fbpx “Нам намайг мэднэ…”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 51 секунд

“Нам намайг мэднэ…”

Олон улсад Үндсэн хуулийн шүүх гэсэн нэршилтэй. Харин манайд Үндсэн хуулийн цэц хэмээн ихэд “ухаантай” нэрлэсэн байдаг юм.

Ингээд Цэцийг “Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж хуульд нь тунхагласан байдаг юм.Гэвч Үндсэн хуулийн энэхүү

 бүрэн эрхтэй байгууллага, чандлан сахиулах баталгаа сүүлийн үед алдагдаж, бүр “хог дээр үсэрч” байна. Цэцэд нэр дэвшиж, улмаар Цэцийн гишүүнээр орж сууж байгаа хүмүүст ч цензур, хяналт үгүй болов. Уг нь хуульчдын “ноён оргил”-ууд Цэцэд орж ажилладаг байв.

Гэвч энэ түүх болон үлдэж, мэргэжлийн хуульчид байтугай, жирийн мань мэтэд ч гологдмоор цол гуншинтай хүмүүс чардайсаар байгаад Цэцийн гишүүн болж орхидог жишиг тогтов. Сүүлд, гурван сарын өмнө томилогдсон гурван нөхөр бол ном журмаараа яваад зүүдэндээ ч Цэцийн гишүүн болохооргүй нөхөд байлаа.

Тэднийг наадах, цаадахаа мэдэж, асуудалд гочтой хандана гэж найдах аргагүй.  Ердөө л улс төрийн тохироо гэдэг халхавчны араар Цэц рүү яваад орчихож байгаа юм. Ингэж өнөөдрийн Цэц энд тэндхийн, эрээвэр хураавар хүмүүсийн бүрдэл болж орхисон юм.

Энэ хэрээр тэдний гаргаж байгаа шийдвэр Үндсэн хуулийн цэцийнх гэхээсээ улс төрийн намын захиалгат  шийдвэр болж хувирч байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнөх ганцхан шийдвэрийг дурьдахад л хангалттай. Хэнтийн нөхөн сонгуулийг зарласан УИХ-ын 62 дугаар тогтоолыг Цэц хүчингүй болгосон. Энэ нь Цэцийн дарга, зарим гишүүдийн харьяалалтай байсан МАН-ын удирдлагуудын захиалгат шийдвэр болохыг олон нийт гарахаас нь өмнө ярьж байсан. Хэрвээ Хэнтийд нөхөн сонгууль явагдсан бол МАН лав хэзээ ч ялахгүй байв. Тиймээс Цэцэд захиалга, бас намын даалгавар өгч нөгөөдүүл нь биелүүлсэн хэрэг. Сүүлийн өдрүүдэд баримтаар нотлогдоод баларч байх шиг байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга нь  Доржийн Одбаяр гэж УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд байсан эрхэм бий. Тэр хүн МАН-ынх, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа энэ нам үнэмлэхүй олон суудалтай болсон үед Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдож байлаа.

Цэцийн даргын эрх мэдэл гэж мундаг. Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана гээд хуулиар нь олгочихсон. Ингэхээр Цэцээс гарч байгаа шийдвэрт Цэцийн дарга асар нөлөөтэй гэсэн үг.

Түүнчлэн намаар яривал МАН-ын тал одоо Цэцэд жин дарна. Ингэхээр өнөөдрийн эрх баригчид Үндсэн хуулийн цэцээр дурын шийдвэр гаргуулах үүд хаалга нь нээлттэй болж таарч байгаа юм.

Дээхнэ, социализмын үед эхнэр нөхрийн салахыг хүртэл нам нь мэддэг байсан гэдэг. Ямартаа л Төр нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очир гуайг хэлмэгдэж явахад гэргий С.Нинжбадгар нь “Төмөр-Очиртой суусан болохоос Төв хороотой чинь суугаагүй” гэж адарч явсныг хүмүүс өнөө хэр нь ярьсаар байхав. Ер нь бол “…Нам намайг мэднэ” гэдэг үзэл суртал энэ намынханд одоо ч байдаг бололтой.

Уг нь Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, Монгол Улсын Гавьяат хуульч Г.Совд агсан “…Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байдаг” гэж хэлж үлдээсэн нь бий.

Харамсалтай нь өнөөдөр хөх тэнгэр биш МАН байдаг болчихлоо. Ингэж тэнгэрт байсан Үндсэн хуулийн цэцийн үнэлэмж газарт булагдаж байна. Тэр цаг үеийн  гэрч, бас хохирогч нь эдүгээгийн бид болж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Газар тариалангийн салбарт гаргасан тодорхой шийдвэр, бодлогын дэмжлэгүүдийн үр дүнд тариалалт эрс нэмэгдлээ
Газар тариалангийн салбарт гаргасан тодорхой шийдвэр, бодлогын дэмжлэгүүдийн үр дүнд тариалалт эрс нэмэгдлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​