fbpx “САЙХАН ХҮМҮҮС”-ЭЭС ҮҮДЭЛТЭЙ “МУУХАЙ ХҮМҮҮС”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 23 секунд

“САЙХАН ХҮМҮҮС”-ЭЭС ҮҮДЭЛТЭЙ “МУУХАЙ ХҮМҮҮС”

Миний бие нэгэнтээ өөрийн сайн мэдэх, таних, бас ч монгол хүн бүр “Тэр гуай ч нээрээ л сайхан хүн дээ” гэж нэгэн дуугаар хэлэх сайхан хүмүүсийг бодон, харан байж тэднийгээ хамгийн товчоор зураглахыг оролдон “Сайхан хүмүүс” гэдэг нэгэн шүлэн бичсэн бөлгөө. Улмаар хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгээр аялгуу зохиолгон, дуучин Э.Нямхүүгээр дуулуулан, энгийнээр дүрсжүүлсэн билээ. Үүгээр ч үл зогсон уг дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн цэнгүүн тоглолтоо 2013 оны хавар хийсэн удаатай. Энэ шүлэг маань энэ байна.
 
САЙХАН ХҮМҮҮС

Ухаан санаа нь уужуухан
Уярах гуних нь ч энгүүхэн
Ихэмсэг зангүй даруухан
Инээж хөхрөх нь ч аядуухан
            Сайхан хүмүүс цаанаа л нэг сайхан
            Сайхан хүмүүс цагийн цагтаа сайхан.
Хийсэн бүтээсэн нь буянтай
Хэлсэн ярьсан нь ч үнэнтэй
Сэдсэн бодсон нь даацтай
Сэтгэл итгэл нь ч нээлттэй
            Дахилт
Яриа хөөрөө нь намуухан
Явдал суудал нь ч тогтуухан
Хүндэлж мэндлэх нь сэтгэлээсээ
Хүлээж хүлцэх нь ч үнэнээсээ
            Дахилт
Халамж хайр нь халуухан
Харьцаа ааш нь ч дөлгөөхөн
Харах харц нь дулаахан
Ханилгаа жудаг нь ч төгөлдөр
            Дахилт.

Эрхэм уншигч таны сэтгэлд яруу найрагч Д.Цоодол, академич Х.Намсрай, хамба, гавж Д.Чойжамц, гавж Ё.Амгалан, дархан аварга  Б.Бат-Эрдэнэ, бөхийн зүтгэлтэн Р.Нямдорж нарын олон сайхан хүмүүс налайж намбайцгаагаад ургаад ирж байна уу? Би уг нь эднийгээ бодон байж энэ шүлгийг тэрлэсэн юм.

Хүмүүс энэ дууг сонсох, шүлгийг нь унших бүрийдээ өөрийн сайн мэдэх сайхан хүмүүсийг дурсан бодож, тэдэнтэй өөрийгөө жишин үзэж, өөртөө буй алдаа буюу сайхан биш чанарыг олж гээн, сайхан хүмүүсээсээ суралцан, тэднийгээ дуурайн сайхан хүмүүс болоосой гэж боддог юм. Аминдаа өөрийн мөхөс шүлгээр хүмүүсийг соён гэгээрүүлэх гээд байгаа ухаантай юм л даа. Таньдаг хүн нь энэ дууг өөрт нь зориулан радиод захиалан нэвтрүүлэхэд сонссон олон хүн “Тэр маань намайг ийм сайхан хүн гэж боддог юм байна шүү” гэж бодон ихэд баярласнаа ярьж байсан тухай радиогийн захирал ярьсан билээ. Тэр хүн зүгээр ч нэг хөөрцөглөн баярлаагүй, “Би нээрээ ийм сайхан хүн мөн үү” гэж эрхбиш эргэцүүлсэн байж таарна. Нэг л хүн ингэж бодож, өөрийгөө ажин сонжсон, энэ шүлэгт нийцүүлэн зарим нэг сөрөг талаа зассан бол миний энэ дууг зохиосны хэрэг бүтэж байгаа нь тэр ээ. Ийм хүн олон бол бүүр сайн хэрэг...

