fbpx Ц.Цогзолмаа: Энэ жил улсын хэмжээнд таван сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 0 секунд

Ц.Цогзолмаа: Энэ жил улсын хэмжээнд таван сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орно

ИРЭХ ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-Н ГЭХЭД ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал эцэг, эх, цаашлаад салбарын яамны толгойны өвчин болдог нь нууц биш. Улсын төсөв хөрөнгөөр нийслэлийн аль нэг байршилд сургууль, цэцэрлэгийн барилга эхэлдэг ч явц дундаа ямар нэг шалтгаанаар гацаанд орж удааширдаг. Энэ нь тухайн байршлын оршин суугчдын бухимдлыг төрүүлж, хүүхдийн хичээл сургууль завсарддаг зэрэг олон асуудлыг үүсгэдэг. Үүний адил "Нарны хороолол"-ын шинэ сургууль, цэцэрлэгийн барилгын ажил бүтэн хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа аж. Үүнд тус хорооллын 4000 гаруй оршин суугчид бухимдаж, санал хүсэлт, шаардлагаа холбогдох шат шатны байгууллагуудад хүргүүлсэн байна. Гэвч тус хорооллын шинэ сургууль, цэцэрлэг өдийг хүртэл ашиглалтад ороогүйгээс болж оршин суугчид нь жагсаал зохион байгуулж, тэмцлээ илэрхийлнэ гэж төлөвлөсөн байна. Харин өчигдөр "Нарын хороолол "-д баригдаж буй шинэ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай салбарын сайд өөрийн биеэр очиж танилцан, оршин суугчтай уулзалт хийлж, энэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулна гэдгээ хэллээ.

 

Энэ үеэр Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.

 

-"Нарны хороолол "-ын шинэ сургуулийн барилгын ажил хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж, оршин суугчдын дунд хүлээлт үүсгэсэн гэнэ. Тус сургууль, цэцэрлэг хэзээнээс ашиглалтад орж, сурагчдаа оруулах вэ?

 

-Манай яам, Барилгын хөгжлийн төв, барилгын ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлагууд "Нарны хороолол "-ын эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын статуст оруулан, хүлээж авах ажлыг миний бие танилцуулна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд эцэг, эхчүүд бидэнд санал тавьж байсан. Уг сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын мэдэлд авч, ашиглалтад яаралтай оруулж өгнө үү гэж. Тэгэхээр ирэх сарын 1-ээс өмнө шинэ сургууль, цэцэрлэгт "Нарны хороолол"-ын хүүхдүүдийг бүртгэхээс гадна, ойр орчмын хүүхдийг бүртгэнэ. Ингээд энэхүү сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа албан, ёсоор эхэлнэ. Манай улсад цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангалттай биш байгаа. Гэхдээ манай Засгийн газар энэ онд түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт оруулсан.

 

-Тус сургууль, цэцэрлэг хэдэн хүүхдийн багтаамжтай вэ?

 

-Нийт 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор шинээр бий болж байна. Үүнийг ирэх сарын 1-ээс өмнэ улс хүлээж авбал манай боловсролын салбарт хамгийн орчин үеийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор бий болно. Цаашлаад олон улсын стандартад нийцсэн, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлсэн ийм сургууль, цэцэрлэгийн цогцолборын жишиг тогтоно гэж харж байгаа. "Нарны хороолол" ч гэлтгүй янз бүрийн хотхон, хороололд иргэд шинэ байр авахдаа сургууль, цэцэрлэгтэй эсэхийг шаарддаг. Тиймээс хороолол, хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгохыг бид зорин ажилладаг.

 

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг томилох асуудлыг хэлэлцэх үү?

 

-Тус цогцолборын барилгын ажил үндсэндээ дууссан. Тийм болохоор өнөөдрийн Засгийн хуралдаадаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох тухай яригдана. Ингээд уг асуудал ирэх долоо хоногт шийдэгдчихнэ, энэ сарын 15-аас хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ. Улмаар ирэх сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх юм.

