fbpx Монголчууд унах, сэхэхийн заагт иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 5 секунд

Монголчууд унах, сэхэхийн заагт иржээ

Эдийн засаг өссөн ч ядуурал буурсангүй. Өнгөрсөн онд улсын эдийн засаг 5.1, энэ оны эхний хагас жилд 3. хувьд хүрч сэргэсэн ч энэхүү эерэг өөрчлөлт ард иргэдэд төдийлэн мэдэгдэхгүй байна.

Хүн амын гуравны нэг нь буюу 29.6 хувь нь ядуу амьдарч, захын хорооллын иргэд дэлгүүрээс талх таллаж, ургамлын тос граммаар авдаг хэвээр. Монгол улс бүс нутгийн орнууд дундаа ядуурлын хувь, хэмжээгээр өндөрт тооцогдож буй. 1995 оноос хойш уул уурхайн салбарын өгөөжөөр эдийн засаг эрчимтэй өссөн ч үүнтэй харьцуулахад ядуурал дорвитой буураагүй гэж эдийн засагчид үздэг.

Дундаж давхарга ч улам хумигдаж, нэг л эвгүй гишгэхэд ядуучуудын эгнээнд орох “эмзэг” хэсгийнхэн хэдэн мянгаараа бий болжээ. Улс оронд өчнөөн бүтээн байгуулалт өрнөж, ДНБ өссөн ч энгийн ард иргэдийн нуруун дээрх ачаа яагаад хөнгөрөхгүй байна вэ. Эдийн засгийн том тоонууд өсөх нь иргэдийг ядуурал, ажилгүйдлээс ангижруулдаггүй гэж үү. АНУ-д эдийн засаг нэг хувиар өсөхөд ажилгүйдэл дунджаар 0.5 хувиар буурчээ. Польш, Испанид эдийн засаг 2-3 хувиар өсөхөд ажилгүйдэл мөн дунджаар 0.5 хувиар багассан. Харин Вьетнамд 1990-2000 онд ДНБ нэг хувиар өсөхөд ядуурал 1.3 хувиар буурсан судалгаа байна.

Тэгвэл Тайланд, Малайз, Шри Ланкад 1980-1990 онд эдийн засаг өсөхөд ядуурал нэмэгджээ. Үүнээс үзэхэд эдийн засаг өсөхөд ядуурал, ажилгүйдэл заавал буурдаггүй аж. Харин эдийн засгийн өсөлтийг зөв бодлогоор чиглүүлж чадсан улс орон л өгөөжийг нь хүртдэг. Үндэсний статистикийн хорооноос улсын эдийн засгийн өсөлт хэзээ иргэдийн амьдралд үр нөлөөгөө үзүүлэх талаар судалгаа хийжээ.

1995-2017 оны хоорондох эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч үзвэл манай улсад эдийн засгийн өсөлт нь ядуурлыг тухайн жилдээ бус харин хоёр жилийн дараагаар бууруулдаг гэсэн дүн гарчээ. Тэгэхээр 2017 оны 5.1 хувийн өсөлтийн өгөөжийг бид 2018 онд хүртэх боломж байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд ядуурлын түвшин 29.6 хувиас 5.3 пунктээр буурч, 24.3 хувь болно гэсэн үг. Гэхдээ мэдээж ядуурлыг онилсон зөв бодлого явуулбал шүү дээ. Хэдийгээр эдийн засаг сэргэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн орлогыг ахиулдаг ч үүний зэрэгцээгээр инфляц өсөх шалтгаан болдог. Цалин нэмэгдлээ ч худалдан авч буй бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсөөд байвал иргэдийн амьдралд ямар ч өөрчлөлт гарахгүй нь мэдээж. 