Гэтэл сайн муу нийлж сав дүүрдэг хорвоо юм болохоор “Муухай хүмүүс” цөөн боловч байх агаад тийм хүмүүс цөөддөггүй, тэдний хорлон багаддаггүй билээ. Ийм хүмүүсийг “Сайхан хүмүүс”-ийнхээ зохиомжийг дуурайн товчоор дүрслэхээр оролдоод үзлээ.  Энэ маань аливаа хүмүүс “Муухай хүмүүс”-ийг зан төрх, араншин төлөвөөс нь андахгүй танин мэдээд, ардынхаа мэргэн сургаалыг даган тэдний салхин доогуур ч гарахгүй байхыг хичээгээсэй билээ гэсэн сэтгэлийн түлхээс болой. Ийн бичсэн шүлгээ толилуулъя.

МУУХАЙ ХҮМҮҮС

Ухаан санаа нь давчуухан
Уурлах омогдох нь хэцүүхэн
Ихэмсэг зантай давилуухан
Инээж хөхрөх нь ч хуурмагхан
            Муухай хүмүүс цаанаа л нэг муухай
            Муухай хүмүүс цагийн цагтаа муухай.
Хийсэн бүтээсэн нь хуудуутай
Хэлсэн ярьсан нь худлаатай
Сэдсэн бодсон нь хорлонтой
Сэтгэл итгэл нь ч хаалттай
            Дахилт
Яриа хөөрөө нь ховтойхон
Явдал суудал нь хоомойхон
Хүндэлж мэндлэх нь өдрөөсөө
Хүлээж хүлцэх нь ч өнгөнөөсөө
Дахилт
Халамж хайргүй цэвдэг
Харьцаа ааш нь хөндий
Харах харц нь хүйтэн
Ханилгаа жудаг нь ч адгийн
Дахилт.

Энэ шүлгийг дуу болгохгүй нь мэдээж. Тэгэхээр олон хүн сонсохгүй, уншихгүй гэсэн үг. Гэвч нэг ч  болов хүн уншаад “Надад ийм зан байхгүй биз” гэж өөрийгөө “чагнавал” болох нь тэр. Бас “Миний орчин тойрныхонд хэн нь иймэрхүү хүн билээ. Би хэнээс болгоомжлох ёстой вэ” хэмээн эргэцүүлбэл сайн хэрэг.

“Муухай хүмүүс” хамгийн сайхан царайтай байж мэдэх тул гаднаас нь харахад муухай нь огт мэдэгдэхгүй байх аюултай. Бас хамгийн сайхан яриатай байж мэдэх тул зөвхөн хуурмагхан сайхан ярианд нь автан итгэж болохгүй. Үүнийг мэргэн дээдэс маань “Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа” гэж цэцлэн айлдсан буй.

“Муухай хүмүүс”-ийн өөрийгөө өөрийн мэдэлгүй илчлэх гол “алдаа” нь бусдыг муу хэлэх, бусдын хийж бүтээснийг үгүйсгэх, харлуулах, өөрөө хэт цэвэр хүн болж харагдах гэсэн оролдлого байдаг. Тэдний бас нэг шинж нь энгийн цагт бусдыг муулахдаа  нуусхийж ярих, зарим хүний дэргэд ярихаа болих, хурал цуглааны цагт бол хэт итгэлтэй, бас зовлон шаналантай дүр үзүүлэн жүжиглэх, нотлох баримтгүй баахан үгүйсгэл тоочих, алдар цолын давуу, үгийн урнаар бусдыг эзэмдэх гэсэн санаархал зэрэг болно.

