fbpx Төрийн тусгай хамгаалалтынхан ажлаа хийсэн бол тэр амьд байх байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 21 секунд

Төрийн тусгай хамгаалалтынхан ажлаа хийсэн бол тэр амьд байх байлаа

Өнөөдрөөс 32 хоногийн өмнө ЗТХЯ-ны үүдний харуулын цэгт ажиллаж байсан Төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч ажлаа хийсэн бол Т.Гомбосүрэн гэх залуу амь насаа алдахгүй байлаа. Дөрвөн хүүхэд нь энэ хорвоог аавгүйгээр туулах гашуун үнэнтэй эвлэрч ядан, аав нь инээд цацруулсаар гэртээ ороод ирэх юм шиг санаж, гэрийнхээ үүдийг харуулдахгүй байв.

Залуухан гэргий нь эр нөхөргүй болж өнчирч үлдэхгүй байлаа. Гэгээн сайхан амьдралыг бүтээж, бусдад үлгэр дуурайлал болсон нэгэн гэр бүл элэг бүтэн амьдарч, ээж, аав нь гашуудаж суухгүй байв. Мөн үл ойлголцлоос болж, талийгаачтай муудалцсан тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал ч сэжигтэн болохгүй байлаа.

ЗТХЯ-нд өнгөрсөн сарын 9-ний өдөр гарсан хүн амины хэргийн талаар албаны эх сурвалжууд бидэнд тодорхой мэдээлэл өгсөн юм. Эх сурвалжийн хэлж буйгаар Талийгаач Т.Гомбосүрэн газрын дарга асан Б.Махбал нар яамны хоёр давхрын шатан дээр маргалдаж эхэлсэн гэнэ. Тэд бие биеийнхээ хувцаснаас зууралдаж, явсаар төрийн тусгай хамгаалалтын албан хаагчийн хажууд ирсэн гэдгийг гэрчүүд мэдүүлж байгаа аж.

Энэ үеэр Б.Махбал “Энийг надаас салгаад өгөөч. Хувцаснаас зуурчхаад тавихгүй байна’’ гэсэн байдаг. Харамсалтай нь төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч “Та нар эндээс rap. Гараад өөрсдөө учраа ол" гэх утга бүхий зүйлсийг хэлсэн гэнэ. Яамны хаалгаар зууралдаад гарсан залуус хэдхэн минутын дараа харилцан зодолдох болжээ.

Бусдыг өдөөн хатгасан доромжлолын үгс, зууралдааныг салгах гэж оролдсон жолоочийнхоо тэрий хадан газарт унаж байгаа, бас нүүрэндээ хүчтэй дэлсүүлсэн явдал нь хэдхэн секундийн дүрэлзсэн их уур омог болж, хүн амины хэрэг үйлдэгдэх гол шалтгаан болсон гэдгийг эх сурвалж онцолж байлаа.

Харамсалтай нь хэрэг гарах үед хамт байсан хэлтсийн дарга нар болоод гурван жолоочийн нүдэн дээр эрдэнэт хүмүүсийн амь нас үрэгдсэн байна. Бүр ЗТХЯ-ны хэлтсийн дарга н.Артурын жолооч “Би машиндаа утсаар кино үзэж байсан. Зодоон болсныг мэдээгүй” гэж цагдаа нарт мэдүүлэг өгсөн гэнэ. Хэрэв яаман дээр гарч байсан тусгай хамгаалалтын ажилтан зодооныг тэр даруй зогсоочихсон бол бүх асуудал маргаан төдийхнөөр дуусах ч байсан юм бил үү. Хүний амь нас үрэгдчихээд байхад ажлаа хийгээгүй төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг цалингийн хувиар торгоод өнгөрсөн гэв үү.

ЗТХЯ-нд өрнөсөн хэргийн улмаас олон хүн ажлаасаа чөлөөлөгдсөн. Тодруулбал, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн. Мөн Төрийн тусгай хамгаалалтын газрынханд хариуцлага тооцсон.

Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлсөн, орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл цалинг хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын Цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Өөрөөр хэлбэл, тус яаманд гарсан “гал”-ыг холбогдох албаныхан нэн даруй “унтрааж”, олны хэл амнаас хурдхан зайлахын тулд дээрх шийдвэрүүдийг бараг амралтын өдрүүдэд гаргасан гэсэн үг. Хариуцлага алдсан хүмүүс хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг.

Гэхдээ энэ нь дээрх албан тушаалтнуудын албыг хүлээж авсан Төрийн '‘тусгай хамгаалалтын албаны алба хаагчдад цаашдаа итгэж болно гэсэн үг биш. Тодруулбал, тэд үнэхээр төрийн тусгай хамгаалалт хийдэг, үүнд мэргэшсэн, энэ чиглэлээр тодорхой үүрэг хүлээсэн юм бол төрийн яаманд хүмүүс зодолдож байхад яагаад салгаагүй юм бэ, учирч болох эрсдэлийг урьдчилан харж яагаад газар дээр нь таслан зогсоогоогүй юм бэ.

