fbpx 60 ТЭРБУМЫН БА МОНГОЛЫН УЛС ТӨР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 1 секунд

60 ТЭРБУМЫН БА МОНГОЛЫН УЛС ТӨР

Хувь популист улс төрчдийн нэр хүнд өсөөд дуусна гэдгээрээ энэ 60 тэрбумын асуудал бүр ч хортой юм манай нийгэмд.

New media гэж нэрлэгдэх уламжлалт бус мэдээллийн хэрэгсэлүүд буй болсоноор улс төрийн менежмент, сонгуулийн кампанит ажил бүхэлдээ өөрчлөгдөж, сошл сүлжээний нөлөөгөөр мэдээллийн их урсгал сонгогчдыг живүүлэх дөхсөн цаг үед бид амьдарч бас “улс төршиж” байна. Мэргэжлийн судалгааны “Хөгжлийн эрэлд” ХХК-ны хийсэн судалгаагаар дундаж монгол хүн долоо хоногт 282 орчим улс төрийн мэдээллийг авдаг аж. Ийм их мэдээллийн довтолгоонд өртсөн жирийн иргэн мэдээллийг боловсруулах чадвар дутдаг. Аль нам нь зөв зүйл хийгээд байгаан, хэн гэдэг улс төрч нь үнэн яриад байгааг шүүж ойлгох чадвар дутаж мэдээлэлд “төөрсөн” иргэдэд улс төрөөс залхах хандлага бий болдог төдийгүй эсрэгээрээ популист улс төрчдийг дэмжих нь нэмэгддэг.

Монголын улс төрийн менежмент дэлхийн жишгээс хоцрогдсон ч гэсэн цаг үеэ даган аажмаар өөрчлөгдөж байна. Ялангуяа насанд хүрсэн иргэдийнхээ тооноос давсан гар утас, интэрнэтээр дамжих сошл сүлжээний нөлөөгөөр. Манай улс төрчид олон нийтийн санал бодол, үнэлэмжийг мэдэхдээ сошл сүлжээний хэсэг болох твиттэр, фэйсбүүкийн хандлагаас мэднэ гэсэн туйлшрал нэгэнт буй болсон. Лидерүүд маань сүхбаатарын талбай дээр 2000 хүн жагсахаас айхаа больж сошиал сүлжээнд 200 хүнд шүүмжлүүлэхээс үхтэлээ айдаг болсон цаг. Айхаас ч аргагүй юм.

60 тэрбумын гэх алдарт хэрэг чухам сошлын нөлөөгөөр хүчтэй тархаж иргэдийн сонголтонд хоёр сонгууль дамнан нөлөөлсөн байдаг. 60 тэрбум үнэн худал, биелсэн биелээгүй, хууль зөрчсөн эсэхийг би хэлж мэдэхгүй. Гагцхүү Монголын сонгуулийн кампанит ажлын стратеги Доржзодовоос өмнө Доржзодовоос хойш гэж хоёр хэсэгт ангилагдах хэмжээний өөрчлөлтийг энэ залуугийн хийсэн сошл акц авчирсан гэдгийг зоригтой хүлээн зөвшөөрөх ёстой. Ингээд 60 тэрбумын гэх хэрэг Монголын улс төр дэх голлох хүчнүүдийн хоорондох тулаанын пр д хэрхэн ашиглагдаж байгааг товч сонирхое. Дахин хэлэхэд 60 тэрбумын хэргийн үнэн эсэхийг тогтоох чадамж надад байхгүй. Би жирийн иргэн. Гагцхүү улс төрийн менежментэд хэрхэн нөлөөлж байгааг мэргэжлийн үүднээс дүгнэж байна.

60 ТЭРБУМ БА АН-ЫН ДОВТОЛГОО

60 тэрбумын гэх хэрэг уруу довтлох АН-ын довтолгоо 2016 оны парламентийн сонгуулиар эхэлсэн боловч амжилт олоогүй. Шалтгаан нь жалгын нэг буюу 76 жижиг тойрогт хуваагдсан сонгогчдын хувьд нийтлэг асуудал биш тухайн тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн асуудал илүү сонин байв. Харин уг сонгуулийн дараа МАН 65 суудал бүхий үнэмлэхүй олонхын суудал авч М.Энхболд их хурлын дарга, Ц.Сандуй нийслэлийн ИТХ-ын дарга болсон үеэс л энэ асуудал сонгогчддод “сонин” болж эхэлсэн. Жилийн дараа болсон ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн багийнхан 60 тэрбумыг дахин сэвсэнээр жинхэнэ амжилтыг олсон юм. Одоо энэ сэдвийг 2020 оны сонгуульд ч АН-ынхан ярьсаар орох нь гарцаагүй.