Урлаг, спортын зэрэг байгалийн авьяасаараа  олны хайр талархал хүлээсэн өндөр алдар цолтой “Муухай хүмүүс” цөөн боловч байх бөгөөд тэд энэ мэт давуу байдлаа ашиглан бусдад, ялангуяа учир бага мэдэх, өөрийг нь хүндэлдэг залууст муугаар нөлөөлж бусдыг гутаах атгаг санаатай байх нь цөөнгүй. Ямар нэгэн алдар цолгүй энгийн хүн хэн нэгнийг муулахыг хэн ч нэг их тоохгүй тул түүнд автан бусдын тухай ташаа дүгнэлт хийдэггүй бол алдар цолтой хүний бусармаг санаанд хүмүүс хууртан сайн хүмүүсийн тухай муу ойлголттой болох аюултай. Энэ нь эв эе, итгэл үнэмшил, ажил төрөл, ахиц дэвшилд хор хөнөөлтэй байдаг.

Хашир догь хүн бол хэн хүний өндөр нэр цол, амжилт бүтээл, уран цэцэн ярианд үл автан өөрийнх нь зам мөрийг анхаараад энэ хүн гаднаа хэн, дотроо хэн болохыг анддаггүй. Учир нь ихэнх алдартай хүний амьдралын зам мөр нийтэд бараг ил тод байдаг. Тэдний тухайд амьдралынхаа туршид хэдэн ажил төрөл сольж, хэдэн байгууллага дамжиж вэ, хэдэн намд орж, гарч вэ, хэдэн авгай сольж, хэдэн хүүхэд өнчрүүлж вэ, ямар бизнес оролдож вэ, хэр шударга замаар амжилтанд хүрч вэ гээд л жаахан анхаарахад л тодорхой болоод ирнэ. Ингэж үнэлж дүгнэж чадах хүн “Муухай хүмүүс”-ийн  яриаг гаднаа сонсоод дотроо бол огт сонсохгүй. Гэнэн залуу хүмүүс бол тэр хүний амьдралын замналыг төдийлөн сайн мэдэхгүй тул сайхан нэр, сайхан цол хэргэм, сайхан ярианд нь шууд автан “Муухай хүмүүс”-ийг даган шүтсэнээр өөрснөө “Муухай хүмүүс”  болон төөрөгдөх осолтой байдаг.

Энэ мэтийг сайтар эргэцүүлэн “Муухай хүмүүс”-ийн хэн нэгнийг муулсан, нүдний өмнө илт байгааг гайхалтайгаар үгүйсгэсэн, өөрийгөө ариун цагаанаар дөвийлгөсөн  сэжигтэй ярианд авталгүй, “Чих худалч, нүд үнэнч” гэсэн мэргэн ардынхаа сургаалыг бодон өөрийн нүдээр харж байгаа, өөрийн сэтгэлээр мэдэрч байгаадаа итгэн явбаас  “Муухай хүмүүс” биш “Сайхан хүмүүс” болох учиртайг нийт залуус, залуу бөхчүүд маань алхам дутамдаа санаж явах болтугай хэмээн үүнийг тэрлэв. “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэдэг билээ.

Илжиг хэчнээн орилон янаглавч
Эрдэнэт хүлэг тоож үүрсдэггүй нь
Ижилтгэвээс “Муухай хүмүүс”-ийн баашийг
Эрдэмт хүмүүн тоож сонсохгүйтэй адил буй.
Аргат “Муухай хүмүүс” худал башираар
Ариун цагаан үйлсийг харлуулах аюултай нь
Адилтгаваас дуслын төдий хар бэх
Аяга дүүрэн сүүг сааралтуулахтай ижил буй...

Төгс Олхонууд Довдонгийн Данзан.
2013.8.27

ЯПОНЫ СҮМОД МОНГОЛЫН “БУУРИЙГ ЗАССАН” БАТМӨНХИЙН ЭНХБАТ
ЯПОНЫ СҮМОД МОНГОЛЫН “БУУРИЙГ ЗАССАН” БАТМӨНХИЙН ЭНХБАТ
 
МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?
МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?

МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?

Баабар: Төрийн тогтворшил

Баабар: Төрийн тогтворшил

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

Төр ба нам

Төр ба нам

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Хамтарсан Засгийн газар огцорно

Хамтарсан Засгийн газар огцорно

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​