fbpx Ж.Эрдэнэбилэг: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 30 секунд

Ж.Эрдэнэбилэг: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна

-Бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж ажиллалаа-

-Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэгтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Та эхлээд үйлдвэрийн наймдугаар сарын төлөвлөгөөний биелэлт, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ оны эхний наймдугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үндсэн үзүүлэлтүүд гарсан. Баланс 9-р сарын 10 гэхэд гарна. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа урьд жилүүдээс өндөр түвшинд явж байна. Үүнтэй уялдуулан эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээлэл өгье. Манай үйлдвэр 101,9-115,2 хувийн төлөвлөгөөний биелэлттэй явж байна. Өнгөрсөн жил бид 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2018 оны хагас жилд 303,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 2017 онд нэг төгрөгт ноогдох бүтээгдэхүүний үнэ 71 мөнгө байсан. Одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэг төгрөгт ноогдох өртөг 62 мөнгө болсон. Энэ нь нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж ажилласны үр дүн юм. Манай төлөвлөгөөнд зэсийн ханшийг 6430 ам.доллар байхаар тусгасан боловч одоо 5823 ам.доллар болсон байна. Үүнтэй уялдуулан эрсдэлийн менежмент нэг, хоёр гэсэн вариант гарган ажиллаж байна.

Тухайлбал, бид зэсийн ханш 6000 ам.доллараас доош орсон тохиолдолд ямар зардлуудыг хэрхэн яаж хэмнэх юм. 5000-аас доош орвол хэрхэн яаж хэмнэлттэй ажиллах талаар эрсдэлийн менежментийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөг төлсөн. Энэ оны эхний найман сарын байдлаар 520 тэрбум төгрөг төлчихөөд байна. 2018 он дуустал төлөвлөгөөгөө улам давуулан биелүүлэх болно. Энэ нь үйлдвэрийн нийт бүтээлч хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

-Үйлдвэрийн хэмжээнд тоног төхөөрөмж, бараа материал худалдан авах үйл ажиллагаа хэрхэн явж байна. Ажлын ямар дэвшил гарав.

-2017 онд Эрдэнэт үйлдвэрт бараа, материал худалдан авах журмыг баталсан. Энэ журмыг мөрдөн ажиллаж байна. 2018 оны эхний найман сарын байдлаар 321,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 390 ажил хийсэн байна. Үүнээс 18,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа. Өнгөрсөн онд 26,3 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гаргасан. Тэгэхээр бид он дуустал илүү хэмнэлт гарган ашигтай ажиллах боломжтой.

-Энэ онд цахим тендер зарласан. Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжин ажиллаж байна вэ?

-2018 онд нийт 390 гэрээ хийгдсэн. Үүний 114 нь орон нутагт ажил үйлчилгээ эрхлэх гэрээ байгаа. Одоогоор гэрээ байгуулсан компаниуд 24,8 тэрбум төгрөгийн тендерийн ажил гүйцэтгээд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53-ын 7-д цахим тендерт идэвхтэй оролцохыг тусгасан хуулийн заалттай. Энэ хуулийн хүрээнд манай үйлдвэр энэ жил хоёр том ажил хийсэн.

Нэгдүгээрт, цахим тендерийг нэвтрүүлсэн. 2018 оны гуравдугаар сарын 30-нд үйлдвэрийн Хөгжлийн хэлтсээс зарласан нь цахим тендерийн анхных байлаа. Бид цахим тендерийг амжилттай нэвтрүүлсэн. Нийт зарласан тендерийн 42 хувийг бид цахим тендерт оруулаад байна. Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хоёр үе шаттай нээлттэй тендер зарласан.

Гуравдугаарт, бид худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг улирал бүр баталдаг. Ингэж төлөвлөгөөгөө эрт баталснаар тендерийн үйл ажиллагааг өмнөхөөс арай шуурхай шийдэж байгаа. Төгсгөлд нь хэлэхэд шилэн дансны үйл ажиллагааг нэлээн өргөн хүрээнд явуулах болсноороо дэвшилтэй юм.

-Цаг зав гаргасанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН

Химийн хорт бодисууд тэдгээрийн нөлөөллийн талаар хэлэлцэнэ
Химийн хорт бодисууд тэдгээрийн нөлөөллийн талаар хэлэлцэнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​