fbpx Монголын төр хүн хулгайлсан уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 34 секунд

Монголын төр хүн хулгайлсан уу?

Ардчилсан төр эн тэргүүнд гурван чухал үнэ цэнийг хамгаалах үүрэгтэй. Энэ бол хүний аюулгүй байдал, хүний эрх, хүний эд хөрөнгө юм. Хөрөнгийн хувьд Монголын төр нийтийн хөрөнгийг хамгаалахын оронд хуйвалдан завшиж ирсэн. Байгаль орчны яамны үе үеийн удирдлагуудын үгсэн хулгайлсан Богд уулын ар бэл ба бүх ам үүнийг харуулж байна. Нийслэлийн удирдлагуудын завшсан нийтийн эзэмшлийн газруудыг бүр дурдаад ч яахав. Хүний амьд явах эрхийг хамгаалах биш, шууд бусаар хулгайлж байгаагийн тод жишээ нь олон мянган хүний амийг авч буй хотын утаа, авто замын осол, стандартын биш барилгын ажлууд. 

Энэ мэтээр хүний амь нас, аюулгүй байдлыг манай төр засаг хамгаалж чаддаггүй юмаа гэхэд санаатайгаар хорлож, халдаж, хулгайлдаггүй гэж 2018 оны 7-р сарын 27-ны өдрийг хүртэл иргэд бид итгэж ирсэн.

Энэ өдөр Монголын төр хүн хулгайлж, гадаадын улсад явуулахыг оролдов. Харин иргэд цаг алдалгүй мэдэж, нийгмийн мэдээллийн хэрэгслийг ашиглан нэгдэж, энэхүү балмад үйл ажиллагааг таслан зогсоов. 

Жинхэнэ ардчилсан улсад эрх мэдэл ард түмний гарт байдгийг Монголын иргэд харуулав. Асуудлын гол нь хулгайлагдсан хүн нь гадаадын иргэн байгаад биш, харин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хүн бүрт Монголын хууль журам яг ижил үйлчилдэг, бүх хүний дээрх гурван эрх яг адилхан хамгаалагдсан байх ёстойд оршиж байна. Манай улсад хүнийг хулгайлах, эрүүдэн шүүхийг хуулиар хорьсон байдаг.

ХҮН ХУЛГАЙЛСАН ГЭМТ ХЭРГИЙН ЦАГ ХУГАЦААНЫ ДАРААЛАЛ

Турк улсын иргэн, Монголд 25 жил ажиллаж буй, Турк сургуулийн багш Вейсэл Акчайг 2018 оны 7-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод хулгайлав.

  • 09:30 цагийн орчимд тэр гэрээсээ гарч явахад нь үл таних хүмүүс хүчээр барин "Тоёото Алфард" маркийн машинд түлхэн оруулж авч явжээ. Хулгайлсан хүмүүс нь монголчууд байжээ.
  • 09:51 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Турк улсын иргэнийг хүчээр машинд суулган авч явлаа гэсэн гомдол ирлээ.
  • 13:00 цагийн орчимд Турк сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат нийгмийн мэдээллийн хэрэгслээр дүрстэй мэдээлэл хийж, энэ хэргийн тухай нийтэд зарлав.
  • 13:54 цагт Туркийн ТT-4010 дугаартай жижиг онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд зөвшөөрөл авсан цагтаа газардав.
  • 15:30 цагийн орчимд В.Акчайг нисэх буудлын ойролцоо аваачив.
  • 16:00 цагийн орчимд Турк сургуулийн төгсөгчид онгоцны буудалд цугларч эхлэв. Мөн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Лу.Болд зэрэг албаны хүмүүс онгоцны буудалд ирлээ.
  • 17:00 цагт Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Туркийн тусгай үүргийн онгоцыг асуудал тодорхой болтол нисгэхгүй байх санал тавилаа.
  • 18:00 цагт Сөрөг хүчин болох АН эрх баригч МАН-ын Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс энэ хэргийн тухай тайлбар өгөхийг бичгээр шаардав.
  • 20:00 цагийн орчимд В.Акчайг гарыг нь гавлан, толгойг нь битүүлэн, амыг нь скотчдон, бүтэн өдөр хүчээр хорьж байсан этгээдүүд гэрийнх нь орчим машинаас буулгаж хаяв.
  • 21:00 цаг орчим В.Акчай Цагдаагийн ерөнхий газарт очиж, юу болсон тухай мэдүүлэг өгч эхэлжээ.
  • 21:20 цагт дөрвөн хүнтэй ирсэн Туркийн онгоц дөрвөн хүнтэйгээ, захиалсан цагаасаа 3 цаг 20 минут хоцорч Улаанбаатараас хөөрөв.
  • 01:40 цаг орчим Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас В.Акчай гарч, цугларсан олонд товч мэдээлэл хийж, монголчуудад талархаад гэртээ харьсан. Гурав хоногийн дараа 7-р сарын 30-нд Туркийн Гадаад xэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой мэдээлэл хийж “…Өнгөрөгч Баасан гарагт Монгол Улсад болсон үйл явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа гэж нэрлэж байгаад БНТУ гүнээ харамсаж, энэхүү үндэслэлгүй мэдээллийг эрс няцааж байна” гэв. 

