fbpx Сураггүй болоод 36 хонож буй охины Монголчуудад өгч буй СЭРЭМЖЛҮҮЛЭГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 57 секунд

Сураггүй болоод 36 хонож буй охины Монголчуудад өгч буй СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Хүүхэд алга боллоо гэх дуудлага ирсэн даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлдэг болгоё

Наймхан настай, нялх жаахан охин гэрийнхээ үүднээс шахуу алга болоод 36 хоночихлоо. Монголын хууль хяналтынхан, тагнуул, цагдаа, тусгайгийнхан гээд нарийн мэргэшсэн бүх шатны байгууллагынхан эрж хайж байгаа ч бүдэг бадаг сураг ч гаргаж чадсангүй, өнгөрсөн хугацаанд.

Монгол хүн бүр ээжийнхээ өврөөс гараагүй шахам нялх охиныг олдоосой, ээж, аавдаа эсэн мэнд хүрээд ирээсэй хэмээн залбирч байгаа. Гэхдээ Д.Сэржмядаг охины алга болсон энэ хэрэг монголчуудад хэд хэдэн чухал зүйлийг анхааруулахын зэрэгцээ мартаж болохгүйг хэлж байх шиг.

Түүний хамгийн түрүүнд сануулж буй зүйл бол Монголд хүүхэд хулгайлах гэмт хэрэг нэгэнт бий болсныг нийтэд тэр зарлалаа. Охиныг алга болсонтой холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд хэчнээн хүүхэд алга болж, хэд нь олдсон талаарх тоо баримтыг албаныхан ил болгож эхэлсэн. Алга болсон хүүхдүүдийн хэчнээнийг танихгүй хүн авч явж, зүй бус үйлдэл гаргасныг ч олон нийт сонсож эхлэв.

Тодруулбал, өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд 70 хүүхэд алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэний 24 нь эрэн хайх ажиллагаа эхэлснээс 3-7 хоногийн дотор олдож, 46 нь өнөөг хүртэл ор сураггүй алга болоод байна. Тэд хаачсан бэ.

Үүнээс гадна эцэг эхчүүд болон хуулийнхан бага насны хүүхэд алга болсон, олдсон, олдсон ч хэн хэрхэн хаана ямар байдалтай байлгаж байсан тухай мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлсэн нь нийт эцэг, эхчүүдэд аюулын харанга дэлдэж, “Хүүхдээ анхаар” гэсэн сэрэмжлүүлэг болж байна.

Дараагийн том сануулга бол Монголын хууль, хяналтын байгууллагынхан, мэргэшсэн тагнуул, тусгай албаныхны чадвар бодит байдал дээрээ үнэхээр муу байгааг илчлээд өглөө. Найман настай хүүхэд гэгээн цагаан өдөр гэрийнхээ үүднээс шахуу алга болчхоод байхад өнөөдрийг хүртэл нэг ч ажиг сураггүй суугаа нь Монголын хууль хяналтынхны бодит дүр төрх яах аргагүй мөн. Тэд охиныг эрэн хайж эхэлснээс хойш буюу өнөөдрийн байдлаар нийтдээ 33 хоног Замын-Үүд суманд тусгай ажиллагаа явуулж байна.

Тодруулж хэлбэл, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг буюу Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах албаныхан, Тагнуулын албан хаагч нар, Дорноговь аймгийн Эрүүгийн төлөөлөгч нарын бүрэн бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайж буй.

Түүнчлэн тус аймгийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1,200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, 118 тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаанд оролцож, Замын-Үүд сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4,947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалгасан гэж буй.

Мөн тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж, ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн гэж байгаа.

Өөр нэг сануулж буй зүйл нь Монголын төр, хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүд ямар ч тендерийг дүрэм, журмаар нь хийдэггүйг охин алга болоод байгаа үйл явдал илчилж байна. Энэ бол Монгол Улсын бүхэл бүтэн урд хилийн ганц том бүс болох Замын-Үүд суманд ажилладаг хяналтын камер байдаггүйг, камер тавьсан компани тендерийн мөнгө идсэнийг зарлаад авлаа Ганцхан Замын-Үүд суман дахь ажиллагаагүй хяналтын камер бус нийт аймаг, сумын нутагт улсын төсвөөр тавигдсан камеруудыг дахин шалгуулах, ажиллагаагүйг нь засуулах, өөртэйгөө адил бяцхан хүүхэд, багачуудыг аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлын эхлэлийг энэ үйл явдал мөн л тавилаа.

Хэрвээ тус сумын хяналтын камерууд ажилладаг байсан бол бяцхан охиныг камерын бичлэгээр шүүгээд л хэн гэгч, хаанаас хэрхэн авч явж байгааг түвэггүй илрүүлэх байлаа.

