fbpx Х.Болорчулуун Зам Тээврийн Хөгжлийн сайдад горилж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

Х.Болорчулуун Зам Тээврийн Хөгжлийн сайдад горилж эхэлжээ

Энэ сарын 9-нд буюу өнгөрсөн Пүрэв гарагт Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга нар архидан согтуурч,  улмаар нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан билээ.Тодруулбал тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал  Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн юм. Уг үйл явдалтай холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгөөд буй. Уг хүсэлтийг нь УИХ эцэслэн шийдвэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайдаар хэнийг томилох вэ? гэдэг асуудал эрх баригч МАН-ынханд тавигдаад байна.
УИХ дахь 32-ын бүлгээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг Зам Тээврийн Хөгжлийн Сайдад нэр дэвшүүлэхээр яригдаж буй бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн өөрийгөө Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлж, сайдын суудал горилж эхэлжээ. Тэрээр өөрийгөө дэмжүүлэхээр УИХ-ын гишүүд болон төрийн өндөрлөгүүдтэй уулзаж эхлээд буй аж.
 
Х.Болорчулуун нь Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн. 1972-1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1982-1987 онд Хөдөө Аж Ахуйн дээд сургуульд суралцан төгссөн. Агрономич мэргэжилтэй.
Тэрбээр 1987-1990 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1990-1992 онд Булган суманд агрономич, 1992-1997 онд “Хишиг Агро” компанийн захирал, 1997-2012 онд “Дорнод гурил” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
Мөн 2000-2012 онуудад Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвшин сонгогдож байв. 2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар мөн бие даан нэр дэвшиж Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан юм. Улмаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын хамт Бие даасан нам, Нэгдмэл Монгол намыг байгуулахаар ажилласан ч бүтэлгүйтсэн тул УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон билээ. Тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  фракци буюу УИХ дахь МАН-ын 33-ын бүлгийн гишүүнд тооцогддог.
 
П.Мандах Sonin.mn
 Нэг айлаас болж 640 хүүхдийн сургууль барих газар чөлөөлөгдөхгүй байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​