fbpx Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 3 секунд

Ажил хаялтын уршгаар 100 мянган хүүхдийн эрхийг зөрчөөд байна

Багш нарын ажил хаялт эхлээд яг долоо хонож байна. Салбарын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 177 сургуулийн багш нар ажил хаялтад оролцож байгаагийн ихэнх нь нийслэлийн сургууль байгаа юм. Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнээс улбаалан зарим сургууль гурван ээлжээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж, нэг ангид 45-50, цөөн тохиолдолд 60 хүртэл хүүхэд суралцаж, багш нарын ачаалал их байгаа нь үнэн. Төр, засаг энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас боловсролын салбарт ажиллаж буй багш нарынхаа цалингийн сүлжээг 1-2 шатаар ахиулж, цагийн хөлсийг 8-30 хүртэл хувиар нэмье. Цаашид улс орны эдийн засгийн бодит байдалд тулгуурлан үе шаттайгаар нэмэгдүүлье гэсэн санал санаачилга гаргаж, тушаал шийдвэрээ ч баталгаажуулсан. Гэтэл эрдмийн үүдийг нээж өгөх ариун үүрэгтэй эрдэмтэн багш нар “дөргүй бух мэт” загнаж, сургууль соёлынхоо газарт суулт зарлаж байснаа улмаар Сүхбаатарын талбайд жагсч, ажил хаялт болгож үргэлжлүүлэв.

Ийнхүү хугацаагүйгээр ажлаа хаясан нь эрдмийн их өргөөнд зочилж, номын гүн далайд умбах хүсэл зорилго дүүрэн, сургуулийн танхимыг зорьсон олон мянган бяцхан иргэдийн гэгээн мөрөөдөл рүү ус цацсантай адил явдал боллоо. Өнгөрсөн болон энэ долоо хоногийн хамгийн дуулиантай үйл явдал энэ байсан. Цаашдаа ч тийм байх нь. Нийгмийн дээд давхаргын ухамсар, боловсролтой хэсэг гэгддэг багш нар улс орныхоо эдийн засгийн бодит байдал, боломж бололцоог яагаад ойлгохгүй байгаа юм бол. Эсвэл үүний цаана тодорхой нам эвсэл, бүлэг хүчний улс төрийн зорилго, хорлон бусниулах үйл ажиллагаа байна уу гэж олон нийт хардаж байгаа нь ч буруу биш байх. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар багш нарын цалинг өнөөдөр шаардаж буй хэмжээнд буюу 50 хувь хүртэл нэмэгдүүлбэл нэг их наяд төгрөг шаардлагатай болох бөгөөд үүнийг даах төсөв одоогоор байхгүйг учирлаж байсан. Сүүлдээ багш нарын цалинг нэмэхийн тулд малчдаас малын хөлийн татвар авах санал санаачилгыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэвшүүлж байна. Аргаа барсан л хэрэг юм даа. Нөгөө талаар багш нарыг ажил хөдөлмөрт нь буцаан оруулж, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангуулах санаачилга гэж ойлгож болох юм. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих байгууллагуудын үндэсний сүлжээ зэрэг ТББ-аас өчигдөр мэдээлэл хийж, багш нарын ажил хаялтын улмаас 100 мянга гаруй хүүхдийн сурч мэдэх, хамгаалуулах эрх зөрчигдөж байгааг дуулгалаа. Тэд томчуудын буруу үйл ажиллагаа, хөшүүн зөрүүд тэмцлийн уршгаар хүүхэд хохирч байгаа энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх талаар асуудал дэвшүүлж, хүүхэд хамгааллын хуулийн дагуу ажил хаялтыг зохион байгуулагсад хүлээх ёстой гэдгийг анхааруулсан юм. Тэр нь мэдээж, МҮЭХ болон түүний салбар Боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний холбоо байх болно. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч Н.Цэвээн хэлэхдээ “Монгол Улс ямар ч нөхцөлд хүүхдийн эрхийг хамгаалахаар олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1-д “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд гэж эрүүл мэнд, амь нас, хөгжих хэвийн орчин алдагдсан, хууль ёсны эцэг эх, асран хамгаалагчгүй, гамшиг онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл эцэг эх нь ажилдаа явсан, халаалт дулаан нь ирээгүй хүйтэн хөндий байранд хашигдаад байгаа хүүхдийг ямар нөхцөлд байна гэж дүгнэх вэ” хэмээн санаа зовниж байлаа. Тиймээс Засгийн газраас онцгойлон анхаарч, нэн даруй зөвшилцөлд хүрэхийг хүсч, хүүхэд багачууд, олон нийтэд хандаж уриалга гаргаж байгаагаа танилцуулав. Үүнд, хүүхэд эрсдэлт байдалд орсон бол хүүхдийн утас 108 дугаарт холбогдох, харьяа дүүрэг, хорооны цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандах, ажил хаялтын хугацаанд музей, үзвэр үйлчилгээ, сүм хийд, хувийн хэвшлийн байгууллага, компанийн хамт олон нийгмийн хариуцлагаа өндөржүүлж, хүүхдэд зориулсан урлаг соёлын арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулахыг уриалжээ. Энэ нь ёс төдий мэдээлэл, хүүхдийн төлөө гэх нэртэй байгууллагын хувьд дуугарах ёстой гэж ээлж өнгөрөөсөн хурал шиг санагдсан. Уг нь нэгэнт үндэсний хэмжээний сүлжээ юм бол хүүхдэд зориулсан бодит ажлыг өөрсдөө санаачлан зохион байгуулж, ядахдаа эрсдэлт гэж нэрлээд байгаа нөхцөл байдалд орсон хүүхдийн санал хүсэлтийг авах утас ажиллуулахаа мэдэгдсэн бол илүү үр өгөөжтэй ажил болох байлаа.

