fbpx Сургуулийн нэг автобус 25-29 автомашиныг орлоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 58 секунд

Сургуулийн нэг автобус 25-29 автомашиныг орлоно

Оюутан, сурагчдын хичээл эхэлж нийслэлийн замын түгжрэл хэд дахин нэмэгдлээ. Томоохон уулзвар, зам бүрт замын цагдаа зохицуулалт хийж буй ч энд тэндгүй түгжрэлд бухимдсан иргэд.

Автомашины хөдөлгөөнийг дугаараар хязгаарлаж, зарим замыг өргөтгөж зассан ч автомашины тоо хэт их байгаагаас замын түгжрэл багасахгүй л байна. Улаанбаатарын хамгийн их түгжрэлтэй хэсэг бол сургууль орчмын бүс. Ялангуяа, хотын төвд байрлалтай нийслэлийн 23, 5, 3, 1 дүгээр сургууль болон “Сант” сургуулийн орчимд замын хөдөлгөөн хамгийн их саатдаг.

Мөн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн орчим сургууль эхлэх, тарах үед хүнд нөхцөл үүсдгийг улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтэн хэлж байна. Сүүлийн жилүүдэд яармагийн зам дагуу “British school of Ulaanbaatar”, 41 дүгээр сургууль болон бусад сургууль орчмын бүсэд түгжрэл ихээр үүсдэг болжээ. Үүний шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь автомашинаар хүргэж өгөх.

“Тэд машинаа заавал тухайн сургуулийнх нь ойролцоо эсвэл дэргэд тавих гэж зүтгэдэг. үүнээс шалтгаалаад замын хөдөлгөөнд саатал учирдаг. Автомашинтай яваа эцэг, эхчүүд зам бөглөж зогсдог, алхаад орчих газарт залхуурдаг. Зам таглаад хэдхэн секунд зогсоход замын хөдөлгөөнд хэчнээн их саад учруулдгаа тэд мэддэггүй” гэж Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн олон нийт, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Х.Гансүх хэлэв.

Уг нь үүнийг шийдэх олон улсад ч хэрэглэдэг, манайд ч хэрэгжиж буй шийдэл бий. Хэрвээ сургууль, цэцэрлэгүүд бүгд хүүхдийн автобустай болчихвол замын түгжрэл багагүй буурна. Нийслэлд 251 сургууль, 670 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 53 сургууль, хоёр цэцэрлэг л хүүхдийн автобустай байна.

Энэ жилийн хувьд ч мөн гурван сургуулийг автобустай болгохоор 400 сая төгрөг төсөвлөжээ.

Сурагчдын автобус 25-29 хүүхдийн суудалтай байх стандарт бий. Тиймээс хүүхдээ хүргэж өгөх байсан төдий тооны эцэг, эхчүүд замын хөдөлгөөнд оролцолгүй үлдэнэ гэсэн үг. Уг нь улсаас цэцэрлэг, сургуулиудыг хүүхдийн автобустай болгохоор төсөв баталдаг. Гэхдээ жилд ердөө гуравхан сургуулийг л автобустай болгодог. 

Гэхдээ одоогоор аль сургуульд олгох нь тодорхой болоогүй, судалж буй аж. Нийслэлд 251 сургууль, 670 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 53 сургууль, хоёр цэцэрлэг л хүүхдийн автобустай байна. 

Өнгөрсөн хугацаанд 123 автобус давхардсан тоогоор 5376 суралцагчийг сургууль, гэрийнх нь хооронд зөөжээ. Төрийн өмчийн бус сургуулиудыг эс тооцвол нэг сургуульд нэг л автобус ногдож байна. Харин СХД-ийн “Хобби” сургууль хамгийн олон буюу 13 автобустай сайн жишээ бий. Тус сургуулийн сурагчдын автобусууд хичээл тарах болон эхлэх цагаар 12 чиглэлд үйлчилдэг юм байна.

Нийслэлийн боловсролын газар, нийслэлийн тээврийн газар болон нийслэлийн Замын Цагдаагийн газар хамтран хүүхэд тээвэрлэх автобусны үйлчилгээнд хяналт, шалгалт хийдэг. Энэ жил шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 40 сургуулийн 73 автобус хамрагдсаны 46 нь тэнцэж зөвшөөрөл авчээ. Харин 26 автобус нь өнгө болон бусад зөрчлийн улмаас тэнцээгүй үлдсэн аж.

Эдгээр автобуст зөрчлөө арилгах шаардлага тавьсан бөгөөд энэ сарын 13, 14-нд ахин шалгалтахаар болжээ. Нийслэлийн боловсролын газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхтайван “Сургууль, цэцэрлэгүүд хүүхэд тээвэрлэх автобустай байх шаардлагатай ч стандартад нийцээгүй автобус ашиглаж болохгүй. Хамгийн гол нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан байх ёстой.

Хэрэв нэг хүнд ногдох автомашины тоо 30-аас дээш болвол тухайн хотын автомашинд хязгаарлалт хийх болон нийтийн тээврийн хэрэгсэлд давуу эрх олгох зэрэг арга хэмжээ рүү шилдэг. 

MNS 6440:2014 стандартын дагуу сургууль, цэцэрлэгийн автобус шар өнгөтэй байх хэрэгтэй. Автобус шар өнгөтэй байснаар бусад өнгөнөөс 22 хувиар илүү хүмүүсийн анхаарлыг татдаг учраас ийм шаардлага тавьдаг.

Мөн 12-оос доош жилийн настай автобусыг зөвшөөрдөг гэх мэт шаардлагууд бий. Энэ стандартад тэнцэх эсэхээс шалтгаалан автобусны тоо жил бүр өөр өөр байдаг” гэсэн юм.

Улаанбаатар хотыг 1975 онд анх байгуулахдаа 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн байдаг. Харин өнөөдөр хүн ам 1.4 саяд хүрч, тэр хэрээр автомашины тоо ч өссөөр байна.

Нийслэлд жил бүр 65 мянга орчим автомашин нийслэлд нэмэгдэж буй. Уг нь 1000 хүнд ногдох автомашины тоо 30-аас дээшгүй байх ёстой гэсэн үзүүлэлт байдаг.

Харин Улаанбаатар хотын хувьд энэ үзүүлэлтийг хэдийн давсан. Тиймээс нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийг зориулалтын автобусаар хангах нь замын түгжрэлийг бууруулах хамгийн хялбар шийдэл байж болох юм.

Засгийн газрын мэдээ

Хуулиас давсан хувийн хүсэлт гэж байдаггүй юм
Хуулиас давсан хувийн хүсэлт гэж байдаггүй юм
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​