fbpx Дуусдаггүй ялагдал үлдээсэн Б.Батзориг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
10 минут 1 секунд

Дуусдаггүй ялагдал үлдээсэн Б.Батзориг

Нийслэлийн ИТХ-д тэргүүлэгч гишүүн, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж асан өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Батзориг 2012 оны сонгуулиар Д.Арвинтай дахин санал хураалтад оролцож өвдөг шороодож байснаас харвал Баянзүрх дүүрэгт төдийлөн үнэтэй кадр биш. Улстөрийнх нь карьер дуусчихсан Д.Арвинд толгойлж буй дүүрэгтээ ялагдана гэдэг түүний Баянзүрх дүүрэгт ямархан нэр хүндтэйг харуулна. Ерөөсөө Баянзүрх дүүрэгт урт удаан хугацаанд үргэлжилж буй ялагдал үлдээсэн хүн бол Б.Батзориг юм.  

Яахав, 2016 оны сонгууль бол сонгогчдын санал нэг тал руугаа хэт ханарсны ачаар тэр гишүүн болсон гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Зүгээр л цаг үеийн давалгаанд шидэгдсэн азтан учраас түүний эхлүүлсэн ялагдлын буухиа 2020 онд ч үргэлжлэх төлөв бий. Түүнээс бус улстөрд ч тэр, Баянзүрх дүүрэгт ч тэр үнэ цэнэтэй хүн биш болов уу. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүн, дүүргийн Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн Дэд сайдаар ажиллаж байсан түүнд өөрийнхөөрөө нэрлээд явчих дорвитой ажил лав үгүй юм. Харин түүний автортой арслан нохойны хөшөө Баянзүрхэд бол бий. Аргагүй түүний хийсэн ажил бол энэ бөгөөд тэрбээр энэ тухайд тайлбарлахдаа "Дүүргийн Засаг дарга байхдаа нохойны хөшөө 280 сая төгрөгөөр барьсан. Энэ нохой Баянзүрх дүүргийн савдаг. Уг савдгийг бариулсанаас хойш манай дүүрэгт гэмт хэрэг, хүүхдийн эндэгдэл буурсан. Иргэд статистикийг хараад их баярладаг.Арслан, нохойны хөшөө баригдсанаар манай дүүргийн хэмжээнд муу муухай юмыг хаасан, гэмт хэргийн гаралт, нялхсын эндэгдэл буурч байгаа юм” хэмээн тэс хөндлөнгийн зүйл ярьсан хүн. Энэ бол дүүрэгтээ хийсэн томоохон ажлын нэг яах аргагүй мөн.

            Үүнийг мухар сүсэг гэх үү, мулгуйдал гэх үү мэдэх юм алга. Үүнээс болж, “Банхар”, “Нохой” гэх мэт хоч зүүгээд авсан улстөрч. Мөнхүү Сансарын аюулгүйн тойрог дээр 350 сая төгрөгийн өртөг бүхий “Эвтэй дөрвөн амьтан”-ы хөшөө босгосон гээд түүнд хөшөө босгосон ажлын туршлага бол бий. Уг нь дүүргийн Засаг даргаар ахиад сунаж ажилласан бол Баянзүрх дүүрэг чамгүй олон хөшөөтэй болох байв. Даанч баянзүрхчүүд маань Б.Батзоригийн ажлыг нь дутуу хийлгээд УИХ-д сонгосон нь томоос том алдаа болсон гэхэд болно.  Дүүрэгт нь цэцэрлэгийн хүрэлцээ байхад ийм олон сая төгрөгөөр хөшөө барьж байгаагийн цаана ямар нэг ашиг сонирхол нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй. Баянзүрхчүүдийн хувьд ч өнөөдөр хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй байна, гэсэн хэдий ч цэцэрлэгийн мөнгөөр хөшөө барьчихдаг нөхрийг УИХ-д сонгоод явуулж байна гэдэг нь харамсалтай. Гэтэл өрсөлдөгч намаас нь сонгогдсон Ж.Батзандан муу нэртэй луу данстай ч цэцэрлэг сургуульд хамгийн их санаа тавьж, түүнийг хэрэгжүүлж явна.

            Түүнийг сонгуульд нэр дэвших үеэр хөшөөний асуудал дэгдэж, 350 сая төгрөгөөр бариулсан гэх хөшөөний өртөг даруй 30 сая болж буурсан тухай мэдээллийн сайтад дурдахын зэрэгцээ АТГ шалгаж байгааг ч дурдсан байв. Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж ахуй цагтаа тэрбээр сайн нэр зүүж байсангүй. Түүний нэг жишээ нь иргэдийн газрыг хууль бусаар авсан хэрэг ч дэгдэж байсан. Нам дотоодын асуудалд тэгтлээ нөлөөлөөд байдаггүй ч бас чиг албан тушаалаас бууж байгаагүй Б.Батзоригийн ар талд чухам хэн байв гэдгийг төдийлөн ухаж үзэж байгаагүй л болов уу. Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтад ялагдал хүлээсэн. Түүний дараа Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам ялалт байгуулсан нь Б.Батзоригийн орон зай Баянзүрхэд ямархан байгааг нотлон харуулж байна. Өөрөөр хэлбэл, Б.Батзориг Баянзүрх дүүргийн олон жилийн турш ялагдлын байдалд оруулчихсан хүн. Үнэнийг хэлэхэд байнга улаан туг мандуулж ирсэн тус дүүргийн нэр хүнд карьерыг шалан дээр унагаасан хүн бол Б.Батзориг. Тэгэхээр улстөрийн ууган хүчин харалган л байгаа хэрэг. Б.Батзоригоос үүдэлтэй Баянзүрх дэх уналт хоёр ч сонгууль дараалан үргэлжилж байгаа нь ялалт ялагдлаар амжилт нь хэмжигдэх улстөрийн намд бол томоохон гарз гэдгийг хаа хаанаа мэдэх буй заа.