Олон нийтийн сүлжээгээр багш нарын ажил хаялтыг дэмжиж уухайлсан, эсэргүүцэж буруутгасан олон янзын санал сэтгэгдэл явж байгаа ч олонх нь таагүй хүлээж авч байна. Зарим сургуулийн жагсаалд оролцсон багш нар нь цуглаж, өдрийн “урамшуулал”-аа авч байгааг нүдээр харж, чихээр сонссон хүн ярьж байхтай таарлаа.Хаанаас гарсан хэний мөнгөөр багш нарын гарыг цайлгаж, алгыг тэнийлгэж байгаа нь тун сонин. Одоо хичээлийн шинэ жил эхлээд арваадхан хонож байхад багш нарын цалин хөлсийг урьдчилж тараахаар санхүүжилт өгөөгүй нь тодорхой. Тэгэхээр үүний цаана зохион байгуулалттай, бас ч хөрөнгө мөнгөтэй хэсэг бүлэг байна гэж хардах үндэслэлтэй юм. Хэдхэн хоногийн өмнө МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газар багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар бидэнтэй зөвшилцөж байсан ч тодорхой хувь хэмжээн дээр тогтоогүй. Гэсэн ч өөрсдөө дур мэдэн ийм шийдвэр гаргаж, 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Үүнийг бид эсэргүүцэж байна” гэж мэдэгдэл хийхдээ “Бидэнтэй зөвшилцөөгүй” гэж удаа дараа давтан хэлж байсан юм. Түүндээ шаралхаж, үйлдвэрчний байгууллагынхаа хүч чадлыг харуулах гэсэндээ ингэж муйхарлана гэж баймааргүй л юм. Алин боловч энэ ажил хаялт, муйхар бодлогын цаана үр хүүхдүүдийн минь сурч боловсрох, мэдэж гэгээрэх эрх зөрчигдөөд байгааг эрдэмт багш нар бодож болгоох цаг болжээ. Долоодугаар ангид дэвшиж суралцсан зээ хүү маань гэртээ уйдаж гансраад “Багш нарт хүссэн мөнгийг нь өгөөд ажилд нь оруулчихдаг баян хүн байдаггүй л юм байх даа” гэж бодлогоширч сууна. Багш таны хүүхэд ч гэртээ л байна уу.

Д.Мөнхжаргал

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​