Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
16 минут 30 секунд

Б.ПҮРЭВДОРЖ: Л.ОЮУН-ЭРДЭНЭ НЬ У.ХҮРЭЛСҮХИЙГЭЭ УНАГАХ ТҮЛХҮҮРИЙГ АТГАЧИХААД ГҮЙГЭЭД ЯВАА ЮМ БИШ ҮҮ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж 60 тэрбумын асуудлаар Нийтийн сонсгол явуулах ёстой гэсэн. Гэвч одоо АТГ-ын дарга Х.Энхжаргалыг солих эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хороо хуралдаж араас нь ээлжит бус чуулган зарлах ёстой гэх юм. Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд таны байр суурийг сонирхмоор байна?

-“Хууль зүйн байнгын хорооны хуралдааны ирц бүрдэнэ. Та хуралдаа ирж оролцооч ээ” гэж Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас над руу утсаар ярьсан. Тиймээс би бүх ажлаа орхиод Ховдоос ирсэн. 60 тэрбумын асуудлаар байнгын хороо хуралдаж, ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой юу, үгүй юу гэдэг хуулийн шаардлага байгаа эсэхийг хэлэлцэхээр байнгын хороо хуралдах юм байна гэж ойлгосон. Хэдийгээр 60 тэрбумын асуудал нийгмийн асуудал мөн ч зарим талаараа нам доторх зодоондоо МАН-ынхан 60 тэрбумыг ашиглаж байгаа юм. МАН парламентад үнэмлэхүй олонх шүү дээ. Тэр утгаараа Хууль зүйн байнгын хорооны 18 гишүүний 15 нь МАН-ын гишүүд байдаг. Намынхаа дотоод зодоондоо 60 тэрбумын гэх асуудлыг ашиглаж, бие биеэ намнаж байгаа бол байнгын хорооны ирцээ МАН-ынхан өөрсдөө эхлээд бүрдүүлэх ёстой. Миний хувьд МАН-ын дотоод зодоонд хүч нэмэх шаардлагагүй гэж үзээд байнгын хорооны ирц бүрдэхийг хүлээгээд өрөөндөө сууж байсан.

-Тэгээд 60 тэрбумын асуудал дээр байр сууриа илэрхийлэлгүй өнгөрөх байсан юм уу, та?

-Байнгын хорооны ирц бүрдээд хурал эхэлсэн бол би өөрийн байр суурийг илэрхийлэх байсан. Түүнээс хэн нэгнийг нь өмгөөлөөд нөгөөг нь буруутгаад байгаа юм алга. Байнгын хорооны хуралдаанаар 60 тэрбумын асуудлыг хэлэлцэнэ гэсэн ойлголттой иртэл хэлэлцэх асуудал нь өөрчлөгдсөн байсан л даа. Байнгын хороогоор ямар асуудал хэлэлцэхийг бидэнд танилцуулаагүй.

-Байнгын хороогоор 60 тэрбум биш, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ гэж байсан. Байнгын хороо хуралдуулж, ээлжит бус чуулган зарлаж заавал хэлэлцэх ёстой юм уу?

-Намрын ээлжит чуулган эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлдсэн. АТГ ажиллахгүй байна гэдэг шүүмжлэл нийгэмд бий. Гэхдээ өмнөх АТГ-аас илүү ажиллаж байгаа гэж хувь хүн талаасаа харж байгаа. Өмнө нь улстөрчийн захиалгаар хөдөлж, тэр хэрэг нь хэсэг хугацааны дараа замхардаг байсан нь үнэн. Сүүлийн үед АТГ-ын мэдээллийг сонсож байхад тодорхой албан тушаалтнуудыг шалгах явц идэвхжиж байна. Харамсалтай нэг зүйл нь өмнөх шигээ том загаснуудаа барьж чадахгүй хэвээрээ л байгаа шүү дээ.