ДНБ-ий өсөлтийн өгөөжийг 2019 онд хүртэх боломж бий

Түүнчлэн баялгийн тэгш бус хуваарилалт ядуурлыг бууруулахад хамгийн их тээг болдог. Эдийн засгийн өгөөжийг цөөн хэдэн хүн л хувааж идээд байвал ядуурал харин улам ч нэмэгдэнэ. 2012 онд манай улсад баян, ядуу иргэдийн хэрэглээний ялгаа тав дахин зөрүүтэй байв. Харин 2016 оны байдлаар долоо дахин болж хурдацтай нэмэгджээ. 

Хамгийн чинээлэг хэсгийн нэг хүн сард дунджаар 605.4 мянган төгрөг хэрэглэж байгаа бол ядуу иргэн сард 78.4 мянган төгрөгийн хэрэглээтэй байгаа юм. Энэ тоо эрх мэдэлтнүүд, цөөн хэдэн баячууд улсын ашиг, орлогыг хувааж иддэг гэх иргэдийн бухимдлын тоон илэрхийлэл болж байна. Хөгжиж буй орнуудад нялхсын өвчин гэж нэг юм бий. Мөнгөтэй, орлоготой болмогцоо нийгмийн халамж, эргэж ашиг оруулахгүй том бүтээн байгуулалтуудад мөнгө цацахыг ийнхүү нэрлэдэг. Эдгээр нь ядуурлыг бууруулах биш харин ч тэжээдэг.

Хэрэв ядуурлыг үхлийн уршигтай хорт хавдартай зүйрлэвэл түүнийг тэжээгч нь хэт тэлсэн, замбараагүй халамжийн бодлого гэж хэлж болно. Гэтэл манай улсын халамжийн бодлого улам л тэлж байгаагаас хумигдсан нь үгүй. Хавтгайрсан халамжийн бодлого эдийн засгийг түр зуур идэвхжүүлэхээс биш ядуу иргэний амьдралыг өөд татах нь юу л бол. Харин ч ажлын байр, цалин нэмэх боломжийг тэр хэрээрээ хааж байдаг.

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд ядуурлыг тэг болгоно гэж тусгасан. Хэрэв эдийн засаг, улс төрийн бодлогоо зөв залуурдаж чадвал тэг биш юм гэхэд нэлээдгүй хувиар бууруулах боломжтой. БНХАУ гэхэд 2012-2015 оны хооронд 60 сая иргэнээ ядуурлаас гаргасан гэдгээрээ бахархаж байна. Дэлхийн банкны судалгаанд “Эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулах үндсэн нөхцөл мөн. Гэхдээ энэхүү өсөлтийг хэрхэн үр дүнтэй ашиглаж чадах эсэхээс шалтгаална” гэжээ.

Ер нь манайх шиг хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү ашиглах нь зүйтэй гэж үздэг аж. Харин буруу тийш хазайлгавал Монгол улс мөддөө сэхэхгүй нь. 2021 оноос Монгол улс болон дэлхийн эдийн засаг уруудах төлөв гараад буйг эдийн засагчид сануулсаар байгаа.

Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өссөнөөр улсын төсвийн орлого нэмэгдсэн. Хэрэв бид энэ “алтан” үеийг л ашиглаж сэхэхгүй бол дахиад өчнөөн олон жил ядуурлын хүлээсэнд хүлэгдэхээр байна. Дээр нь 2020 оны УИХ-ын сонгуулийг угтаж халамжаа нэмж, төсвийн мөнгөөр туйлчихвал ядуурлаас гарах байтугай, ядуурлын хэмжээг яаж өсгөхгүй тогтоон барих вэ гэдэгтээ тулах нь. Монгол улсын хүн амын гуравны нэгийг туйлдуулж буй “граммын” эдийн засаг хэзээ төгсөх вэ гэдгийг уул уурхайн үнийн өсөлт, ашиг орлогоос илүү төрийн өнөөдрийн бодлого, маргаашийн алсын хараа шийднэ.

Засгийн газрын мэдээ

Хэнтийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болжээ
Хэнтийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​