 

-Олон улсын стандартад нийцсэн сургууль,цэцэрлэгийн цогцолбор гэж байна. Үүнийг барихад хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн юм бол ?

 

-Энэхүү сургуулийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр баригддаг сургуулиудтай харьцуулбал өндөр байгаа. Учир нь тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор олон улсын стандартад нийцүүлсэн. Ер нь бид цаашдаа чанаргүй, байнгын засвар үйлчилгээ шаардагддаг сургууль барьж байхаар нэг мөр чанартай материал, туршлагатай компаниар олон улсын стандартад нийцсэн сургуулиудыг барих нь чухал. Дор хаяж тавь, жаран жилийн баталгаатай сургуулиудыг хүлээж авбал жил бүр улсын төсвөөс засварын мөнгө гарахгүй. Тиймээс тус сургуулийн цогцолбор нь манай боловсролын салбарт шинэ жишиг тогтоож өгч байна.

 

-Цаашид нийслэл, хөдөө, орон нутагт дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах ёстой юм бол?

 

-Үнэнийг хэлэхэд өнөөдөр бид төсвийн мөнгөөр бүх асуудлаа нэг дор шийдчих боломж алга. Тиймээс баригдаж буй хороолол бүр сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй байна гэсэн жишиг тогтоож өгөх хэрэгтэй байгаа юм. Улмаар тухайн баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг улсын мэдэлд авч, хувийн хэвшлийн хөрөнгийг графикийн дагуу буцаан олгодог олон улсын жишгийг дагах ёстой. Үүнийг бид цаашид аваад явах бололцоотой гэж үзэж байна. Удахгүй ирэх оны төсвийг ярина. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжийн барьсан сургууль, цэцэрлэгийн барилгыг улс хүлээн аваач ээ гэсэн 5-6 хүсэлт манай яамд ирсэн. Энэ дагуу бид журмыг нь танилцуулж, ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаад авах эсэхийг шийдэх болно.

 

-Удахгүй шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Үүнээс өмнө улсын төсвөөр хаана, ямар сургууль цэцэрлэг баригдаж, ашиглалтад орох вэ. Засвар үйлчилгээг дуусгаж амжих уу?

 

-Нийслэлийн есөн дүүрэгт Боловсролын яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ажлын хэсгийн гол зорилго бол хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусах уу, явц ямар байна вэ гэдгийг шалгана. Мөн шинээр эхэлсэн тендерийн явц ямар байна вэ гэдгийг хянана, шаардлага тавина. Одоогийн байдлаар засвар үйлчилгээний ажил нийслэлийн олон сургуулиудад ид хийгдэж байна Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр есөн цэцэрлэг ашиглалтад орно. Харин орон нутагт шинээр гурван сургууль үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Харин энэ он дуусахаас өмнө нийслэлийн хэмжээнд хоёр сургуулийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орно.

 

-Зарим сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгасан мэдээлэл байна. Тухайлбал, 75 дугаар сургуулийг нураасан гэсэн. Шилжин сургах асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

 

-Шилжин сургах асуудлыг энэ хичээлийн жилээс өмнө харьяа хамран сургах тойргийн хэмжээнд шийднэ. Энэ жил буулгасан сургууль, цэцэрлэг 2020 оны есдүгээр сарын 1-нд дахин шинээр ашиглалтад орох ёстой. Тэр хүртэл гурван жилийн дотор хүүхдийг шилжин сургах асуудлыг шийдвэрлэсэн байгаа.

 

-Энэ хичээлийн жилээс эхлээд салбар яамнаас ямар бодлогын шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна?

