fbpx Архи Монголчуудын моралыг устгаж, араатан болгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 48 секунд

Архи Монголчуудын моралыг устгаж, араатан болгож байна

АНУ-д тамхи үйлдвэрлэгчдийг шүүхэд өгсний дараагаар пиво үйлдвэрлэгчдийг шүүхэд өгсөн явдал хэдэн жилийн өмнө болсон. АНУ-ын Небраск мужид байдаг ердөө 11 хүн амтай Вайтиклей тосгонд дөрвөн жижигхэн дэлгүүр өдөрт 13 мянган лааз пиво зардаг байна. Хамгийн ойр хот бол Вайтиклейгаас хоёр цаг явж хүрдэг. Гэхдээ 200 хан метрийн цаана Өмнөд Даккотагийн хилийн цаана Файна Рийж индианчуудын нутаг дэвсгэр оршдог бөгөөд тэнд 1970-аад оноос согтууруулах ундааг хуулиар хориглосон ажээ. Дэлгүүрүүд нь зөвхөн 2010 онд 5 сая лаазтай пиво зарсан байна. 

Энэ нь өдөрт дунджаар 13 мянга орчим лааз пиво гэсэн үг гэж омгийг төлөөлж өмгөөлөгч Том Вайт хэлэв. Вайтиклейд зарагдсан бүх пивийг Файна Рийжийн Индианчууд хэрэглэдэг бөгөөд Файна Рийжид 45 мянга орчим индианчууд амьдардаг. Өөрөөр хэлбэл индианчууд зэргэлдээх муж Небраска руу гарч пивийг хууль бусаар оруулж ирж хэрэглэдэг байна. Өнгөрсөн жил нийт 45 мянга орчим индианчуудын 20 мянга нь архитай холбоотой хэргээр баривчлагдсан байна. Энэ нь нийт хүн амынх нь 40 орчим хувь юм. Энэхүү Индианы газар нутаг бол АНУ-ы дотроо ядуурлаараа 3-т ордог байна. 

2012 оны хоёрдугаар сард Оглала Сиох овгийнхон дэлгүүрүүд болон пиво үйлдвэрлэгч Анхейзэр –Бүш болон бусад Америкийн томоохон пивоны компаниудыг шүүхэд өгсөн. Энэ бол архинд донтолтыг зогсоох хамгийн эцсийн арга юм. Тэрээр эдгээр компани, дэлгүүрүүдийг юу гэж буруутгасан бэ гэхээр оршин суугчдад согтууруулах ундааг хэрэглэх, зөөвөрлөх болон байрлуулах зэргийг хууль бус байдлаар дэмжиж байна хэмээн буруутгасан юм. Өнгөрсөн хугацаанд Файна Рийжид согтууруулах ундаанаас шалтгаалсан хүн амины хэрэг, зам тээврийн осол болон архинаас шалтгаалсан өвчин эмгэгүүд нэмэгдсэн ажээ. 

Хойд Даккотогийн цагдаагийн офицер хэлэхдээ энэхүү байдлыг зогсооход хүн хүч хүрдэггүй гэдгээ илэрхийлж байна. Тэрхүү индианчуудын овгийн ерөнхийлөгч хэлэхдээ “шүүхээр шийдэгдэж буй гэмт хэргүүдийн 90 хувь нь согтууруулах ундаатай холбоотой мөн нийт оршин суугчдын өвчлөлийн 90 орчим хувь нь үүнээс шалтгаалан бий болдог” гэжээ. Тэрээр хэлэхдээ Файна Рийжийн оршин суугчдын хэрэглэж буй пивоны ихэнхи нь Вайтиклигаас хууль бусаар орж ирсэн гэжээ. АНУ-ын хүн амын дундаж наслалт 77 байхад эдгээр индианчууд дундаж наслалт 45-52 байна. Тиймээс Оглал Сиох овгийнхон тэдгээр пивоны компаниудаас 500 сая доллар нэхэмжилсэн бөгөөд энэ нь овгийн хүмүүсийн эрүүл мэнд, хуулийг хэрэгжүүлэхэд болон архаг архичдын нийгмийн үйлчилгээнд зориулна гэдгээ илэрхийлжээ. 

Америкийн индианчуудын үхлийн шалтгааны дийлэнх нь согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой ажээ. Хэдийн Файна Рийжид согтууруулах ундааг хориглосон ч, тэнд асуудал хүн байна. Овгын удирдагч хэлэхдээ “Оршин суугч таван гэр бүлийн дөрөв нь архины асуудалтай байдаг. Мөн дөрвөн хүүхэд тутмын нэг нь архинаас шалтгаалсан өвчин болон гажигтай төрдөг” гэжээ. Сахарын өвчлөлт, насанд хүрээгүйчүүдийн амиа хорлолт, гэмт хэрэг, ажилгүйдлийн хэмжээ үндэстний дунджаас дэндүү өндөр аюулын түвшинд хүрсэн байна. Тэдгээр индианчуудад зарагддаг пивоны алкохолын хэмжээ нь 8.1 хувьтай байдаг бөгөөд энэ нь хамгийн өндөр хувийг эзэлж байгаа юм. АНУ-д архи маш өндөр үнэтэй учраас хэрэглэдэггүй. Индианчууд энэхүү шүүхийн зарагдаа ялах магадлалтай хэмээн өмгөөлөгч нь мэдэгджээ. 

