fbpx Бразилийн эмгэнэл манайд давтагдах вий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 57 секунд

Бразилийн эмгэнэл манайд давтагдах вий

Рио Де Жанейро хот дахь Бразилийн үндэсний түүхийн музейн барилга шатаж, 20 сая гаруй үзмэр хормын дотор үнс болсон билээ.  Харамсалтай атлаа сургамжтай энэ явдал Монголын соёлын өвийн барилга, сан хөмрөгийн хадгалалтын орчин ямар хэмжээнд очсоныг эрхгүй сануулна. Өвөг дээдсийн үлдээсэн түүхийн дурсгалуудыг дахин орлуулж болдоггүй онцлогтой. Тиймээс өв соёлоо дээдэлдэг орон үндэстнүүд улсынхаа хамгийн гоёмсог, архитектурын төгс шийдэл бүхий барилгыг музей, галерей, номын сан болгох нь элбэг. Казахстан, Хятад, Өмнөд Солонгосын эрх баригчид дэлхийн шилдэг уран барилгачдыг урьж улс, үндэстнийхээ онцлогийг шингээсэн музейн барилга бариулж байна. Манай нийслэлд гаднынханд үзүүлж харуулах үзвэр, үйлчилгээний газар тун ховор. Жуулчдыг гурван цаг торгоодог газар нь Байгалийн түүхийн музей. Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар барьсан Байгалийн түүхийн музейн үзмэрүүд жуулчдыг бишрүүлдэг. Олон сая жилийн өмнөх үлэг гүрвэл, эртний амьтны олдвор гээд байгаль дэлхийн үнэтэй, ховор нандин түүхийн үзмэрийг агуулсан энэ л музейн барилга шаардлага хангахаа хэдийнэ больсон. Урин дулаан цаг ирэхэд гадаад, дотоодын жуулчид болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуучууд гээд өдөрт 1000 орчим хүн хүлээн авдаг тус музей нь жилд 100 сая төгрөгийг улсынхаа төсөвт өгдөг байв. Гэвч манай орны үнэ цэнэтэй, ховор нандин олдворууд зориулалтын бус байранд 60 гаруй жилийг үдэж байна. Музейн барилгын дээвэр, тааз зэрэг нь олон хүний ачааллыг даахгүй, 3-4 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй болсон учраас хяналт, шалгалтын байгууллагаас үйл ажиллагааг нь 2013 онд зогсоосон. Ингээд одоогийн барилгыг нурааж, газар дээр нь шинээр суурь цутган, музейн зориулалттай долоон давхар барилга барихаар төсөв төлөвлөгөө гаргасан ч хэрэгжилгүй таван намрыг угтаж байна. Манай улсын музейн үзмэрүүдийн хадгалалт, барилгын чанарыг сайжруулахгүй бол үүдээ барьж жуулчдын өмнө нүүр улайх мөч ойрхон байна. Галын дохиолол, усны хамгаалалттай шаардлага хангасан музей, галерейн барилга Монгол Улсын хэмжээнд байхгүй. Магадгүй Бразилд тохиолдсон эмгэнэлт явдал манай улсад давтагдах вий гэсэн эмзэглэл төрж байна. Яах вэ.

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Хэвтэж буй 200 тэрбум төгрөг
Хэвтэж буй 200 тэрбум төгрөг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​