Гэсэн ч тодорхой хэмжээнд авлига, албан тушаалын хэргүүд шалгагдаж байгааг харлаа. Нэг зүйлийг зориуд хэлэхэд З.Баянсэлэнгэ, Авто тээврийн үндэсний төвийн удирдлагуудын хэрэг байна. 50 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдон шүүх рүү очиход шүүх таван сая төгрөгөөр торгоод явуулдаг. 970 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан асуудлаар шүүх рүү хэрэг нь шилжсэн хүнийг есөн сая төгрөгөөр торгосон. Цаашлаад прокурорын шатанд маш олон хэрэг хэрэгсэхгүй болоод өнгөрдөг. Ийм нөхцөлд АТГ-ын үйл ажиллагаа илүү өндөр түвшинд явах ёстой. АТГ-ын шалгасан хэргийг шүүхийн байгууллага үнэн зөвөөр нь шийдэж, авах ёстой ялыг нь оноогоод явах нь цаашдаа албан тушаалтнууд ийм хэрэг хийж болохгүй юм байна гэдэг дохио болох ёстой. АТГ байгуулагдсанаар албан тушаалтнууд айхгүй ч гэсэн аягүй болсон шүү. Илүү том авлига, албан тушаалын хэргийг огт шалгахгүй байгаа нь өмнө нь ч гэсэн АТГ-т байж л байсан.

-АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулна гэж мэдэгдсэн. Үүний араас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмнэ, эмч, сувилагч нарын цалинг нэмэгдүүлэхээр боллоо гэж Засгийн газар мэдэгдсэн даруй бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихлээ?

-МАН тодорхой сүлжээтэй. Тэр сүлжээ нь нийгмийн хэсэг бүлэг цаашлаад хүн бүрт хүрдэг. Түүгээрээ үргэлж айдас, дарамтыг хүн бүрт үзүүлдэг. МАН эрх барьснаас хойш валютын ханш асар их өсч, бензин шатахууны үнийг хэдэн зуун төгрөгөөр нэмлээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Энэ бүхэнд ард түмэн чимээгүй л сууж байгаа. Яагаад иргэд чимээгүй байна вэ гэхээр тэр сүлжээгээрээ хүн бүрийг дарамталж, дуугүй байлгах, айлгах ичээх зүйлийг байнга хийдэг. АН-ын үед бензиний үнэ 20-30 төгрөгөөр нэмэгдсэн бол ард түмэн босч, жагсаж хаа сайгүй тэмцэл өрнүүлэх байсан шүү дээ. Өнөөдөр тийм тэмцэл хаана байгаа юм. Уг сүлжээ нь байнга ажиллаж, хүн бүрийг ямар нэгэн байдлаар МАН-ыг, Засгийн газрыг эсэргүүцсэн үйл ажиллагаа явуулбал ямар нэгэн байдлаар дарамталдаг. Тиймээс ард түмэн айдсаасаа болоод өөрсдийнх нь амьдралд шууд нөлөөлж байгаа Засгийн газрын буруутай үйл ажиллагааг огт шүүмжлэхээ больсон.

-Засгийн газар хэр ажиллаж байна вэ?

-Засгийн газар муугийн муу ажиллаж байгаа. Эдийн засаг өсч байна гэдэг гоё зүйлийг ярьж, ард түмний тархийг угаах гэж оролдож байна л даа. Харамсалтай нь эдийн засаг тэдний гавьяагаар өсөөгүй юм. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөний тусгал манай эдийн засагт эерэг дохио болсон. Түүнээс биш аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өссөнөөс эдийн засаг өсөөгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Ганц жорлон ч босгосонгүй. Ардчилсан намын үед суурийг нь тавиад ажил нь явж байсан зүйлс өнөөдөр дуусангуут тэнд очиж тууз хайчилж байгаа юм шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хөрөнгө оруулалтыг нь шийдсэн ганц ч ажил эхлээгүй байна. Иргэд албан тушаалтнууд нь шударга байгаасай, хууль хүчний байгууллага нь шударга үйлчилдэг, ёс зүйтэй, иргэдийнхээ төлөө үйлчилдэг төртэй байгаасай гэж ард түмэн хүсдэг. Иргэдийн амьдралд ойр байгаасай гэдэг утгаар нь анх У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн. Харамсалтай нь иргэдийн итгэл түүний шударга ёс гэж ярьдаг үгтэй нь хамт хогийн жалганд орчихлоо. У.Хүрэлсүх албан тушаалд очихдоо арслан барс шиг юм ярьчихаад, албан тушаалд очоод хумсаа нуусан муур болсон.

-МАН-ын толхилцооны хөлд ард түмэн туйлдаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн М.Энхболд даргатайгаа “дайн” зарлалаа. Үүний цаад учгийг юу гэж харж байна вэ?