ХҮҮХЭД АЛГА БОЛСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ИРСЭН ДАРУЙД ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛДЭГ БОЛЪЁ

Манай хууль хяналтынхан тухайн иргэн, хүүхдийг ар гэрийнхнээс нь алга боллоо, олдохгүй байна гэх мэдээлэл, дуудлагыг цагдаагийн байгууллагад өгснөөс 72 цагийн дараагаас эрэн хайх ажиллагааг албан ёсоор эхлүүлдэг. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг, ялангуяа бага насны хүүхдийг бусдын гарт амиа алдах, тарчлан зовох, жигшим гэмт хэргийн хохирогч болох, айж ичсээр амиа хорлох хугацаа энэ 72 цагт хангалттай өрнөдег гэсэн үг. Ийм жишээ цөөнгүй.

Хамгийн сүүлийн бөгөөд харамсалтай жишээ бол өнгөрсөн наймдугаар сард нас биед хүрсэн Ж, А нарын хүчирхийлэл, доромжлолынх нь гарт хэрцгийгээр амиа алдсан 13 настай охины хэрэг. Охиныг гэрээсээ гараад ээжийнхээ ажил дээр очоогүйг мэдсэн даруйдаа аав нь Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст өргөдөл гаргаж, охиноо эрэн хайхыг хүссэн байдаг ч цагдаагийн алба хаагчид 72 цагийн дараа хайх ажиллагааг эхлүүлдэг ажлынхаа арга барилыг ягштал баримталдгаа илэрхийлсэн байдаг.

Улмаар охин тэднийг ийн ярилцаж байх хугацаанд, цагдаагийн хэлтсээс нь холгүйхэн байх зочид буудалд тамлуулж, тарчилсаар амиа алдсан юм. Түүнчлэн Замын-Үүд сумын нутгаас алга болоод байгаа Д.Сэржмядаг охиныг ч мөн цагдаагийн алба хаагчид дээрх хугацааны дараа албан ёсоор эрэн хайж эхлүүлсэн. Түүнээс өмнө ар гэрийнхэн нь, нутгийнхан нь хайж байсан билээ.

72 цаг. Энэ бол хэн нэгэн гэмт хэрэгтэн хийгээд ер нь хэнд ч юу л бол юу хийж болохоор, ялангуяа гэмт үйлдлээ нуун далдалчих хангалттай хугацаа. Иймд эрэн хайх ажиллагааг 72 цаг хүлээх биш дуудлага мэдээлэл ирсэн даруйд эхлүүлдэг болгоё, Хууль зүйн сайдаа.

Хүүхэд алга болсон гэх дуудлагын дийлэнхийг “Ах дүү, хамаатныдаа, ангийнхаа хүүхдийнд, найзындаа хүүхэд нь очсон байдаг”-аар дуусдаг тухай цагдаагийнхан хэлдэг, Эрэн хайх ажиллагааг дөнгөж эхлүүлтэл олдчихдог, сүр дуулиан болгон бүх шугам, хэсэгт мэдээлэл егтөл өвөөгийндөө сууж байдаг. Энэ нь цагдаагийнхны цаг тухайд нь эрэн хайх ажиллагааг эхлүүлэхгүй байх нэг том шалтгаан нь, Нөгөөх нь Хүүхдийг эрэн хайх ажлын хэсэг томилогдож, өөр ажил хийж явсан албан хаагч эрэн хайх багт орох, хүн хүч дутах, машин техник хэрэгслээр хайх гэх мэт зардал гардаг. Энэ мэтээр хууль хяналтынханд тоочоод байвал өчнөөн шалтгаан гаргах байх.

Гэвч тэдний эцсийн үүрэг бол ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах ажлаа л хийх шүү дээ. Цагдаа, тагнуул, тусгайгийн ажилчдын ажил үүргийг үүнтэй холбоотойгоор энд дурдах нь илүүц биз. Хамгийн чухал нь хүүхэд алга боллоо гэхэд хууль, хяналтынхан асуудалд эцэг, эхийн сэтгэлээр хандаж, эрэн хайх ажиллагааг тэр дор нь эхлүүлдэг болоход их юм шаардагдахгүйн дээр тэдний ажил үүрэг нь гэдгийг л ойлгуулах хэрэгтэй бололтой.

Гаднын дийлэнх оронд ялангуяа бага насны хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ирсэн даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлдэг. Хууль хяналтынхнаас гадна такси үйлчилгээ, гар утасны үүрэн телефон сүлжээ, зочид буудлуудтай хамтран ажиллаж, эрлээ эхлүүлдэг жишээ цөөнгүй. Тэгэхэд Монгол Улс өдгөө “Хүүхэд чинь хүрээд ирэх ч юм бил үү. 72 цаг хүлээ. 72 цагийн дараагаас ажлын хэсэг томилогдохоор бол томилогдож, эрлийг эхлүүлэхээр бол эхлүүлье” гээд сууж байж болох уу.

Б.ЭНХМАРТ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

О.Баасанхүү МАХН-ын дарга боллоо
О.Баасанхүү МАХН-ын дарга боллоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​