Индонез улсын Жакарта хотноо болсон Азийн наадамд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 килограммын жинд аваргалсан Пүрэвдоржийн Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсаныг албан ёсоор зарлаж, алтан медалийг нь хурааж авах мэдэгдлийг Азийн олимпийн зөвлөл өгөөд байна.
П.Орхон үнэхээр Станазолол гэх бодис хэрэглэсэн үү, эсвэл түүний хэлснээр “хорлогдсон” уу гэх таамаг олон нийтийн дунд байна.
Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос тодруулахаар очсон боловч мэдээлэл өгөх албаны хүн олдсонгүй. Монголын чөлөөт бөхийн холбоо эзгүй нам гүм байна. Учир нь Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээнд оролцохоор тамирчидтайгаа Саха хотыг зорьжээ.
Харин МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяртай туслахаар нь дамжуулж холбогдсон боловч "Хэд хоногоор хөдөө явсан. Одоогоор мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэлээ.
Ийнхүү МЧБХ-нд очиход мэдээлэл өгөх нэг ч хүн олдсонгүй. Одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй гэлээ.