чанарыг гэтэлгэх нь бурханы шашны гол философи байдаг. Энэ үүднээс буддын шашныг хамгийн энэрэнгүй шашин хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсон. Бурханы шашинтай хүн бусдад энэрэл нигүүслээ харамгүй харуулж, үйлийн үрийн сургаалийг дагаж, учир шалтгааныг магадлан таньж, амар амгаланг олохыг амьдралын зам мөр болгон үлгэрлэн биелүүлэх учиртай. Дээрхийн гэгээнтэн 14-р далай Данзанжамц “Сүм хийдэд очиж ном хурах нь тийм ч чухал биш, таны толгой өөрөө сүм, сэтгэл чинь ном байх ёстой юм шүү дээ” гэж хэлсэн байдаг. Тэр ч байтугай Монголд ирээд явахдаа монголчуудын аж амьдрал, ядуу зүдүүгээс илүү бурханы номоо огоорч буй монгол лам нарыг хатуухан шүүмжилчихээд явсан удаатай. Гэтэл Дээрхийн гэгээнтний захиас гэрээс монгол лам нарын нэг чихээр ороод нөгөө чихээр нь гардаг бололтой. Хувраг дээлээ өмсчихөөд л хүн хулхидна,  эд зүйлс хулгайлна, сүсэгтэн олноо хууран мэхлэнэ, сүүлдээ бүр хүүхэн хүчиндэх боллоо. Хэдэн жилийн өмнө лам нарын чихийг халууцуулсан  хэрэг гарсан байдаг. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат хамба лам “О” нь бага насны охин “А” гэгчийг 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл удаа дараагийн давтан үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хүчирхийлсэн, мөн 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр батлан даалтанд өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлджээ. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн 44 настай уг этгээд нь мөрдөн байцаалтаас зайлсхийж явах үедээ нэрээ нууцлан Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байсан ба аймгийн Цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж улмаар 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олж баривчлан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хаалттай хуралдаанаар хянан хэлэлцээд: Шүүгдэгч О гэгчийг бага насны буюу 12 настай охиныг удаа дараа хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 16 жил 6 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэтэл доодохоо захирч чаддаггүй лам нар дахин хүчингийн хэрэг үйлдсэн байдаг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын хийдэд мөргөхөөр очсон охиныг 24-33 насны гурван лам нар бүлэглэн  хүчинджээ. Лам нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт  анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жил 10 хоног хорих ял оногдуулсан билээ. Зөвхөн хүчингийн хэрэгт холбогдсон лам нар ийнхүү өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бол хулгай зэлгий хийсэн,  зодоон нүдээн хийж танхайрсан лам нар цөөнгүй байдаг. Өнгөрсөн жилийн өдийд  Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга, лам Б.Бүрнээ Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийг балмадаар зодож танхайрсан билээ. З.Санждорж хамба Гандантэгчэнлин хийдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын тусгай хөтөлбөр авахаар  очиход Б.Бүрнээ “Манайд хөтөлбөр байхгүй” хэмээн улмаар  З.Санждорж хамбын нүүрэн тус газар нь цохиж уржээ. Харамсалтай нь энэ балмад явдал нь Б.Бүрнээгийн анхны хэрэг ч биш аж. Өмнө нь тэрээр З.Санждоржийг Жанрайсэгийн урд, сүсэгтэн олны өмнө нам цохиод, ухаан алдуулаад унагаж байсан аж. Мөн Далай ламыг ирэх үеэр  арга хэмжээндээ Их хүрээ хийдийг оролцуулахгүй хэмээн хөөж туун, зодон тархинд нь гэмтэл учруулж байсан гэнэ. Шашны нэр хүнд, нэр төрөө бодоод  удаа  дараа Б.Бүрнээг уучилж байсан ч хэрээс хэтэрсэн учир хуулийн байгууллагад гомдол гаргасан аж. Бүтэн жил шалгагдсаны эцэст Б.Бүрнээгийн гэм буруутайг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Одоо шүүхийн шат үлдээд байгаа бөгөөд үнэн мөнөөр шийдвэл хамба лам Д.Чойжамцын нарийн бичгийн дарга лам Б.Бүрнээ танхайрсан үйлдэлдээ ял шийтгэл авах учиртай. Харин Б.Бүрнээ нь хамба ламынхаа нэр хүндээр халхавчлан хэргээ сэгсрэхээр гүйж байгаа сурагтай. Хамба лам Д.Чойжамц, УИХ-ын дарга М.Энхболд нар нэг нутаг усны хүмүүс гэсэндээ ойр дотно нөхөрлөдөг. Харин энэхүү гэм зэмгүй харилцааг Б.Бүрнээ овжноор ашиглаж, хамба ламынхаа нэр хүндийг болох бүтэхгүй олон зүйлд ашигладаг гэнэ. Ийнхүү бусдад хайрлах, нигүүлсэхийг сургаж зөвлөдөг лам нар хэрэг төвөгт орооцолдож шашны нэр хүндийг унагасаар байхад Монголын Бурханы шашинтны тэргүүн Д.Чойжамц бүлх залгисан мэт чимээгүй яваа нь орхимж нөмөрсөн гэмт хэрэгтнүүдээ өмөөрч өөгшүүлсээр байгаа юм болов уу. Далай лам Монголд нэгэнтээ ирээд буцахдаа “Монголын асман лам нар орхимжоо тайлбал зохино” хэмээн хэлсэн байдаг.  Үнэхээр Монголын лам нараас орхимжоо тайлбал зохилтой олон лам байгаагийн нэг нь Д.Чойжамцын туслах Б.Бүрнээ болоод байна.

Г.ДӨЛГӨӨН: ТӨРИЙН БАНК МОНГОЛД АНХ УДАА РЕПО ХЭЛЦЭЛ ХИЙЖ ВАЛЮТЫН ЭХ ҮҮСВЭР ТАТАЖ ЧАДЛАА
Г.ДӨЛГӨӨН: ТӨРИЙН БАНК МОНГОЛД АНХ УДАА РЕПО ХЭЛЦЭЛ ХИЙЖ ВАЛЮТЫН ЭХ ҮҮСВЭР ТАТАЖ ЧАДЛАА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​