АНУ-ын индианчууд маш том газар нутаг эзэмшдэг бөгөөд тэрхүү газар нь маш их байгалийн баялагтай ажээ. Тиймээс компаниуд тэдний архинд живүүлэх болон хордуулах тэр ч бүү хэл уух усанд нь уран хийж хордуулсан зэрэг тохиолдлууд илэрч байсан байна. Энэ мэт хүмүүнлэг бус аргуудыг тэдний эсрэг ашиглаж байсан. 

Монголчууд бид 8.1 градустай пиво биш харин 39 градустай архи хэрэглэдэг. Энэхүү архи бол НҮБ-аас зарласан таван хорын гуравт бичигддэг бөгөөд хар тамхитай эн тэнцэхүйц хорт бодис юм. Монголын Эрүүл мэндийн яамнаас явуулсан судалгаагаар монголын насанд хүрсэн нийт хүн амын талаас илүү хувь нь архинд донтогч бөгөөд нийт хүн амын 13,6 хувь нь архинаас хамааралтай гэсэн дүн гарчээ.
 
Монголд архи худалдан авах нь маш хялбар бөгөөд үнэ нь ч хямд байдаг. Ойролцоогоор таван эрэгтэй хүн тутмын нэг нь долоо хоног бүр архи хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд 270 хүн тутамд нэг архины дэлгүүр ноогддог байна. Мөн судалгаагаар хүнд гэмт хэргүүдийн 80 хувь нь архитай холбоотой гэдэг нь тогтоогдсон байна. Архи, согтууруулах ундааны борлуулалт улсын төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулдаг ба нийт төсвийн 20-23 хувь нь архи, согтууруулах ундааны борлуулалтын татвараас бүрддэг байна. Ихэнхи улс төрчид ч архины үйлдвэрлэл ба бизнестэй шууд холбоотой байдаг. Түүнээс гадна, ажилгүйдэл, ядуурал зэрэг нь архидалтад хүргэдэг томоохон хүчин зүйлс болж байна. Хүн амын 55,2% нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. 140000 хүн эрүүлжүүлэгддэг, донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12000 хүн байдаг. Архины улмаас жилд 1000 хүн нас бардаг. Архинаас болсон гэмт хэргийн 55,2% нь хотод, 44,8% нь хөдөө орон нутагт үйлдэгддэг гэсэн ноцтой баримтууд дурдагддаг байна. Монголчууд минь индианчуудын араас орж байгаа гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.

Харин бид энэ байдлаас хэрхэн гарах вэ? 

Өнөөдөр монголчууд эр эмгүй, хөгшин залуугүй архи ууж байна. Идээний дээж архи хэмээн худал тархи угаалтад автагдаж, баяр ёслол бүрийг архитай тэмдэглэх нь бараг л заншил болж хувирчхаад байна. Гадаадынхан бол монголчуудтай бизнесээ хийгээд өөрсдийн замдаа гараад алга болно. Харин монгол хүнд монгол хүн нь хэрэгэтэй. Монгол улсад эрүүл монгол хүн нь хэрэгтэй. Монголчууд оросын водка зэрэг өндөр градустай архинаас өмнө нэрмэл, айрагаа л уудаг ард түмэн байсан. 40 градустай архийг шингээх чадал бидний бие организмд алга. Өөрсдийгөө удирдах чадал ч алга. Ийм байтал яагаад архийг квотоор худалдах хууль гаргахгүй байна вэ? Монголчууд амьдралаа архины балагаар өөрийн болон бусдын амьдралын баллаад дууслаа. Дэлхийн олон улс оронд архийг тусгай лицензээр, квотоор тодорхой нас, нийгмийн байр суурьтай  хүмүүст л борлуулдаг. 

Магадгүй бидний индианчуудын хувь тавилан руу оруулж байгаа ч юм уу бүү мэд. Энэ мэтээр бусдад буруугаа чихэх маш хялбар. Гэтэл өнөөдөр монгол хүнийг архиар хордуулж, архиар шахаж аманд нь хүртэл цутгадаг нь монголчууд өөрөө л байдаг. Албан тушаал, ах захаараа дарамтлан ухаан алдтал нь архиар шахах моралгүй хүмүүс хаа сайгүй. Ухаан алдсан хүнд, ялангуяа эмэгтэйчүүдэд ямар ч аюул учир ч болно. 

Архи уух хувь хүний эрх чөлөөний асуудал. Архи уу гэж дургүй байхад нь элдэв байдлаар дарамтална гэдэг моралгүйн хамгийн дээд түвшин. Хүнийг санаатайгаар л хордуулж байгаа хэрэг шүү дээ. Хүнийг архиар шахаж уулгаад, гэмт хэрэг хийлгэхэд хүргэсэн хүмүүсийг яах вэ? Тэдгээр хүмүүс ямар ч буруугүй юу? Хуулийн өмнө шууд шийтгэх заалт өнөөдөр байхгүй боловч нийгэмд моралын шүүх гэж байдаг. Тэрхүү моралын шүүхээр хүнийг хороор шахагч хүмүүсийг шүүх цаг болжээ. Хүн төрөлхтний бүтээсэн шүүх засаглал гэдэг институти моралын онол дээр суурилж бүтээсэн зүйл гэдгийг санах хэрэгтэй. 

Монголчууд минь архи ууж наргиж цэнгэхэд хүртэл морал байх ёстойг байнга санаж яваарай. Монгол хүн Танд монгол хүн л хэрэгтэй.

“Моралтай Монгол” Сан

УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР БНХАУ-ЫН ӨМӨЗО-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР БНХАУ-ЫН ӨМӨЗО-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​