fbpx АТГ-ЫН ДАРГА БОЛОХ ХҮМҮҮСИЙН НЭР ЯРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 52 секунд

АТГ-ЫН ДАРГА БОЛОХ ХҮМҮҮСИЙН НЭР ЯРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалын ажлыг өгүүлэхээр шахсаар байгаа бололтой.

Учир нь АТГ-ын дараагийн удирдлагад ямар хүмүүс ажиллах талаар “зураг” нь гарсан тухай улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

Х.Энхжаргалын оронд Б.Билэгтийг очих гэж байна гэсэн мэдээлэл байна. Б.Билэгт нь МоАХ угшилтай, хууль хүчний бараг бүх байгууллагын даргаар ажиллаад үзчихсэн нэгэн. Түүнийг Улсын ерөнхий прокурор, бас АТГ-ын дарга болох нь гэсэн яриа нэг бус удаа гарч байсан юм. Тэгвэл энэ удаад АТГ-ын дарга болох нь бараг тодорхой болчихсон гэж байна.

Б.Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн V сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд “Отгонтэнгэр” их сургууль төгссөн. Нягтлан бодогч, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слесарь. "Сонсголон" элс, хайрганы завод, СОТ-2 барилгын трестэд нягтлан бодогч, МоАХ, “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байв.

Тэрээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад 2012 оны есдүгээр сарын 3-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаас ЦЕГ-ын даргаар томилогдсон. Гэвч Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй шөргөөцөлдсөөр 2014 оны наймдугаар сарын 14-нд ЦЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байв.

Мөн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа 2014 арваннэгдүгээр сарын 26-ны Засгийн газрын хуралдаанаас ШШГЕГ-ын даргаар томилогдсон байдаг.

Улмаар 2016 оны есдүгээр сарын 21-ний өдөр Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ц.Амгаланбаярыг томилсон юм.

Түүнээс гадна АТГ-ын дэд даргаар ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаярыг очих гэж байгаа гэж байна. Н.Ууганбаяр нь Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгсөөд, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ЭЦГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Тасгийн дарга, ЭЦГ-т тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012 онд ЭЦГ-ын даргаар томилогдсон байдаг. Тэрээр мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн байна.

Н.Ууганбаяр нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэгдэж ЦЕГ-ын даргын 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн ‘‘Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” 526 дугаар тушаалаар чөлөөлөгдөж байжээ.

Гэвч тэрээр ЦЕГ-ын даргын дээрх тушаалыг эсэргүүцэж, уг тушаалын өөртэйгээ холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, хурандаа цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргасан юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд ЦЕГ-ын даргын 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Н.Ууганбаярт олгохоор шийдсэн байдаг.

Түүнчлэн АТГ-ын дараагийн дарга нар хэн байх вэ гэсэн “зураг”-т Тамгын хэлтсийн даргаар Монголын төмөр замуудын нэгдсэн холбооны хуулийн зөвлөх, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Батбаярыг нэрлэсэн байна. Тэрээр өмнө нь Л.Пүрэвбаатарыг УБТ3-ын дарга байхад Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байжээ.

Ийн АН-ыг засаглаж байх үед хууль хүчний байгууллагад дарга байсан эрхмүүд АТГ-ын удирдлагад очихоор яригдаж байгаа юм.

АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргал нь 2016 оны сонгуулиар МАН засгийн эрхэнд гарсны дараа буюу мөн оны долдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганаас томилогдсон байдаг. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Х.Энхжаргалын ажиллах хуулийн хугацаа 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр дуусгавар болох юм. Гэвч түүний ажлыг өгүүлэх ажиллагаа сүүлийн нэг жилийн турш үргэлжилж байгаа.

Ер нь бол АТГ-ын даргыг ийн зургаан жилээр томилох болсон нь улс төрийн нөлөөллөөс хол байлгахаар хуульд хийсэн зохицуулалт юм. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үеэс АТГ-ын даргаар өөрийн хүнийг томилохоор өмнөх даргыг нь яаж ийгээд “буулгаж” эхэлсэн.

АТГ-ын хоёр дахь даргаар томилогдоод байсан Ч.Сангарагчаа 2011 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Төрийн нууц задруулсан, доод албан тушаалтнаа /Э.Амарбат/ тагнаж, чагнаж хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, УИХ-ын гишүүний /АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн/ нэр төрд халдсан” гэх хэргээр буруутгагдаж шүүхээс 2.4 жилийн хорих ял авснаар албан тушаалаасаа огцорч байсныг хүмүүс санаж байгаа биз ээ.

Сүүлд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаад 43.5 сая төгрөгийн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна. Энэ захирамж гарснаас 12 хоногийн дараа АТГ-аас Ч.Сангарагчаагийн дансанд тэтгэмжийн урьдчилгаа болох 25 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг байна.

Энэ талаар улс төрийн хүрээнд янз бүрийн дүгнэлт хийдэг юм, Юутай ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өмнөх Ерөнхийлөгчийнхөө арга барилаар ажиллаж байна гэцгээж байна.


Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Б.Гүнзаяа: Цахим орчинд таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлээд байна. Хүүхдийнхээ гар утсанд хяналт тавьцгаая
Б.Гүнзаяа: Цахим орчинд таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлээд байна. Хүүхдийнхээ гар утсанд хяналт тавьцгаая
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​