-Би нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм. 60 тэрбумаар төрийг наймаалцах нь увайгүй үйлдэл. АТГ 60 тэрбумын хэргийг дахин шалгаж эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ гэдэг УИХ-ын гишүүн хууль тогтоогч болохоос шүүгч биш. Үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой. Хуулийн байгууллагад нөлөөлж буй нөлөөлөл байна уу гэдэг нь эргэлзээтэй. Гэхдээ миний хувьд тодорхой хэмжээгээр хуулийн байгууллагад нөлөөлж байгаа гэж боддог.

Тэмцэл хийвэл Л.Оюун-Эрдэнэ шиг тэмцэл хийдэггүй юм аа. 60 тэрбумын эсрэг тэмцэж байна гэчихээд тодорхой бус албан бичиг өгчихөөр нь тэмцлээ зогсоодог байж болохгүй. У.Хүрэлсүхийн талынхан нь М.Энхболдынхоо талыг чимээгүй байлгах гэж явсан процесс бол 60 тэрбумын гэх асуудал. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад У.Хүрэлсүх Засгийн газраа унагаахгүй гэж хийсэн арга хэмжээ гэдэг нь нотлогдож байна. Тэмцсэн бол тэмцсэн шиг тэмц. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ шиг хүн хүн дагаж навсагасан хүн тэмцдэггүй юм. Учир нь М.Энхболдыг маш хүчтэй байхад нь хэд хэдэн хүнийг албан тушаалд томилуулах гээд өрөөнийх нь үүдэнд хүлээж байсан хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь “Тань шиг сайн хүн байхгүй” гээд долоож байсан хүн. Ингэж байсан хүнийхээ эсрэг тэмцэнэ гэхээр тэмцэл нь хуурамч харагдаад байгаа л даа. Уучлалт хүссэн ч юм шиг, хүсээгүй ч юм шиг ганц бичиг авангуутаа бушуухан больж байгаа нь энэ тэмцэл тодорхой хэмжээнд өөр зүйлийн төлөө явж байсан нь харагддаг.

-Өөр зүйл гэдэг нь...

-32-ын бүлэг нь ээлжит бус чуулган хуралдуулж 33-ынхаа бүлгийн Засгийн газрыг огцруулж магадгүй гээд урьдчилсан байдлаар гал унтраах гэж Л.Оюун-Эрдэнэ нийгэмд сенсацитай сэдвийг барьж авсан. Хоёрын хооронд ийм юм хийгээд яваа болохоор нь Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байгаа юм. Ер нь явж явж Л.Оюун-Эрдэнэ нь У.Хүрэлсүхийгээ унагах түлхүүрийг атгачихаад гүйгээд яваа юм биш үү.

-Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэх шалтгаанаар хойшлууллаа. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Нөхөн сонгууль болох ёстой байсан. Сонгуулийн тухай хуулинд “Сонгуулийн жил төрийн албан хаагч ажлаа өгсөн байх ёстой” гэдэг заалт бий. Цэцийн шийдвэрийн дагуу бид жил бүр сонгуулийн жилтэй байх юм уу. Үндсэн хуулийн Цэц цэвэр улс төрийн шийдвэр гаргасан.

Хэнтий аймгийн 42 дугаар тойрог бүтэн хоёр жил УИХ-д төлөөлөлгүй байх, төрд үгээ хэлэх төрийн түшээгүй, тэр тойрогт хөрөнгө оруулалт татах, тэдний төлөө байнга санаа зовох хүнгүй боллоо. Энэ нь маш муу. Үндсэн хуулийн Цэц өөрсдийг нь томилсон субьектээс хамаарч тэдний талд шийдвэр гаргадаг. Тэд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүхээс орсон саналын дагуу томилогддог. Тэр хүмүүстээ үйлчилдэг болсон.

-МАХН-ын зүгээс Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж байсан. Тэр бүү хэл “ялна” гэж мэдэгдсэн. Харин эрх баригчид намын дарга У.Хүрэлсүхийгээ нэр дэвшүүлнэ гэж ярьсан ч нэр дэвшихгүй гэдгээ намын дарга нь мэдэгдсэн. АН ямар амжилттай оролцох байсан бол?