 

-Шинээр сургууль, цэцэрлэг барих, засварлах асуудал төлөвлөгөөний дагуу шийдэгдээд явна. Харин боловсролын системийн хувьд сургалтын чанарт илүү анхаарч байгаа. Сургалт чанартай сайн байж ирээдүйд боловсролтой, мэдлэгтэй монгол залуучуудын тухай ярина. Тиймээс сургуулиас өмнөх боловсролын түвшинд бид юу хийх үү, бага, дунд ахлах ангийнханд ямар дэвшил гаргах уу, улмаар дээд боловсролд ямар ахиц гаргаж ажиллах ёстой вэ гэдэг үүднээс ажиллана. Энэ хүрээнд ирэх долоо хоногт бүх сургуулиудын захирал, эрхлэгчдийг хамруулсан сургалт зохион байгуулах болно. Миний хувьд өнгөрсөн жил боловсролын салбарт хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлаа хийж байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн яамтай хамтарч 4-12 дугаар ангийн сурагчдад ордог байсан эрүүл мэндийн хичээлийг энэ жилээс сургалтын хөтөлбөрт тусгаж өгсөн. Эрүүл мэндийн хичээл олон жил таслагдчихсан байсан. Хамгийн чухал хичээлүүдийн нэг. Одоогийн байдлаар эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг, хөтөлбөр бэлэн болсон байгаа. Уг хичээл ороогүйгээс болж хүүхдүүд маань өвчтэй болж, өсвөр насны хүүхдүүдийн дунд бэлгийн замын янз бүрийн халдварт өвчин бий болж байна. Хүүхэд залуучуудын нийгэмд тулгамдсан асуудлыг сууриар нь шийдэхийн тулд эрүүл мэндийн хичээл үнэхээр чухал. Мөн монгол хэл, уран зохиолын хичээлийн цаг багассан байсныг өнөөдөр нэмэгдүүлэх асуудлыг шийдлээ. Үндсэндээ ирэх есдүгээр сарын 1-нд сургалтын өөр орчин, олон улсын стандартад нийцсэн сургалт, багш нарын мэдлэг ур чадвар илүү дээшилсэн байдлаар хүүхдүүдээ угтана. Тиймээс тодорхой шинэ үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

 

-Эцэг эх, сурагч, багш нарт хамгийн хүндрэлтэй байдаг асуудал бол гурван ээлжээр хичээллэх явдал шүүдээ. Энэ жил уг асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Гурван ээлжээр хичээллэх үү?

 

-Жил бүр шинэ сургууль, цэцэрлэг баригддаг ч төдийлөн хүрэлцээ, хэрэгцээг хангах түвшинд хүрч амжаагүй л байгаа. Өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 27 сургуулийн 10 мянга орчим хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг асуудал хэзээ шийдэгдэх вэ гэж эцэг, эхчүүд байнга асуудаг. Уг асуудал ирэх оны есдүгээр сарын 1-нд бүрэн шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл ирэх оны хичээлийн жилд нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй.

 

-Сурагчдын сурах бичгийн чанар, хүртээмжид салбар яамнаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

 

-Сурах бичгийн тухайд чамгүй их ажил хийгдэж байгаа. Гэхдээ ажил хийхэд тийм амар тайван сайхан зүйл байхгүй. Ер нь сурах бичгийг тендерээр явуулдгийг болих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Маш өндөр үнээр ном хэвлэдэг компаниуд хэвлэлээр зодолдож байгааг иргэд мэддэг. Тиймээс цаашид эдийн засаг сайжирч, боломжийн түвшинд хүрээд ирвэл Боловсролын яам дэргэдээ хэвлэлийн үйлдвэртэй болох ёстой юм. Улмаар сурагчдын сурах бичгийг төсвийн мөнгөөр хэвлээд хүүхдүүддээ тарааж өгдөг болох нь зөв. Өмнө социализмын үед энэхүү үйл ажиллагаа явагддаг байсан шүү дээ. Үүнийг бид сэргээх шаардлагатай байгаа юм.

 

 

Э.Мөнх

Бурханы бөх буюу Ренчинбямбын Пүрэвдагва
Бурханы бөх буюу Ренчинбямбын Пүрэвдагва
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​