Энэ бүх үйл явдлын гинжин холбоог хөөж үзээд БНТУ ба Монгол Улсын тагнуулын байгууллагууд харилцан тохиролцож, хамтран хүн хулгайлахыг оролдсон гэж дүгнэж болох юм. Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажилладаг. Ерөнхий сайд өнөөг хүртэл тас дуугүй байгаа нь иргэдийн айдсыг төрүүлж эхэллээ.

Хүн хулгайлах энэ оролдлогыг хөврүүлэн хөөвөл, Монголын ард түмний эсрэг гэмт хэрэг гэж үзэж болох юм. Монголын Засгийн газар хоёр ноцтой зөрчил гаргалаа. 

Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжууд, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ үл ойшоосон явдал. 

Хоёрдугаарт, гадаад улстай байгуулсан хоёр талын гэрээгээ биелүүлээгүй хэрэг юм.

Тухайлбал, Турк улстай өөртэй нь 2000 онд байгуулсан “Иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээг зөрчсөн байна. Монголын Тагнуулын ерөнхий газар өмнө нь ч хүн хулгайлж байсныг иргэд мартаагүй. 2003 оны 5-р сард Францын иргэн болсон, монгол залуу Д.Энхбатыг хулгайлан авчирсан бөгөөд төдөлгүй энэ хүн шоронд нас барсан. Туркийн Засгийн газар хулгайлагдсан В.Акчайг Гүлэний бүлгийн гэмт хэрэгтэн гэж үзэж байгааг тэдний шүүхийн шийдвэргүйгээр Монголын тал хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол бол ардчилсан улс учраас хүнийг барих, хорихыг зөвхөн шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ёстой.

Эдүгээ Монгол Улсын иргэд бидэнд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхээ эдлэх боломж байгаа эсэхэд эргэлзэх хангалттай шалтгаан үүсээд байна. БНТУ-ын тусгай үүргийн онгоц Монгол Улсад газардсан гэдэг нь төрийн түвшинд зөвшилцсөн гэдгийн баталгаа юм. Ийнхүү Монголын төр хүн хулгайлахыг зөвшөөрсөн нь айдас төрүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүс энэ хэргийн тухай албан ёсны тайлбар хийхийг иргэд шаардаж байна. Хүн хулгайлан гадны оронд гаргахыг завдсан балмад үйлдлийг энэ удаа ард иргэд таслан зогсоов. Одоо Монголын төр хүн хулгайлахгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг Засгийн газраасаа шаардаж байна. Холбогдох олон улсын бүх байгууллага Монголын иргэдийн шаардлагыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Д.ЖАРГАЛСАЙХАН

ХАНГАЙН БҮСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫНХАН ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
ХАНГАЙН БҮСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫНХАН ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​