-Нөхөн сонгууль болохоос үхтлээ айж байгаа ганц л хүн бий. Тэр нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүн. Хэрэв нэр дэвших юм бол ялагдана. Дэвшихгүй бол “Эр зориггүй улс төрийн намын дарга” нэр зүүхийн сацуу Засгийн газар огцорч, намын даргаа өгөх нөхцөл байдалд орно. Монгол Улсын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль битгий болоосой гэж хүсч буй цорын ганц хүн нь У.Хүрэлсүх гэдгийг дахин хэлье. Тиймээс Үндсэн хуулийн Цэц рүү нөлөөлж нөхөн сонгуулийг зогсоосон. Ганц хүний албан тушаал, эрх ямба, рейтинг унах вий гэдгээс болж бүхэл бүтэн төрийн сонгууль хойшилж, 42 дугаар тойргийн иргэд хохирдог байж болохгүй. Ийм хүний төлөө үйлчилдэг Үндсэн хуулийн Цэц гэж байж болохгүй.

Нөхөн сонгуульд Н.Энхбаяр ялна гэсэн баталгаа байхгүй. Ардчилсан нам ялна. Ялахын төлөө бүх хүчээ дайчилна. Тиймээс манай нам нөхөн сонгууль болоосой гээд есөн гишүүнээ 10 гишүүн болгохын төлөө явах байсан.

-2020 оны сонгууль хүртэл 42 дугаар тойрог төрд төлөөлөх хүнгүй болох нь ээ?

-Ард түмний эсрэг шийдвэрийг Цэц гаргасан. Сонгуулийн тухай хуулиар нөхөн сонгуулийг жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоног, зургадугаар сарын сүүлийн долоо хоногт явуулахаар хуульчилсан. Ирэх жилийн зургадугаар сард нөхөн сонгууль явуулна гэдэг бараг худлаа. Тиймээс 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болохгүй байх. Намрын чуулган эхлэнгүүт зургадугаар сарын сүүлийн долоо хоног гэдгийг наашлуулах ямар боломж байгааг судалж үзээд, хуулийн төсөл өргөн барих ёстой.

-Та тойрогтоо ажиллаж байгаад ирсэн. Иргэдийн санаа оноо юу байна?

-Би сар гаруйн хугацаанд Ховд аймагт өөрийн тойрогтоо очиж ажиллаж байгаад ирлээ. Миний хувьд хаврын чуулганы дараа байнга очиж тойргийнхоо сум, багт хүрч УИХ-аас гарсан хууль тогтоомж, шийдвэр, хйисэн ажлаа танилцуулдаг уламжлал бий болсон. Зуны цагт иргэд зусландаа буучихдаг тул өөрийнхөө хийж байгаа ажлыг хүргэхийн тулд зайлшгүй өрх бүрт очих шаардлагатай. Өөрийн тойрог гэлтгүй Ховд аймгийнхаа бусад сум, багаар явсан. Малчдынхаа хотонд очиж тэдний санаа бодлыг сонсох нь чухал байдаг. Нөгөөтэйгүүр малчид телевиз үздэг, сошиал их хэрэглэдэг болсон тул нэг үеэ бодоход мэдээлэл сайтай болсон л доо. Зөв мэдээллийг нь баталгаажуулж, буруу мэдээллийг нь тайлбарлахаас эхлээд ажил ундардаг.

-Иргэд төр засгийнхаа үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байж чадаж байгаа болов уу?

-Төр засаг хангалтгүй ажиллаж байгаа гэдгийг хүн бүр хэлж байна. Ялангуяа МАН 2016 онд сонгуульд орохдоо “Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй болсон” гэж пиардан, иргэдийг айлгаж байж сонгуульд ялсан. Харамсалтай нь тэд өнөөдөр ганц ч ажил хийгээгүй байхад иргэн бүр 23 сая төгрөгийн өртэй болсон байгаа юм. Аймаг, суманд ганц ч барилга бариагүй байж бидний өр яагаад ингэж нэмэгдээд байгаа юм бэ гэдгийг иргэд хамгийн их ярьж байна. Иргэдийн зүгээс “Аль ч нам гараад нэмэр алга. Бидний төлөө юу ч хийхгүй байна” гэдэг шүүмжлэлийг хэлж байсан. Тиймээс энэ бүхэндээ дүгнэлт хийж МАН-ынхан ажиллах ёстой.

Өдрийн сонин 

Дорнын эдийн засгийн форумаас ерөнхийлөгч юутай ирэх бол?
Дорнын эдийн засгийн форумаас ерөнхийлөгч юутай ирэх бол?
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​