            Өнөөдөр Баянзүрх дүүрэгт АН хэмжээлшгүй эрх эдэлж, Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, өдгөө Засаг даргаар ажиллаж буй Т.Баясах нар дүүрэг дэх Ардчилсан намын хүчийг зузаалж, улам мандуулж байна. Уг нь намын төлөөлөл бол орон нутаг дүүрэгт ингэж ажилладаг юм. Гэтэл мань Б.Батзориг Засаг даргаар ажиллаж ахуй цагтаа зөвхөн амин хувийн тоглолт хийж, Т.Насанхүү мэттэй хуйвалдан халаасаа зузаалснаас өөрцгүй мэт харагдаж байна. МАН-д итгэл үнэмшлээ өгсөн олон мянган иргэний зүтгэлийг Б.Батзориг зүгээр л булшилж орхисныг МАН-ын удирдлагууд яагаад анзаардаггүй юм бол. Түүний эхлүүлсэн ялагдлын буухиа өнөөдөр хүртэл үргэлжилж МАН-д итгэл үнэмшлээ өгсөн олон мянган иргэнийг Баянзүрхийн удирдлагууд харийн хүн мэт үзэж байгаагийн хариуцлагыг Б.Батзориг хүлээх ёстой. Ирэх сонгуулиар иргэд өөрсдөө хариуцлага атооцох нь дамжиггүй биз ээ.  

Т.Насанхүү гэснээс түүний бизнесийн хамтрагч “Мон фрэш” компанийн захирал Т.Насанхүү юм, бизнесийн юу байхав, хамтран луйвар хийдгийг хэвлэлүүд дэлгэсэн. Энэ хоёр эрхмийн ачаар Баянзүрх дүүрэгт үлдсэн бүх газар энэ хоёр эрхмийн гараар орсон гэдгийг ч дэлгэрэнгүй дэлгэжээ. Үүнээс ишлэн дурдвал, “Нийслэл хотод сул үлдсэн сүүлчийн 200 га газар хуйвалдааны замаар оржээ. “Монфрэш” группын захирал Т.Насанхүү 2008 онд МАН-аас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараахан 2011 онд Баянзүрх дүүргийн XI хороонд “Нэйшнл миллениум констракшн” ХХК гэсэн нэр дээр 60 га газар, мөн дүүргийн XX хороонд 140 га газрыг “Гачуурт Дэйри” ХХК нэр дээр тус тус авсан болохыг өөрийнх нь гаргасан албан ёсны интернэт мэдээллээс (monfresh.mn) нь харж болохоор байна. 200 га газар гэдэг чинь 3000 айлын хашааны газар гээд бодохоор бага хэрэг биш” хэмээжээ. Харин үүний ар талд эрхэм Б.Батзориг байсан гэхэд болно. Тэрбээр тухайн үед Баянзүрх дүүргийг захирч байв даа.

МАН-д дүүргээсээ гишүүд элсүүлэх замаар нэр олохыг хичээж явсан энэ нөхөр гэнэт л ах нарынхаа зиндаанд ирсний нэг учир нь Т.Насанхүүтэй хамтарсан газрын нууц наймаа байсан болов уу. Өдгөө тэрбээр ах нарынхаа адил айсан дахь тансаг харшид амьдарч, сонгуульд гаргаад шидчих ихээхэн хэмжээний мөнгө хуримтлуулж чадсан байгаагаас харвал ийн хардахаас өөр арга алга. Түүнээс Засаг даргын цалингаар ийм өндөрлөгт ирэхгүй биз дээ. Бас чиг ХХАА-н Дэд сайдаар ажиллаж байсан нь ч нэмэр хандив болдог л байх.Дэд сайдаар ажиллаж ахуй цагийнх нь тухай дурдаад байх гойд зүйл үгүй, зүгээр л нэг суудлын бөглөө байсан гэдгийг түүх өөрөө хэлж өгнө.  

Бизнес хийхийн хувьд бол хийж байсан гэдгийг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Шууд л халаас хоосон нөхөр төрд алба хашихаар орж ирээгүй юм шүү, хөөрхий. Чехословак улсын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг эсгүүрчин, зохион бүтээгч мэргэжлээр төгсч ирээд л Савхин жижиг эдлэлийн үйлдвэрт мастераар ажлын гараагаа эхлүүлж байжээ. Үйлдвэрийн мастераас “Зэвэг” хоршоо байгуулж, бизнесийн гараагаа эхлүүлсэн гэдэг. 1999 оноос “Кёкүшюзан хөгжил сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2004 оноос Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр их улстөрд хөл тавьсан түүхтэй. Ийм л нэг улстөр, бизнесийн түүхтэй эрхэм Баянзүрх дүүргийг ялагдалд унагаачихаад УИХ-д суучихсан байгааг баянзүрхчүүд анхаарна биз дээ.

С.Баяр

Шуурхай.мн 

П.РЭНЦЭНДОРЖ: ЭЦЭГ ЭХ, ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ БАЙГАЛИА Л ХАЙРЛАЖ БАЙ ГЭСЭН СУРГААЛИАР БИДНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛСЭН
П.РЭНЦЭНДОРЖ: ЭЦЭГ ЭХ, ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ БАЙГАЛИА Л ХАЙРЛАЖ БАЙ ГЭСЭН СУРГААЛИАР БИДНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛСЭН
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​