fbpx Хэлмэгдэгсдийн нөхөн олговрыг 2019 оноос олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 49 секунд

Хэлмэгдэгсдийн нөхөн олговрыг 2019 оноос олгоно

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Бүлгийн дарга Д.Хаянхярваа, ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналд үндэслэж, цаашид хэрхэн ажиллах зарчмаа бүлгийн хуралдаанаар тогтсон байна. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санаа оноогоо хуваалцаж, энэ хуулийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа “УИХ-д өргөн мэдүүлсэн нэлээд хууль байна. Тиймээс эдгээр хуульд Байнгын хороогоор дамжуулж, МАН, АН-ын бүлгийн гишүүдээс санал авсан. Цаашдаа ямар хуулийн төслийг санаачлагчид нь буцаах, алийг нь эхний ээлжид хэлэлцэх, эсвэл намрын чуулганд шилжүүлэх вэ гэдэгт зарчмын хувьд тохиролцсон” гэлээ

. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай журмын хүрээнд хэлэлцэх нэлээд хэдэн хууль байгаа бөгөөд УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцүүлгийн шатанд байгаа хуультай хэрхэн уялдуулж авч үзэх вэ гэдгийг Бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Ажлын албаны дарга Н.Энхтайванаар ахлуулсан ажлын хэсгийнхэн судлахаар болжээ.

Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн судалгаа тооцоог хийж, энэ онд багтааж батлахаар ярилцсан байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг баталж 2019 оны төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаж улмаар 2019, 2020 он гэхэд улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн асуудлыг шийдвэрлэж дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү мэдээллийн дараа бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа гэсэн. Зарчмын ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

-Дээрх хуулийн асуудлыг өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын даргын захирамжаар УИХ-аас ажлын хэсэг гаргахаар шийдсэн. Сонгуулийн хуулийг УИХ- ын дэд дарга Л.Энх-Амгалан, Улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулах ажлын хэсгийн захирамж гарсан. УИХ-ын 2016 оны сонгууль Сонгуулийн тухай нэг хуулиар явсан. Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө Сонгуулийн тухай хууль гурван хуультай байх ёстой гэж ярилцаж байгаад амжаагүй. Одоо бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай гэсэн гурван чиглэлээр боловсруулж өргөн мэдүүлэхээр ярилцаж байна.

-Улс төрийн намуудын санхүүжилтийн хууль гэж тусдаа хууль байх уу?

-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэж тусдаа гаргах уу эсвэл Улс төрийн намуудын тухай хуульдаа энэ асуудлыг оруулах уу гэдэг талаар ярилцаж байна.

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын гишүүд санаа, оноогоо хэлж байна. Яг ийм тийм өөрчлөлт оруулна гэсэн нарийн тодорхой зүйл одоохондоо алга. Өмнөх дөрөв таван жил ямар хүрэээнд энэ асуудлыг шийдэж ирсэн, тэр жишгээрээ явах ёстой.

-Намрын чуулганаар УИХ хэр чадамжтай ажилласан гэж та бодож байна вэ?

-Ерөнхийдөө том зургаараа бол боломжийн сайн ажиллалаа гэж харж байна. Тэр дундаа нийгмийн хамгааллын чиглэлийн хэд хэдэн хууль баталсныг та бүхэн мэдэж байгаа. Найман сараас хойш амаргүй нөхцөл байдалд ажилласан. Төсөв, тодотгол хэлэлцэх, Засгийн газар шинээр бүрэлдэх гээд цаг хугацаа алдсан зүйл их бий. Гэхдээ УИХ чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулж, боломжийн ажилласан гэж үзэж байна.

 

С.Юмсүрэн

Газрын даргынх нь гэрт 200 сая төгрөг хөглөрдөг "БАЯН" Монгол
Газрын даргынх нь гэрт 200 сая төгрөг хөглөрдөг "БАЯН" Монгол
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​