60 ТЭРБУМ БА ЭРХ БАРИГЧИДЫН ХАГАРАЛ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын парламентийн гишүүд тэхий дундуураа хоёр хуваагдав. Ялангуяа залуу гишүүдийн хувьд нэг нийтлэг айдас буй болсон нь “60 тэрбумын асуудлаас болж нам ялагдлаа. Ах нарын энэ асуудлаас болж 2020 онд ч бид гудамжинд гарах нь” гэсэн хуйлрал. Ингээд 60 тэрбум 2020 оны сонгуулийг угтсан Ардын намын парламентийн 32:32 бүлгийн дотоод зодооны “муна” болов. МАН-д харагдаж байгаа дотоод хагарал бол нийт намын гишүүдийн гэхээсээ парламент дахь намын бүлгийн гишүүдийнх нь хагарал юм. 60 тэрбумын гэх хэрэгтэй холбоотой хариуцлага тооцох гэхээр их хурал тарчих гээд байдаг. Тооцохгүй болчихоор 2020 оны сонгуульд нам нь ялагдах гээд байдаг ацан шалаанд орсон намын удирдлага нь өөх ч биш булчирхай ч биш юм бодож олж намын ёс зүйн хороогоороо нэг дүгнэлтэрхүү юм гаргаад явж байна. Уул нь эрх баригч намын хамгийн сайн стратеги бол хүнтэй нь биш асуудалтай нь зодолдох зангараг юм. У.Хүрэлсүх намын дарга боловч их хурлын гишүүн биш шалдан жанжин юм. Бүх шийдвэр их хурлын 65 гишүүн гэсэн тойрог дотор явж байгаа нөхцөлд хамгийн том даргынх нь зүрхэнд нь 60 тэрбумын асуудлаар хутга шаах гэж оролдож буй технологийг хэрэглэж буй мэт. Гэхдээ гишүүдэд ямар лагаа харуулах гэж шидсэн хутга нь хэр үр дүнтэй гэдэг нь бас л эргэлзээтэй. Удахгүй арван сард засаг огцорчихсон байхад гайхах хэрэггүй л болов уу. У.Хүрэлсүх Ерөнхий сайд биш болвол намын даргаа мөн өгч л таарна. Уг нь өдийд эрх баригч намын дарга гарч ирж олон нийтэд байр сууриа илэрхийлчихсэн байх ёстой. Тэр “улс төрийн намын санхүүжилтийн систем бүхэлдээ дампуурсан. Сүүлийн гучин жилд улс төрийн намтай холбоотой гарч байгаа санхүүгийн асуудал бүхэн намын санхүүжилттэй холбоотой. Тиймээс эрх баригч намын хувьд асуудлыг үндсээр нь шийдье. Улс төрийн намын санхүүжилтийн хуулийг энэ намрын чуулганд багтаан оруулж батлуулах шийдвэрийг намын бүлэгтээ өглөө” гэх ухаан зориг хүрсэн бол бас хариуцлагын сэлэм байсан бол. Гэвч тэр асуудалтай биш өрсөлдөгчтэйгээ залуучуудаа зодолдуулах жижиг зан гаргаж байна.

60 ТЭРБУМ БА ПОПУЛИСТУУДЫН ХӨӨРӨГДӨЛТ

Монголын гуравдагч хүчнийхэн гэж популист улс төрчдийг л хэлнэ. Өөрсдийгөө гуравдагч хүчин гэж нэрлэх дуртай МАХН болон бусад намууд зарим нь цүнхний намууд бол зарим нь лидерийнхээ сүүдрээс гарч инстүүц болж чадаагүй лобби бүлэглэлүүд байх тохиолдол элбэг. Манай гуравдагчууд МАН, АН зэрэг бүх намууд, иргэний хөдөлгөөнөөс тодорч өөрийн хашаатай, өөрийн тамгатай, өөрийн дэмжигчидтэй болсон бие даасан тамгатай хутагтууд юм. Эдгээр популистуудаас 60 тэрбумын асуудлыг ашиглаж хурдтай тодорч буй хутагт бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн юм. Чухам яагаад Л. Оюун Эрдэнэ гишүүнийг популист гээд байна гэхээр тэр намын санхүүжилтын асуудалтай нь биш нэг удаагийн кэйс болох хүнтэй нь зодолдоод байна. Сандуй, Ганбаатар нарыг нээлттэй сонсголд дуудах нь зөв боловч үүний дараа улс төрийн намууд санхүүжилтийн зөв системтэй болчихгүй. Дараа дараагийн 60 тэрбум, 90 тэрбумын асуудлууд сонгууль бүрийн дараа гарч ирсээр л байх болно. Магадгүй нэг өдөр залуу гишүүн маань МАН-ын дарга боллоо гэхэд өөрөө ийм намын санхүүжилтийн систем зурж суух бохир орчин үргэлжилсээр л байна. Үүнийг Л.Оюун Эрдэнэ маш сайн мэдэж байгаа. Гэхдээ яагаад асуудалтай нь зууралдахгүй байна вэ. Яагаад ардчилсан намын дарга С.Эрдэнийг өөрийн гишүүний бланкан дээр гарын үсэг зуруулах гэж том даргаар лоббидуулсан бэ. Тийм хэмжээнд хүрсэн үү. Миний бодлоор тэр бол зүгээр л популизм хийж 2020 оны сонгуульдаа бэлдэж байгаа юм. Улс төрийн намынх нь нэр хүнд унасан байгаа тохиолдолд намын хуучин лидерүүдээ шүүмжлэх замаар олон нийтэд таалагдах уламжлалт технологи. Хангалттай ч нэр хүнд нь өсөж байгааг судалгаанууд харуулж буй. Парламентийн гишүүн мөртлөө парламентийн засаглалын эсрэг хүчтэй ерөнхийлөгчийн засаглалд шилжиж болохыг ард түмнээс асуух хэрэгтэй гээд зогсож буй нь бас л популизм. Залуу гишүүн ерөнхийлөгчид тус болох гээд ус болж буй нь тэр юм. Удахгүй үйл явдал өрнөдөгөөрөө өрнөнө. Харамсалтай нь улс төрийн намын энэ заваан систем өөрчлөгдөхгүй. Хувь популист улс төрчдийн нэр хүнд өсөөд дуусна гэдгээрээ энэ 60 тэрбумын асуудал бүр ч хортой юм манай нийгэмд.

Улс төр судлаач О.Чулуунбилэг

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙ ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ТҮЛХЭЦ БОЛНО
Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙ ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ТҮЛХЭЦ БОЛНО
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​