fbpx Х.Баделхан: Хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлбэл ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 57 секунд

Х.Баделхан: Хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлбэл ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас Ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Ипотекийн зээлийн хөтөлбөрт энэ онд хэчнээн төгрөг зарцуулав?

-Иргэдийг орон сууцжуулах олон улсын шалгарсан арга бол ипотекийн зээл. Жишээлбэл, АНУ болон манай өмнөд, хойд хөршид ч ипотекийн зээлээр орон сууцны бодлого явуулж байна. Манай улс өнөөдөр найман хувийн хүү, 30 хувийн урьдчилгаатай зээлийг хэрэгжүүлж байна. Хэрэгжилт нь ч сайн байгаа. Ипотекийн зээлийг 2003 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт дөрвөн их наяд төгрөгийн санхүүжилт хуримтлагдсан байдаг. Энэ оны хувьд улсын төсвөөс 120 тэрбум, Монголбанкны эргэн төлөлтөөр 220 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгож байгаа ч мөнгөний хэмжээ бага байна. Үүнийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар, Сангийн яаманд өгсөн. 2019 оны төсөвт боломж байвал 500 тэрбум төгрөг оруулж өгөх хүсэлт тавьсан. Хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлбэл ипотекийн зээлийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломжтой.

-Ипотекийн зээлийн хүүг долоо, урьдчилгааг 25 хувьд буулгах талаар салбарын яамнаас ярьж байгаа ч банкууд боломжгүй гэдгийг хэлж байна. Энэ ажлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Банкууд боломжтой гэж үзэж байгаа. Боломжгүй гээд байгаа шалтгаан нь банкууд эх үүсвэргүй байгаатай холбоотой. Банкны эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлж байна гэвэл Монголбанкнаас санхүүжилт өгч байгаа юм. Хоёрдугаарт, улсын төсвөөс хөрөнгө олгох ёстой. Энэ өгч байгаа мөнгөний хэмжээ бага байгаагаас ипотекийн зээл эрэлт ихтэй, орон сууц бэлэн байгаа ч эх үүсвэр нь дутагдаж байгаа юм.

-Монголбанкнаас мэдээлж буйгаар орон сууцны Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар бие даан хэрэгжүүлж эхлэхээр болсон шүү дээ?

-Энэ бол ОУВС-гаас тавьсан шаардлага. Ер нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай эдийн засаг унасны гол шалтгааны нэг нь ипотекийн зээл олгохын тулд Монголбанк мөнгө хэвлэж тараасан явдал. Тиймээс ОУВС-гаас тавьж байгаа шаардлага бол цаашдаа Монголбанк Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж болохгүй гэж үзсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Монголбанкнаас тус хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон. Ингэснээр Монголбанкны зүгээс ипотекийн зээлийг хэрэгжүүлэх боломжгүй болж, төр өөрийн бодлогоороо тусдаа авч явах ёстой гэсэн шаардлага хэрэгжинэ.

-Зах зээлд нийлүүлсэн хэрнээ борлогдоогүй 2000 гаруй орон сууцийг төр худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаа, хүүгүй нөхцөлаар олгох боломжийг судалж байгаа талаар та хэлж байсан. Энэ асуудал ямар шатанд явна вэ?

- Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах бодлогыг төр өөрөө хариуцах ёстой. Төрийн үүрэг. Бид зах зээлд бэлэн байгаа орон сууцны тоог өнгөрсөн тавдугаар сард гаргасан. Үүгээр 2100 орон сууцыг боломжийн үнэтэйтэйгээр төрийн албан хаагчдад өгч болох юм гэсэн судалгаа гарсан. Нөгөө талаараа төрийн албан хаагчдын орон сууцны хангамжийг судлахад төр анхаарах ёстой гэсэн дүн байна. Албан хаагчдаа орон сууцаар хангах талаар яамдаас санал авч дэмжсэн ч Сангийн яамнаас хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх хэрэгтэй гэсэн санал ирүүлээд байна. Нэг ёсондоо хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхгүйгээр ипотекийн зээлийг олгоход хүнд. Юуны түрүүнд төрийн албан хаагчийн цалинг 10 хувиар нэмэхийн тулд 200 тэрбум төгрөг шаардлагатай. Харин орон сууцаар хангахын тулд 160 тэрбум төгрөг хэрэгтэй. Тиймээс энэ мөнгийг төрийн албан хаагчийн цалинг нэмэх юм уу эсвэл төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох уу гэдэг хувилбар байгаа ч одоогоор шийдсэн зүйл алга.

-Улсын хэмжээнд борлогдоогүй байгаа хэчнээн орон сууц байна вэ?

-Өнөөдөр 5822 орон сууц борлогдоогүй байна. Үүнээс стандартын орон сууц, зэрэглэлээр нь харахад 2000 гаруй орон сууц ам метр нь хоёр сая төгрөгөөс доош үнэтэй, төрийн албан хаагчид авах боломжтой юм байна гэсэн саналыг Засгийн газарт оруулж байгаа.

-Засгийн газар Солонгос улсаас утааг бууруулах чиглэлээр 500 сая ам.долларын зээл авсан. Үүнийг ямар байдлаар зарцуулахаар төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хотын гурван байршилд орон сууц барих төсөл боловсруулж өгсөн. Зээлийн 50 хувь буюу 250 сая ам.долларыг орон сууцанд зарцуулах төсөл явж байгаа. Эхний шатанд төслийг дэмжсэн. Энэ сарын сүүлчээр эцсийн шийдвэрийг гаргана. Бусад салбар ч мөн төсөл боловсруулсан байгаа юм. Ямартай ч Ерөнхий сайдын өгч байгаа чиглэл бол Солонгос улсаас зээлсэн 500 сая ам.долларыг орон сууцанд зарцуулна. Утааг бууруулах эцсийн арга хэмжээ бол хүмүүс орон сууцад орох явдал гэдгийг хэлж байгаа юм.

М.Энхцэцэг

Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдийн 67 хувь гадаад ажилчдыг Хойд Солонгосын ажилчдаар солих хүсэлтэй
Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдийн 67 хувь гадаад ажилчдыг Хойд Солонгосын ажилчдаар солих хүсэлтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​