Тэд Б.Махбал, Т.Гомбосүрэн, н.Доржпүрэв нарыг зодолдож байхад яагаад хараад зогсож байсан юм бэ. Хэрвээ тус яаманд хэн нэгэн иргэн ороод аль нэг мэргэжилтэнтэй нь ам мурийсан бол цаашлаад заамдалцсан бол хэрхэн сүр хүчийг үзүүлж. хэд гурваараа чирч гулдран, гарыг нь өчиж, хөлийг нь газар хүргэхгүйгээр хаалгаараа гаргаж хаях байсан бол.

Тэгсэн атлаа хариуцсан яаманд нь хүмүүс зодолдож, бүр нэгнийхээ аминд хүрч байхад “Өөрсдөө учраа олог” гэсэн байртай нүд, чихнийхээ хажуугаар өнгөрүүлж чадна гэдэг бол эмгэнэл. Хэн нэг цэвэрлэгч бус, зөвхөн төрийн тусгай хамгаалалтын бүсэд амар амгалан, аюулгүй байдлыг бий болгох үүрэг хүлээсэн албан хаагчид ийм хариуцлагагүй, хэнэггүй байна гэдэг Монголын аюулгүй байдал ийм хэмжээнд байгааг илтгэж байгаагаас ялгаагүй.

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫГ ЧАДАВХЖУУЛАХААС ГАДНА СЭТГЭЛЖҮҮЛМЭЭР БАЙНА

Төрийн тусгай албан хаагчаар дурын нэг хүнийг анкет бүртгүүлээд ажилд авчихдаггүй. Тодорхой сургалтад нь хамрагдсан 20 нас хүрсэн, эрүүл мэнд, бие "бялдар, ёс зүйн шаардлага хангасан, зохих боловсрол, ажлын туршлагатай, ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэнийг Төрийн сүлдэнд Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргүүлж байж албанд томилдог.

Тодруулбал, “Монгол Улсын иргэн Би, төрийн тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ төрөө хүндэтгэн, хууль ёсыг дээдэлж, төрийн нууцыг чанд хадгалан, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ” гэж тангараг өргөдөг. Үүнээс хойших ажлын байран дээрх алхам бүр нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар зохицуулагдаж, хүлээсэн үүргээ ягштал биелүүлэхийг шаарддаг. 

Гэвч өнгөрсөн сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яаманд болсон хүн амины хэргийг үйлдэгдэхээс өмнө тэд юу ч хийсэнгүй. Хэрвээ хамгаалалтын албаны хүн хүссэн бол Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 15.2-т “Төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, бусад зүйл, тэдгээрийн орчинд сэжиг бүхий этгээд илэрвэл түүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, уул этгээдийг хоёр цаг хүртэл хугацаагаар түр саатуулах, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тэсэрч дэлбэрэх, хордуулах бодис илэрвэл хураан авах, холбогдох байгууллагад шилжүүлэх” гэж заасан заалтын дагуу ажиллаж болох байсан.

Хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна төрийн тусгай хамгаалалтын албаныханд сэтгэл дутуу байгаагийн илэрхийлэл дээрх хүн амины хэрэг яах аргагүй мөн. Тиймээс дэргэд нь зодолдох нь битгий хэл, биенээ хөнөөж байхад жишим ч үгүй зогсож байдаг сэтгэхүйтэй, хүйтэн сэтгэлтэй албан хаагчдаа бусдыг өрөвдөж, хайрладаг нинжин сэтгэлтэй байхад уриалж, үлгэрлэнэ үү, төрийн тусгайгийнхаан. Энэ төрлийн сургалтад хамруулсан ч буруудахааргүй “дөжирсөн”-ийг нь харсан биз ээ.

Учир нь хамгаалалтын албаныхан тэр дундаа Төрийн тусгай хамгаалалтынхан ард иргэдэд хэрхэн эр бяраа гаргадаг тухай муу мэдээлэл хэвлэлийн хуудаснаас тасардаггүй. Тэр ч бүү хэл биенээ зодож, хүнд гэмтээсэн, амь насанд нь хүрсэн гэх мэт гэмт хэрэг ч сүүлийн жилүүдэд цөөнгүй гарсан.

Ганцхан жишээ хэлэхэд, одоогоос арав гаруй жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан Д.Бадраа мөн л төрийн тусгай хамгаалалтын ажилтны өмнө “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны захирал Ц.Түмэнгэрэлийг хутгалж амь насыг нь хөнөөж байсан онц ноцтой хэрэг гарч байсан. Талийгаач харуулын ажилтны ширээг түшиж зогсоод амь насаа алдаж байсан гэдэг билээ.

Б.ЭНХ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

 
Их спорт, үндэсний бөх хоёр нэгдэх боломжтой юу?
Их спорт, үндэсний бөх хоёр нэгдэх боломжтой юу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​